Замаар явахад тохиромжтой Дэлхийн хамгийн бяцхан машин

0

Замаар явахад тохиромжтой Дэлхийн хамгийн бяцхан машинАризонийн Феникс хотын иргэн Аустин Коулсон /Austin Coulson/ жил бүрийн Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдэж байгаа гайхалтай автомашинуудын дээд амжилтыг алгасалгүй сонирхож, тэднээс урам зориг авсаар ирэхдээ нэг л өдөр энэхүү алдарт амжилтын жагсаалтанд өөрийн нэрийг бичиглэнэ хэмээн мөрөөдөж байжээ. Замаар явахад тохиромжтой, тодруулбал авто замын хөдөлгөөнд оролцох боломжтой Дэлхийн хамгийн жижигхэн машиныг бүтээсэн 29 настай залуу саяхан энэ хүслээ биелүүлсэн байна. Жаахан хөвгүүн байхаасаа л энэ бяцхан бүтээлээ хийх замналаа эхлүүлж, найз нартайгаа дугуй унан давхиж байхдаа янз бүрийн бүрдэл хэсгүүдийг цуглуулж байсан Аустин 16 настайдаа өөрийн анхны Форд Бронко /Ford Bronco/ машинаа худалдан авсан нь дамжуулагч нь муудсан тэрэг байв. Залуу хөвгүүн засварын лавлах худалдан авснаар өөрөө тэрхүү гэмтлийг засварласан байна. Хоёр жилийн өмнө бяцхан уралдааны машин харсан нь түүнд Дэлхийн хамгийн бяцхан замаар явах боломжтой машиныг бүтээх санааг төрүүлжээ. 57 оны Чеви Бел Эйр /Chevy Bel Air/ загварын машины их биеийг жижигсгэн тайрч, хөдөлгүүр суурилуулан салхины шил, их гэрэл болон бусад гэрэлнүүд, эргэх дохионы гэрэлнүүд, толь, суудал, суудлын бүс, сигнал гээд хэрэгтэй бүхнээр тоноглосноор Дэлхийн хамгийн бяцхан унаж болох машин бүтээгдсэн байна. Аустины энэхүү машин 63,5 см өндөртэй, 65,41 см өргөнтэй, 126,47 см урттай юм. Хэдийгээр хамгийн тухтай машин байж чадахгүй ч бүхнээс илүү хайртай гэж байгаа энэ машинаа 53 км/цаг хүртэл хурдлуулсан ба 1,85 литрийн багтаамжтай шатахууны савтай машинаа хамгийн сүүлд шалгахад 3,78 литр шатахуунаар 72 км зам туулсан байсан гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *