Бидний ирээдүйг өөрчлөх 8 технологи

1

Инженерүүд хүн төрөлхтний амьдралын чанарыг сайжруулах шинэ технологиудыг бүтээж, санаачилсаар байна. Зүгээр л өөрийнхөө эргэн тойрныг анзаараад үз дээ, инженерийн ухаан, шийдэл шингэсэн ямар олон бүтээлүүд байгааг хар даа. Заримдаа хүн төрөлхтний оюун санаа өнөөгийн технологийн боломжоос ч түрүүлдэг бөгөөд инженерүүд болон эрдэмтэн мэргэд хамтдаа өөрсдийн гайхалтай санаануудыг бодит болгохоор ажиллаж байна. Бид ирэх цөөн хэдэн арван жилийн дотор дэлхий ертөнцийг өөрчилж чадах 8 технологийг та бүхэнд танилцуулахаар шийдлээ.

8. Роботууд ба үйлчилгээний дронууд

Өнөөдөр аль хэдийнээ олон тооны ухаалаг дронууд, роботууд бий болчихсон байгаа ч ирээдүйд роботууд болон дронууд зарим илүү хүнд хэцүү даалгаврууд, ажлуудыг хүний оронд гүйцэтгэх болно. Олонх дронууд цэргийн салбарт ашиглагдаж, илүү чухал үүргийг гүйцэтгэнэ. Amazon компани аль хэдийнээ бүтээгдэхүүн хүргэлтийн дроноо туршаад эхэлсэн ба ирээдүйд хог хаягдал зайлуулах, цэвэрлэгээ, олон төрлийн хүргэлтийн үйлчилгээ, үйлдвэрлэлийн ажлыг роботууд хийх болно.Бидний ирээдүйг өөрчлөх 8 технологи 1

7. Өндөр хурдтай ухаалаг тээврийн хэрэгсэл

Хувийн тээврийн хэрэгслийн дараагийн үе хэт ачааллын хэмжээг багасгах, осол аваарын тоог бууруулах болно. Google аль хэдийнээ өөрийн машиныг бүтээх ажилд орсон бол Apple ч бас энэ салбарт ханцуй шамлан орох болсноо мэдэгдсэн. Автомат машинууд хүмүүст жолоо барихад зарцуулах цагаа ажиллах, амрах, нийгэмшихэд зарцуулах боломжийг олгоно. Өндөр хурдны галт тэрэгнүүд Лос Анжелесаас Нью Йорк руу цаг орчмын хугацаанд зорчигчдыг хүргэнэ. Лондонг Нью Йорктой, Рио де Жанейрог Токиотой, Чикагог Каиртай холбосон хот хоорондын хонгилууд бий болно.Бидний ирээдүйг өөрчлөх 8 технологи 2

6. Уриалгахан бодит байдал

Амьдралын орчинтой холбоотой бүх зүйл өөрчлөгдөнө. Эргэн тойрон дахь бүхий л зүйл комппьютержиж, голограмын дэлгэц, хэл яриа танигчууд бидний юу хэлэхийг хүлээн, хэлснийг биелүүлнэ. Зурагт, гэрэл болон хөгжмөө асааж унтраах, дууг нь чангалах, гэр цэвэрлэх, хоол унд бэлтгэх зэргийг бид хийх шаардлагагүй болно.Бидний ирээдүйг өөрчлөх 8 технологи 4

5. Бүрэн виртуаль ертөнц

Бид виртуаль реалити ертөнцөд бүрэн автах ба Oculus Rift мэтийн технологи бидний өдөр тутмын хэрэглээ болно. Хүмүүс гэртээ сууж байгаад л онцгой орчинд дэлхийн аль ч буланд байгаа бизнес хамтрагчид, найз нөхөдтэйгээ уулзах боломжтой болно.Бидний ирээдүйг өөрчлөх 8 технологи 3

4. Олшруулагчид

Ирээдүйд бид хүссэн зүйлийг маань бидэнд өгөх олшруулагч машин ашиглана. Өнөөдөр аль хэдийнээ бодит болсон 3D хэвлэгчийн боломж үүний жишээ. Амьд эсүүдийг хэвлэн олшруулах туршилтууд явагдаад эхэлчихсэн байгаа нь цаашид хүний эд эрхтнийг олшруулах, эрхтэн шилжүүлэн суулгах хэрэгцээг байхгүй болгохын үндэс юм.Бидний ирээдүйг өөрчлөх 8 технологи 5

3. Хүний ой санамжийн багтаамж

Хүн ой санамжиндаа мэдээллийг хадгалах, шаардлагатай тохиолдолд эргүүлэн санах чадвартай. Мэдрэл судлаач эрдэмтэд ой санамж хэрхэн мэдээллийг хадгалдаг болохыг судалснаар хүний ой санамжийг зөөвөрлөх боломжийг хайж байна. Үүний үр дүнд бид ирээдүйд тоглолт, хайртай нэгэнтэйгээ өнгөрүүлсэн мартагдашгүй агшин гэх мэт онцгой цаг үеүддээ дахин амьдарч, өндөр нягтаршилтайгаар тухайн үйл явдлыг эргүүлэн тоглуулж, тэр ч бүү хэл сошиал медиагаар найз нөхөддөө үзүүлэх боломжтой болох аж. Мэдлэгээ тэлэх, шинэ хэл сурахын тулд тархиндаа модулиуд байршуулснаар боломж хязгааргүй болох юм байна.Бидний ирээдүйг өөрчлөх 8 технологи 6

2. Хүн төрөлхтний нэмэлт чадвар боломж

Био технологи, био инженерийн салбарын мэргэжилтнүүд өмссөн хүнийхээ хүч чадлыг гайхалтайгаар нэмэгдүүлдэг гадаад араг яс гэж хэлж болох тусгай өмсгөлийг улам бүр сайжруулсаар байгаа. Энэ нь хүний нэмэлт чадвар боломжийг өргөн хүрээнд нэмэгдүүлэхийн үндэс юм. Бионик үе мөч бидэнд ер бусын хурдтайгаар гүйх эсвэл усан доор амьсгалах боломжийг олгох нанотехнологи бидний хэрэглээ болох цаг ирнэ.Бидний ирээдүйг өөрчлөх 8 технологи 7

1. Сансрын колоничлол

Сансар огторгуйн тухай шаргуу судалж байгаа эрдэмтэд ирээдүйн хүн төрөлхтөн амьдрах шинэ шинэ гаригуудыг сансар огторгуйд нээж, тэнд очих боломжуудыг санал болгоно.Бидний ирээдүйг өөрчлөх 8 технологи 8

21
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. NEO

    2015/04/01 at 20:28

    Matrix shig bolohviidee

  2. Зочин

    2015/06/30 at 16:55

    ene garigiig udq hench amidarch bolhoorgvi boltol n humuus ashgilchaad oor garig ertontsruu ywah bolno EVA-WALLY shig robtuudiin hair setgel shineer garj iren gesh haha

  3. Зочин

    2016/03/31 at 22:31

    Hvn torlogton tegeed yu hiih bolj bna hvn hodolmorloj bj l ervvl bas setgen bz de zvger suugad bwal owchin helseer bgad vhen bz

  4. Зочин

    2016/04/01 at 00:03

    Ene buhen zuvhun bayachuudad l hurteeltei.jiriin humuus ajilgui zuvhun honogiin hooltoigool baih bolno.mongolchuudad bur ch hurteelgui

  5. Зочин

    2016/07/17 at 18:03

    XAXAXAXAXA yag nuguu robi gedeg huuheldeendeer gardag shig boloh wiidee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *