
Аяга таваг угаагч шингэнийг аяга таваг угаахаас өөр зүйлд ашиглавал тухайн эд зүйлд гэмтэл учруулах эрсдэл дагуулж байдаг. Тухайлбал, кофе чанагч данхыг аяга таваг угаагчаар угаавал кофены амтыг өөрчлөх бохирдлыг дотор нь үлдээдэг байна. Манай сайт уншигч танд аяга таваг угаагч шингэнээр хэрхэвч угааж болохгүй 12 зүйлийг танилцуулж байна.
1. Кофе чанагч данх

Кофе чанагч данхыг аяга таваг угаагч шингэнээр угааснаар дотор хэсэг нь арилгахад амаргүй бохирдлыг үүсгэдэг байна. Ийнхүү үүссэн бохирдлыг арилгахын тулд олон удаа угааж цэвэрлэх шаардлагатай болох ба зарим тохиолдолд кофе чанагч данхыг тань ахин ашиглах боломжгүй болгох ч магадлалтай. Түүнчлэн энэ төрлийн бохирдолтой болсон данханд кофе чанах үед кофеноос саван амтагддаг аж.
Цэвэрлэх тусам данх нь зэвэнд идэгдэх магадлал багасах хэдий ч кофенд сайхан амт, үнэр оруулдаг тосны хэмжээ багасах сөрөг нөлөөтэй.
2. Аяга таваг угаагч

Аяга таваг угаагч шингэнийг аяга таваг угаагч төхөөрөмжинд хийх нь төхөөрөмжөө эвдэж буйтай агаар нэг зүйл ажээ. Учир нь тус шингэн нь хэт их хөөсөрдөг тул илүүдэл хөөс гарах, төхөөрөмжинд гэмтэл учруулах эрсдэлтэй байдаг. Иймээс аяга таваг угаагч төхөөрөмжинд зориулсан тусгай шингэнийг хэрэглэх нь зөв сонголт байх болно.
3. Угаалгын машин

Дээр дурьдсанчлан аяга таваг угаагч шингэн нь хэт хөөсөрдөг тул гадагш хөөс алдах магадлалыг нэмэгдүүлдэг байна. Их хөөсрөх нь бохирдлыг сайн цэвэрлэнэ гэсэн үг биш тул цэвэрлэх гэж буй зүйлдээ тохирсон цэвэрлэгч шингэн хэрэглэх нь чухал.
4. Машин

Аяга таваг угаагч шингэнээр машин угааж болно гэсэн яриа их байдаг ч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь аяга таваг угаагч шингэнд агуулагддаг хүнд химийн элементүүд машины будагт сэв суулгах, гэмтээх эрсдэл дагуулдаг. Үүгээр ч зогсохгүй машины тань будгийг хамгаалдаг хамгаалалтын бүрхэвчийг үгүй хийдэг ажээ. Мөн түүнчлэн хатсаныхаа дараагаар машинд нүдэнд үзэгдэхүйц толбо үлдээдэг.
5. Үс

Аяга таваг угаагчийг үсэндээ хэрхэвч хэрэглэж болохгүй гэх хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, энэ шингэн үсний бүхий л тослог байдлыг үгүй хийж, давс нь үсийг хуурайшилд хүргэж, үсний тань эрүүл байдлыг үгүй хийж үрэвсэлд хүргэдэг аж. Мөн түүнд агуулагдах содийн сульфат нь арьсны үрэвсэл үүсгэх бас нэгэн шалтгаан болдог.
6. Цонх болон толь

Аяга таваг угаагч шингэн цонх, толь зэрэг зүйлсээс тоос шороог маш сайн цэвэрлэж чадна гэдэг нь эргэлзээгүй. Гэвч хатсаны дараа тэдгээр шилэн эдлэлүүд дээр зураас, толбо үлдээдэг тул дахин угаах шаардлага танд тулгарах болно. Иймээс толь, цонхоо сайтар угааж цэвэрлэн гялалзуулахыг хүсвэл зориулалтын цэвэрлэгч хэрэглэх хэрэгтэй.
7. Ган төмөр хайруулын таваг

Аяга таваг угаагч шингэн нь хайруулын тавагны гадаргуу дээрээс хоол хүнсийг илүү амтлаг болоход нь тусалдаг хуримтлагдсан тослогийг үгүй хийдэг гэдгийг олон жилийн туршлагатай мэргэжилтнүүд хэлдэг. Хэрэв та хайруулын тавгаа аяга таваг угаагч шингэнээр цэвэрлэж хэвшсэн бол тогтмол цэвэрлэгээ хийхээ зогсоох эсвэл багахан халаасан хайруулын таваг дээрээ давс асгаж, амны цаасан алчуураар зөөлөн зүлгэж цэвэрлэж хэвшихийг зөвлөж байна. Ийнхүү цэвэрлэсэн бол бага зэрэг тосоор хайруулын тавгаа тослох боломжтой.
8. Модон шал

Модон шалыг аяга таваг угаагч шингэнээр угаасан тохиолдолд шалан дээр тань сэв зураас үүсч, өнгө нь гандаж эхлэх болно. Иймээс модон шаланд хог шороог нь шүүрдэж эсвэл тоос соруулагч ашиглан аваад нойтон цэвэрлэгээ хийж байх нь хамгийн зөв сонголт болох болно.
Модон шалыг шинэ мэт өнгөлөг болгох зориулалт бүхий тусгай цэвэрлэгчүүд бий. Харин аяга таваг угаагчаар хулдаас цэвэрлэхэд тохиромжтой байдаг.
9. Арьсан эдлэл

Арьсан эдлэл нь маш сайн арчилгаа шаарддаг тул химийн агууламж бүхий аяга таваг угаагч шингэн хэрэглэж огтхон ч болохгүй. Арьсан эдлэлийг зөөлөн, сайхан хэвээр нь байлгахын тулд тогтмол чийгшүүлж байх шаардлагатай. Харин аяга таваг угаагч шингэнийг та хиймэл арьсан гутал зэрэгт ашиглаж болно.
10. Нохой

Нохойн арьс болон үсэнд хамгийн харш зүйлсийн нэг бол яах аргагүй аяга таваг угаагч шингэн юм. Хэрэв уг шингэнээр нохойгоо усанд оруулах юм бол арьс нь хуурайшиж, үрэвсэл үүсгэж буй нь маш тод мэдрэгдэх болно. Цахим орчинд гэрийн нөхцөлд хийх боломжтой шампунь, саван зэргийн жор олон бий. Иймээс бид уншигч танд тэдгээрээс хийж туршиж үзэх эсвэл нохойнд тусгайлан бэлтгэсэн бүтээгдэхүүнийг худалдан авахыг зөвлөж байна.
Түүнчлэн өөрөө хэрэглэдэг шампунийг тэжээвэр амьтандаа хэрэглэдэг бол солих нь зүйтэй. Учир нь хүнд зориулсан бүтээгдэхүүнүүд нь хүний рН хэмжээнд тохирсон байдлаар хийгддэг тул амьтанд зохимжгүй байна.
11. Ургамал

Аяга таваг угаагч шингэн хорхой шавж устгах зориулалт бүхий ургамалын савангаас 2 зүйлээр ялгаатай байдаг. Аяга таваг угаагч шингэн нь ургамалд тун сөрөг нөлөөтэй байдаг ба хортон шавжны эсрэг үйлчилгээ үзүүлэх чадамжгүй байдаг байна. Хэдийгээр цахим орчинд гэрийн нөхцөлд шавж устгаж, ургамлаа эрүүл ургуулахад тань туслах олон бүтээгдэхүүн хийх жорууд байдаг хэдий ч тусгайлан бэлтгэсэн бүтээгдэхүүнийг сонгон авч хэрэглэж байх нь хамгийн үр дүнтэйг онцлох хэрэгтэй болов уу.
12. Жимс болон хүнсний ногоо

Хүнсний ногоо болон жимс жимсгэнийг аяга таваг угаагч шингэнээр цэвэрлэж болох мэт санагдаж байж болох юм. Гэвч энэ нь тийм ч зөв сонголт биш ажээ. Учир нь жимс ногоо нь өөртөө нүх сүвтэй байх нь бөгөөд угаагч шингэн тэрхүү нүхээр жимс ногоон дотор орж, усаар зайлах үед цэвэрлэгдэлгүй шууд хүнсэнд хэрэглэгдэх эрсдлийг дагуулдаг. Улмаар гэдэс гүйлгэх, ходод гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдах зэрэг сөрөг үр дагавар хүний биед илэрдэг.
Бонус: Аяга таваг угаагч шингэнийг өөр төрлийн цэвэрлэгч шингэнтэй хольж хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй

Цэвэрлэгч бодис бүр өөр өөрийн гэсэн зориулалттай, орц найрлагатай байдаг тул хольж хэрэглэх нь аюултай тул холихоос зайлсхийх хэрэгтэй.
Та аяга таваг угаагч шингэнийг зориулалтын бус зүйлийг цэвэрлэхэд хэрэглэж байсан уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.








Ami Ami
2021/01/07 at 13:21
Hen l tenegteed ugaagaad yvjiihavdee🤣🤣🤣
Molly Lolly
2021/01/07 at 15:54
Ami Ami HHA