Ээж нь хүүгээ “худалдан авалтын ажилтан”-аар томилжээ. Үүнээс хойш хүүхэдтэйгээ хамт дэлгүүр хэсэх нь хэцүү зүйл биш болж, харин ч зугаатай ажил болж хувирсан байна

1

Хүүхэдтэйгээ цуг дэлгүүр явах – урьдчилан таахын аргагүй ажил, заримдаа хэн хэнийх нь хувьд хэцүүхэн ажил болдог. Багачууд нь уйдна эсвэл элдэв янзын аашаа гаргана, төлөвлөөгүй худалдан авалт хийлгэхэд ч хүргэнэ. Metro-гийн мэдээлснээр нэгэн ээж дэлгүүр явах хэцүү асуудлыг хүү Жеймстэйгээ шийдэж чаджээ. Ээж нь хүүгээ “худалдан авалтын ажилтан”-аар томилсон байна. “Худалдан авалтын ажилтан”-ы үүрэг бол дэлгүүрийн сагсыг дүүргэх болно. Хүү дэлгүүрт биеэ зөв авч яваад зогсохгүй мөн ээждээ худалдан авалт хийхэд нь тусалдаг болжээ.

Ээж нь хүүгээ дэлгүүрт ажилтай завгүй байлгах мэргэн арга олжээ

Амандагийн хүү маш их хөдөлгөөнтэй нэгэн байсан тул ээж нь худалдан авалтаа тайван хийж чаддаггүй байлаа. Нэг удаа ээж нь хүүгээ хамгаалалтын албаны ажилтан болж тоглох дуртай байгааг нь ажиглаж, ингээд гайхалтай санаа орж иржээ.

 

Тэрээр хүүгээ “худалдан авалтын ажилтан”-аар томилсон

Аманда бяцхан ажилтандаа тусгай дүрэмт хувцас бэлджээ – шар туузтай хантааз. Мөн Жеймст худалдан авалт хийх жагсаалтыг гаргаж өгчээ – сагсыг дүүргэх бараа бүтээгдэхүүний жагсаалт. Аманда худалдаж авах бараа бүтээгдэхүүний зургийг гүүглээс олж хэвлээд, хайчилж цавуутай цаасанд наадаг. Ингээд л худалдан авалтын жагсаалт бэлэн, дэлгүүр явах болгондоо уг жагсаалтыг шинэчлэх боломжтой.

 

Хүү үүрэгт ажлаа маш сайн биелүүлж байгаа

 

Жеймс худалдан авалтын үйл явцыг хянана, гэхдээ дээд талын лангуунд хүрч чадахгүй байгаа юм

 

Дэлгүүр явах хүнд ажил одоо хөгжилтэй тоглоом болж хувирсан

Хүү үүрэгт ажилдаа маш хариуцлагатай ханддаг, бараагаа олохын тулд лангуун дундуур маш анхааралтай алхана. Өөрт хэрэгтэй бараагаа олоод сагсандаа хийнэ. Аманда ч дэлгүүр явахдаа хүүгээ дуртай нь аргагүй дагуулж явах болж, өөрийнхөө энэ аргыг бусад ээж нартай хуваалцжээ.

46
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *