Хятадын эрүүл мэндийн салбарын шилдэг зөвлөгч Уханий коронавирусын тархалт энэ сар ихсэж, ирэх 4-р сард намдах өндөр магадлалтай гэж хэлжээ. Гэсэн хэдий ч түүнд хүн бүр итгэхгүй байгаа юм.
Хятадын өвчний тархалтыг судлаач доктор Zhong Nanshan 2003 онд SARS вирусыг илрүүлж байсан бөгөөд өнгөрсөн мягмар гаригт “Reuters” агентлагт ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагадаа зарим мужуудад коронавирусын халдвар аль хэдийнээ тархаад эхэлсэн гэж хэлсэн байна. Гэхдээ Хятадын Засгийн газрын зүгээс энэ сарын дундуур вирусын тархалт тодорхой хэмжээнд ихсэнэ гэж мэдээлээд байгаа юм.
“Би энэ вирусын тархалт ирэх 4-р сар гэхэд дуусгавар болно гэдэгт итгэлтэй байна.” хэмээн тэр нэмж хэлжээ.
Коронавирусын талаарх сүүлийн үеийн тоо баримт болон батлагдсан сэжигтэй тохиолдлын тоо буурч байгааг харахад, доктор Zhong-ийн хэлж буйд итгэж болохоор байгаа юм. Өнгөрсөн мягмар гаригт нэгдүгээр сараас хойших цөөн хэдэн батлагдсан тохиолдлууд гарч иржээ.
Гэсэн хэдий ч одоог хүртэл энэ вирусын талаар их зүйлийг мэдэхгүй хэвээр байна – дөнгөж хэдхэн өдрийн өмнө вирусын далд үе 24 өдөр үргэлжилдэг болохыг олж мэдсэн билээ. Өмнө нь 14 өдөр гэж үзэж байсан.
Доктор Zhong вирусын тархалтын оргил үеийг өөрийн мэдлэг, туршлага дээрээ үндэслэн хоёр ч удаа таамагласан байна. Эхлээд тэр нэгдүгээр сарын 28-ны өдөр 7-10 өдөр гэж байсан бол, хоёрдугаар сарын 2-нд 10-14 өдөр үргэлжлээд вирусын оргил үе дуусгавар болно гэж үзжээ.
Үүнтэй холбоотойгоор Хятадын Засгийн газрын зүгээс гаргаж буй тоо баримтуудад ард иргэдийн дунд эргэлзээ төрж эхлээд байгааг эх сурвалжууд онцолж байна. Учир нь Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Комисс гаргасан удирдамжаа өнгөрсөн 7 хоногт өөрчилжээ.
Өөрөөр хэлбэл өвчтөн шинжилгээ өгөх үед хариу нь эерэг гарсан ч, вирусын ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байвал, “батлагдсан тохиолдол”-д оруулж тоолохгүй байгаа гэнэ. Энэ нь вирусын халдвар буурч байна гэж мэдээлэх үндсэн шалтгаан байж болохыг холбогдох эх сурвалжууд бичих болжээ.
Коронавирусын халдвар авсан хүний тоо буурч байж мэдэх юм, гэхдээ нас барсан хүний тоо худал тул, итгэж болохгүйг нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн байна. Өнгөрсөн мягмар гаригт ойролцоогоор 100 хүн нас барсан гэж мэдээлсэн бөгөөд Хятадад одоогоор 1116 хүн нас бараад байгаа гэсэн тоо баримт байгаа билээ.
Та доктор Zhong-ийн таамагтай санал нийлж байна уу? Та коронавирусын тархалтын талаар юу гэж бодож байгаа вэ?
Tungalag Dashnyam
2020/02/16 at 17:01
Ih udahnee yanam be!!!
Khatan Anu
2020/02/16 at 17:29
Buzrin yumnuud
Dorj Aagii
2020/02/16 at 22:15
Хэрхэвч анхааралаа сулруулж болохгүй шүү
Б. Энхтуяа
2020/02/16 at 22:46
manaihan hicheegeerei maskaa zuuj tsagaan saraar l buu heseerei
Dorlig Duinkharjav
2020/02/16 at 23:11
Hynaltaasa aldchihaad olon ym yarihnee
Dulguun Magnai
2020/02/17 at 00:21
Энэ мэргэжилтэн зөнч юм уу битгий хүмүүсийн тархийг угаагаад бай.
Од Од
2020/02/17 at 02:11
Turquoise Turquoise haira 4 n sar hurtel yugaa hiinee kkkk
Ganzorig Ganzorig
2020/02/17 at 10:01
Balag chin holuur ongorog horhoi shavijin ideshtenguud min
Sanja Magsar
2020/02/17 at 13:34
зөвхөн өөрийн улсын тухайдаа хэлж байж болох юм. манайд бол өөр байхаа
Нандиа Нандиа
2020/02/18 at 00:45
Woooooooooooooow
Хүслэн Хүслэн
2020/02/18 at 14:36
Vnen l boltgui da tiim bol sain l bn
Davaasuren Mayagmar
2020/02/18 at 16:16
Угаасаа л буурна явцын дагуу бол
Н. Чанцал
2020/02/18 at 23:25
Tegeesee de nowshuud