Хүүхдийн тэрэгний дээгүүр юм бүтээх нь хүүхдээ аюулд оруулж буй гэдгийг та мэдэх үү? Даавуу хичнээн нимгэн байсан ч гэсэн болохгүй!

1

Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавихыг үргэлж хичээж байдаг. Нартай өдөр салхинд гарахаар явахдаа ч нарны хурц туяанд нүдийг нь гялбуулахгүй гэж тэрэгнийх нь дээгүүр бүтээлэг бүтээдэг. Гэтэл энэ нь үнэн хэрэгтээ хүүхдээ аюулд оруулж буй хэрэг ажээ. Яагаад гэдгийг манай сайт энэхүү нийтлэлээрээ танд хүргэхээр бэлдлээ.

Гадуур хүүхдээ салхинд гаргаж яваа эцэг эхчүүд хүүхдийн тэрэг дээгүүр бүтээлгээр бүтээсэн байх нь олонтаа харагддаг. Гэтэл энэ явдлыг хүүхдийн эмч нар тун буруу үйлдэл хэмээн буруутгадаг ажээ. Учир нь бүтээж буй бүтээлэг нь хэдийгээр нимгэн даавуу байсан ч хүүхдийн үзэгдэх орчинг хязгаарлаж, эцэг эхдээ мэдэрч буй зүйлээ харуулахад саад болж, тун тухгүй мэдрэмж төрүүлж байдгийг тэд олж тогтоожээ. Мөн түүнчлэн хүүхдийн тэргийг бүтээлгээр бүтээснээр хүүхэд хэт халууцах явдал ч гардаг аж.

Shutterstock.com

Тэгвэл саяхан Channel Mum хэмээх YouTube суваг хүүхдийн тэргээ бүтээлгээр бүтээж хүүхдээ салхилуулах нь хэр аюултай талаар олж мэдэхээр туршилт явуулснаа олон нийтэд дэлгэжээ. Уг туршилтыг явуулахдаа хүүхдийн тэрэг доторх дулааныг бүтээлэгтэй болон бүтээлэггүй үед хэрхэн өөрчлөгдөж буйг хэмжиж үзжээ. Бүтээлэггүй үед хүүхдийн тэрэг дотор 29 хэмийн дулаантай байв. Улмаар туршилтын багийнхан хүүхдийн тэргийг бүтээлгээр бүтээгээд 7 минутын дараа дулааныг шалгаж үзэхэд 35 хэмийн дулаантай болж температур огцом нэмэгдсэн байжээ.

Иймээс хүүхдээ салхинд гаргахдаа бүтээлэг бүтээхээс дараах аргуудаар нарны хурц туяанаас хамгаалахыг уншигч танд зөвлөж байна.

  • Бүтээлэг бүтээхийн оронд шүхэр барьж явах
  • Дээвэртэй хүүхдийн тэрэг ашиглах. Энэ нь таны хүүхдийг шаардлагатай хэмжээнд хүртэл сүүдэрт байлгаж, агаарын солилцоо сайн явагдах орчныг бүрдүүлэхэд тустай.
  • Хэрэв бүтээлэг бүтээх зайлшгүй шаардлагатай бол 10-15 минут тутамд хүүхдээ халууцаж буй эсэхийг шалгах.
Shutterstock.com

Хүүхдийн халууцаж буй эсэхийг хүндээр амьсгалах, хацар нь улайх, хөлрөх, уйлах зэрэг шинж тэмдгээр мэдэх боломжтой.

Хүүхдээ салхилуулахдаа тэрэгнийх нь дээгүүр бүтээлэг бүтээдэг хэн нэгэн таны эргэн тойронд бий юу? Хэрэв тийм бол энэ мэдээг тэдэнд дуулгаж, заавал хуваалцаарай.

6
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayarma Senge

    Bayarma Senge

    2020/12/23 at 15:53

    Яахаараа аюулд ордог юм гадаадад одъяалаар бутээчихээд явъж бдаг Харин ч хуйтэн агаар орохгуй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *