Ботсвана улсын амьтны хүрээлэнгээс жинхэнэ Тимон, Пумба хоёр олджээ. Тэд бие биенээсээ огт салахгүй байнга цугтаа явдаг гэнэ

0

Соёот гахай болон хадны дорго буюу мангуст хоёр бие биенээсээ салахгүй байнга цугтаа явдаг.

mail.ru

Диснейн “The Lion King” хүүхэлдэйн киноны соёот гахай Пумба болон хадны дорго Тимон хоёр бодит амьдрал дээр үнэхээр найзлан амьдарч байна.

dailymail.co.uk
dailymail.co.uk

Ботсвана дахь Чобе үндэсний парк-д байрладаг CARACAL амьтны хүрээлэнд хагацашгүй хоёр найз амьдардаг, үнэндээ соёот гахайтай биш хадны дорго л түүнтэй найзалдаг юм л даа.

Найман настай эмэгчин гахайг Мисс Пигги гэдэг бол зургаан настай хадны доргыг Монго гэдэг, тэд үерхээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Тэд бие биенээсээ бараг салдаггүй, цугтаа цагийг өнгөрөөх дуртай. Амьтны хүрээлэнгийн ажилтнуудын ярьж байгаагаар Мисс Пигги, Монго хоёр цугтаа унтдаг, хооллож бас тоглодог ажээ. Үүнээс гадна Монго Пиггийг унах дуртай гэж Daily Mail-д бичсэн байна.

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk

Хүүхэлдэйн киноны баатруудтай тун төстэй тул тэд нутагтаа аль хэдийнээ од болцгоогоод байна. CARACAL-ийн ажилтнуудын хэлснээр, хоёр амьтны хувь тавилан хоёулаа хүнд байсан тул зэрлэг байгальд aмьд үлдэж чадахгүй гэжээ. Тийм учраас тэднийг амьтны хүрээлэнд авчирч аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ үйлчлүүлэгчдийг хөгжөөж байгаа юм.

19
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *