
Жонатан Траппе /Jonathan Trappe/ нэртэй Америк эр Атлантын далайг гелийгээр дүүргэсэн 300 ширхэг агаарын бөмбөлгөөр туулахаар шийджээ. Өнгөрөгч 7 хоногийн 11-ний өдөр буюу 9-р сарын хоёр дахь 7 хоногийн Лхагва гаригийн үдэш агаарын бөмбөлөгнүүдээ гелийгээр дүүргэн бэлтгэсэн тэрээр хамгийн сүүлчийн нэг шуургыг явж өнгөрөхийг хүлээж байгаад шуурга өнгөрмөгц Америкийн Майне мужийн Карибоу хотоос эхлэх зоримог бөгөөд гайхалтай аялалаа эхлүүлсэн байна. Жонатан Траппе урьд нь Мексикийн хөх тэнгэрт олон арван агаарын бөмбөлөг уясан жижигхэн байшинг 2600 метрийн өндөрт залуурдан хөөргөж, хэдэн арван бөмбөлгөнд зүүгдэн Франц, Итали, Альпийн нурууны дээгүүр хөөрч байсан баялаг туршлагатай нэгэн юм.
Жонатан Траппегийн Атлантын далайг туулах зам
Мексикийн тэнгэрт хөөрсөн бөмбөлөгтэй байшин








hun
2016/03/30 at 12:30
UP