Бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдож байгааг илтгэх 8 шинж тэмдэг – үүнийг маш олон хүмүүс хайхралгүй өнгөрдөг

1

Бамбай булчирхай нь маш олон төрлийн гормон ялгаруулах үүрэгтэй тул бие махбодийн бодисын солилцоонд онцгой байр суурь эзэлдэг. Бамбай булчирхайн өвчлөл олон төрөл: томрохоос эхлээд хорт хавдар ч үүснэ. Гормоноо хангалтгүй ялгаруулахад гипотирез үүсгэх бол эсрэгээрээ буюу хэтэрхий идэвхтэй үйл ажиллагааны үед гипертироз гэх зүйл болно. Гипотериоз өвчний 99% нь шууд бамбай булчирхайтай холбоотой болохыг судалгаагаар тогтоожээ.

Бамбай булчирхай – хүзүүний угт байрлах жижиг булчирхай бөгөөд бодисын солилцоо, хоол хүнсийг эрч хүч болгох хурдыг хариуцна. Хэрвээ бодисын солилцоо зохих ёсоор ажиллахгүй бол эрч хүчний түвшин буурах ажээ.

Гипотиреозийн шалтгаан

Бамбай булчирхайг авахуулах: бамбай булчирхайг химийн аргаар эсвэл мэс заслын аргаар авах.

Тиреоидит Хашимото: ауто-дархлааны өвчлөл нь гормоны ялгаруулалт алдагдаж байгаагаар илэрнэ, өөрөөр хэлбэл бие махбодийн эс дайралтад өртөж хүчгүйдэж үхэждэг байна.

Лити: гипотиреозийн шалтгаан болно гэж таамаглаж байна.

Иодын хэт их нөлөөлөл: зарим нэг төрлийн будагч бодис, амиодарон эсвэл хүйтэн болон хамрын хөндийн эмүүд нь йодын хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэнэ.

 

Гипертиреозын шалтгаан

Хортой аденомууд: бамбай булчирхайд хэт их биежиж/хатуурч чулуужихад гормоны ялгаруулалт ихсэж тэнцвэрт байдал алдагдана.

Хурц тиреоидит: бамбай булчирхайн үрэвсэл нь гормоны илүүдэлд хүргэнэ.

Бамбай булчирхайн хавдар: гипертиреоз үүсэх бас нэгэн шалтгаан болно.

 

Бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдаж байгаагийн шинж тэмдэг

  • Байнга даарах мэдрэмж төрөх, хөл, гар хүйтэн байх.
  • Арьс, үсний байдал муудах
  • Ходоод гэдэс өвдөх, өтгөн хатах эсвэл гүйлгэх.
  • Тайван байдал алдагдах, депресс зэрэг сэтгэл санааны өвчлөл илрэх
  • Ядрах, шөнийн 8 цаг бүрэн унтсан ч ядрах
  • Сарын тэмдэг алдагдах, үргүйдэл – эмэгтэй хүний хувьд гормоны тэнцвэрт байдал бүхэлдээ алдагдах
  • Анхаарал төвлөрөл муудах, тархи манантах

 

Үнэхээр бамбай булчирхайд өвчний шалтгаан оршиж байгаа эсэхийг тодорхойлох

Дээрх шинж тэмдэг илэрсэн өвчтөн дараах лабораторийн шинжилгээ зайлшгүй хийлгэх ёстой.

Бамбайн холбогч глобулин (бамбайн булчирхайн гормонтой холбогдох уураг)

Бамбай булчирхайн пероксидазийн антибиет

Тироглобулиний антибиет

TSH (бамбай булчирхайн гормон өдөөгч)

Чөлөөт Т4 (бамбай булчирхайн идэвхгүй гормон)

Чөлөөт Т3 (бамбай булчирхайн идэвхтэй гормон)

Шинжилгээгээр хэвийн гэсэн хариу гарч болно. Тиймээс өвчний цаад шалтгааныг заавал олохын тулд мэргэжлийн сайн эмчид хандах хэрэгтэй.

11
ТэнэглэлТэнэглэл
11
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *