Жирийн нэгэн эмэгтэй 27 болон 42 настай байх үеийнхээ гэрэл зургийг хуваалцжээ. Хамгийн хачирхалтай нь, тэр нас ахих тусмаа улам л үзэсгэлэнтэй болжээ

0

Олон эмэгтэйчүүд 30 наснаасаа хойш өөрийгөө одооных шигээ сайхан харагдахгүй болно гэсэн айдастай явдаг. Гэхдээ хүн өөрөө хүсвэл, хичээл зүтгэл гаргаж чадвал нас ахих тусам илүү сайхан харагдаж болдгийг батлах тохиолдлууд амьдрал дээр олноороо бий.

Элли Токар 43 настай, өөрийнхөө бие махбодод урьд өмнөхөөсөө ч илүү хайртай ажээ. Өөрийнхөө мөрөөдөж байсан бие галбиртай болж чадсан юм. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд 5 жилийн өмнөөс хоолны дэглэмээ өөрчилж, фитнесээр тэр дундаа йогоор хичээллэх болжээ.

© ally_trout / Instagram

Тэр угаасаа л туранхай байсан, гэхдээ хоёр хүүхэд төрүүлсэн гэхэд өнөөдөр ямар ч өөгүй сайхан харагдана. Элли илүү ойлгомжтой болгохын тулд 27 насныхаа гэрэл зургийг одоогийнхоо зурагтай харьцуулж тавьжээ.

© ally_trout / Instagram

15 жилийн өмнө Элли ийм уян хатан байсангүй! Гэхдээ 42 настай түүнд одоо бүх зүйл боломжтой мэт санагдана.

© ally_trout / Instagram

Бахархмаар үр дүнг түүний нөхөр Кори ч мөн харуулжээ. Хэдэн жилийн бэлтгэл сургуулилтын ачаар булчинлаг, гүзээгүй болж чадсан юм.

© ally_trout / Instagram

40 гарсан насандаа тэд 30 наснаасаа ч илүү сайхан харагдаж байна.

© ally_trout / Instagram

Элли өөрийн микроблог-оороо дамжуулан дасгалууд, хооллолтын талаар хуваалцдаг төдийгүй дагагчдынхаа (аль хэдийн 93 мянга гаруй дагагчтай болжээ) асуултанд ч идэвхтэй хариулдаг.

© ally_trout / Instagram

Тавьсан зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэл, зориг байхад ямар үр дүнд хүрч болохыг харуулахыг бид хичээсэн юм. Эллигийн хувьд нас гэдэг зүгээр л тоо, тэрээр “Хүн өөрийнхөө биеийг хайрлах ёстой, төгс болоход хэзээ ч оройтохгүй гэдгийг ч мэдэж байх нь зөв” гэжээ.

© ally_trout / Instagram

Та Элли Токартай санал нийлж байна уу? Танд өөрийгөө өөд нь татах хүсэл төрөв үү?

7
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Delger Delger

    Delger Delger

    2020/12/25 at 22:46

    Би л ийм бх бхдаа

  2. Delger Delger

    Delger Delger

    2020/12/25 at 22:46

    Аз жаргал хүнийг гоё болгодог

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *