Нүд ирмэхийн зуургүй л шинэ үеийнхэн дэлхийг эзлэх нь! Та Z хойч үеийнхний талаар дараах зүйлсийг мэдэж байх ёстой!

5

Нил Хау болон Уильям Штраус нарын 1991 онд гаргаж ирсэн онолоор бол 20-25 жил тутамд хойч үе шинэчлэгдэж байдаг ажээ. 2000 онд төрсөн хүүхдүүд шинэ Z  хойч үеийг төлөөлөн гарч ирж байна – насанд хүрэгчдийн дээгүүр алхан гарах бидний хойч үе. Биднийг дуу ч алдаж амжаагүй байхад тэд энэ дэлхийг эзэлнэ.

Техникийн өндөр хөгжлийн үед төрсөн хүүхдүүдээс бид юу хүлээх ёстойг танд танилцуулахаар бэлдлээ.

Z хойч үе

Центениалууд – тоон эрин үед төрсөн анхны хүүхдүүд буюу ямар нэгэн хязгаар, хориг байхгүй тэр үед төрсөн хүмүүс. Нэгэн үед төрсөн хүмүүсийн бага насанд үзсэн харсан зүйл адилхан бөгөөд ойролцоо туршлага суусан байдаг, тиймдээ ч тэдний амьдралын үнэ цэнэ ойролцоо байдаг гэсэн онол явдаг. Өөрөөр хэлбэл дайныг давж туулсан хүмүүс энх тайван, амар амгалан амьдралыг эрхэмлэнэ, харин тайван орчинд өссөн хүүхдүүд амралт, өөрийгөө хөгжүүлэх, зорилгоо биелүүлэх хүсэл эрмэлзэлтэй өсөж торнидог байна.

Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн эхний үе шатанд хүүхдүүд эцэг эхээсээ эрс тэс ялгаатай байсныг онцлон хэлэх хэрэгтэй. Хуучин хамгийн залуу хойч үеэр миллениалууд гэгдэж байлаа – 80-аад оны сүүлээс 90-ээд оны эхээр төрсөн хүүхдүүд хамаарна. Тэднийг “Ү хойч үе” хэмээнэ эсвэл “сүлжээний үе” ч гэж нэрлэдэг.

Тэдний амьдрал центениалуудынхаас маш өөр – яагаад гэвэл центениалууд Интернетийн эрин үед төрцгөөсөн. Тэд өөрсдийнхөө амьдралыг тоон технологигүйгээр огт төсөөлж чадахгүй, тэдний алхам бүрт нь гажет, аппликейшн хэрэгтэй болсон. Тэд эдгээр техник технологийг ус агаар мэт л хэрэглэцгээж байна.

Энэ хойч үе хийсвэр болон бодит ертөнцөд зэрэгцэн амьдрах ажээ. Энэ нь ч үнэхээр гайхалтай. Орчин үеийн хүүхдүүдийн дунд улс орон, үндэстэн, соёлын ялгаа гэж огт алга, тэднийг юу ч зааглахгүй байна. Тэдэнд өөрсдийн хүссэнээ мэдэж сурахад ямар нэгэн хориг, саад бэрхшээл огт алга. Тэдний мэдээлэл хүлээн авах хурд ч бидний үеийнхнийг бодвол маш хурдан болсон байна, олон үйлдлийг нэг дор гүйцэтгэхэд ч ямар нэгэн бэрхшээл тэдэнд үнэндээ алга.

Z хойч үе хил хязгааргүй урсах мэдээллийн эрин үед амьдарч байна – секунд тутамд шинэчлэгдэх мэдээллийг авахын зэрэгцээ тэр дундаас өөрт хэрэгтэйг шүүн үлдээх чадвар ч тэдэнд байна. Центениалуудад Сүлжээний хогийг шүүх дархлаа аль хэдийн тогтож. Мэдээлэл улс төр үү, зар сурталчилгаа байна уу огт хамаагүй, тэд бүгдийг шүүх чадвартай.

Орчин үеийн хүүхдүүд нүдээрээ мэдээллийг хүлээн авдаг, тиймээс хүүхдүүд зураггүй ном уншиж чадахаа больжээ. Анхаарлаа бүрэн төвлөрүүлж удаан сууж чадахгүй байгаа нь Z хойч үеийг уншиж, үзэх чадваргүй болгоход хүргэжээ. Уншсанаас илүү тэдний хувьд үзсэн зүйл нь амархан тогтоогддог байна.

Энэ нь сургуульд маш их үл ойлголцол бий болгоно. Ийм хүүхдүүд уламжлалт номоо бариад хичээлээ зааж байгаа багш нартай хэл амаа ойлголцоход их хүндрэл учирна. Эрх чөлөөг эрхэмлэх эдгээр хүүхдүүдийн анхаарлыг татахад хэцүү тул тэдэнд уурлахаас өөр аргагүй.

Центениалууд анхаарлаа нэг зүйлээс нөгөө рүү хурдан шилжүүлж чаддаг, энэ нь тэдний шийдвэр гаргах явцад сайнаар нөлөөлнө. Интернетээр аялж байхдаа тэд өөрсдийгөө усанд сэлж байгаа загас шиг л мэдэрнэ. Орчин үеийн хүүхдүүд мэдээллийн ямар хууль үйлчилж байгааг сайн мэдэх тул бусдын анхаарлыг хэрхэн татахаа ч сайн мэддэг.

Шинэ үеийн хүүхдүүд тогтвортой байдлыг илүү эрхэмлэнэ, бас өсөж дэвжих хүсэлтэй. Тэд амьдралыг бүхэлд нь эрүүлээр харж төсөөлөх чадвартай бөгөөд ажлын амжилтын тухай ч зөв ойлголттой болсон байна. Миллениалууд гэхэд л дэлхий дахин ямар сайхан бэ гэдгийг бүгдэд таниулж мэдрүүлэхийг хүсдэг. Харин Z  хойч үеийнхэн ийм зүйлд нэг их сэтгэл хөдлөхгүй. Тэд илүү их ажиллаж илүү ихийг олоход зориулагдсан. Тэд системийг бүхэлд нь өөрчлөхийг төлөвлөхгүй, дэлхий ертөнцийг сайхан болгохын төлөө аажим гэхдээ итгэлтэй ажиллацгаана.

Центениалууд – бослого гаргаж буй өсвөр насныхан л гэсэн үг. Орчин үеийн хүүхдүүдийн ихэнх нь тамхи татаж, архи уухгүй, бэлгийн харилцаанд ч биднийг бодвол илүү хариуцлагатай хандана.

Z хойч үеийнхэнд балчир насны дэггүй зан байхаас гадна насанд хүрэгчдийн сэтгэхүй эрт суужээ. Ийм хүүхдүүдийг бидний ойлгох хүүхдүүдээр төсөөлөхөд бэрх. Тэд өөрсдийн мэдээлэл технологийн эрин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа бөгөөд амьдралын утга учрыг өөрсдийнхөөрөө төсөөлж байна.

Z хойч үеийн хүүхдүүд – аугаа чадвартай бяцхан хүүхдүүд минь, тэднийгээ бид ойлгож, байгаагаар нь хүлээж авах ёстой. Тэд бол бидний амьдралын гэрэл гээгээ, ирээдүй хойч үе – тэд амьдралын хаалгыг тогшиж байна.

Энэхүү нийтлэлийг бас нэгэн “харь гаригийн хүн”-тэй амьдарч байгаа бусад эцэг эхчүүдтэйгээ хуваалцаарай. Тэд бидний нийтлэлээс багагүй ухаарал авна гэж найдаж байна.

13
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bat Erdene

    Bat Erdene

    2019/02/26 at 16:28

    Дэлхийн эзэгнэх ёстой тэрний төлөө хойч үеийн төлөө бид бна

  2. Бурмаа

    2019/02/28 at 13:57

    Одоогийн хүүхдүүд улам л тэнэг, улам залхуу болоод байх шиг санагддаг. Одооны 30 хүртэлх насны дээд боловсролтой залуусын дунд зөв бичиж чаддаг хүн маш ховор байна. Бүр нэлээн ховор байна.

  3. Зочин

    2019/11/04 at 14:46

    сургуульд орхоос нь эхлээд эх орноо хайрлах үзлээр хүмүүжүүлж, авто машин жолооддог, гэртээ ямарч ажлыг хийж чаддаг, залхуугүй болгож сургамаар бна, эх орноор нь аялуулж, сухгуулийн гадаа нь млд суулгуулж, жимс тариулж, зэрлэг зулгаалж, 9-10 -р ангийн хүүхдүүдийг мал маллуулж, ферм дээр аваачиж , хөдөө гаргаж 1 сар мал маллуулж байж хэмээн төгсөгмөөр бна. Гадаад явах хүүхдүүдийг 1 жил мал маллуулж сугамаар бна. тэд ингэж байж эх орноо илүү их хайрлана шүү дээ. амьдрал ийм баян. эх орон ийм уудам, монгол хүн ийм сайхан ажиллсаг гээд их зүйлийг ойлгоно доо. нөгөө их харгис үзэл нь алга болно. малыг хайрладаг болно.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *