Элдэв зүйлсийн тухай сонирхолтой 10 баримт

0

Аливаад сониуч зангаар хандах нь хүний төрөлх араншин. Энэ зан араншингийнхаа ачаар л хүн төрөлхтөн өнөөгийн хөгжилд хүрсэн. Тийм болохоор сониуч байна гэдэг сайн зүйл. Сониуч зангийн тухай сайшаан өгүүлсний учир нь энэхүү нийтлэлд маань янз бүрийн зүйлсийн тухай сонирхолтой баримтуудыг дурдсан байгаа юм. Эрхэм уншигч та бүхэн энэ дэлхий ертөнц, түүн дээрх амьдралын дундах элдэв зүйлсийн тухай сонирхолтой баримтуудыг тухлан уншаарай.

1. Хүн төрөлхтний сайн дурын мөхлийг үүсгэх, нөхөн үржихүйгээс татгалзахыг уриалдаг “Voluntary Human Extinction Movement” нэртэй хүрээлэн буй орчны байгууллага байдаг байна. Энэхүү байгууллага нь нэн түрүүнд хүн төрөлхтний мөхлийг дэмждэг бөгөөд тус бүлгийнхэн үүнийгээ хүрээлэн буй орчны доройтлоос сэргийлэх болно гэж үздэг байна.Элдэв зүйлсийн тухай сонирхолтой 10 баримт 2

2. Niccolò Paganini-г гайхамшигтай авьяас чадварынх нь улмаас буг чөтгөрт сүнсээ худалдсан гэсэн цуу яриа гарснаас болж тэрбээр ээждээ түүнийг төрөхдөө хүн байсан гэдгийг батлаад өгөөч гэсэн захидал бичиж байжээ.Элдэв зүйлсийн тухай сонирхолтой 10 баримт 3

3. Хөгшин хүнээс үнэхээр үнэр үнэртдэг. Энэ нь 2-Nonenal гэх ханаагүй алдегид бөгөөд хөгшин хүмүүсийн хувьд энэ бодис арьсаар нэвчих нь залуу хүнийхээс илүү идэвхтэй байдаг байна.Элдэв зүйлсийн тухай сонирхолтой 10 баримт 4

4. Маш олон Афган хүмүүс яг хэзээ төрснөө мэддэггүйгээс төрсөн өдрөө 1-р сард тэмдэглэдэг.Элдэв зүйлсийн тухай сонирхолтой 10 баримт 6

5. Америкийн рок хамтлаг Dave Matthews Band аялан тоглолтоор явж байх үед автобусных нь жолооч Чикаго голын гүүрэн дээгүүр явж байх үедээ ариун цэврийн өрөөний суултуурын бохирыг суллахаар шийдсэн байна. Харамсалтай нь яг энэ үед гүүрэн доор амралтын завь хөвж явсан ба байгалийн сайхан, цаг агаарын тааламжтайг бахдан явсан амрагчдын дээрээс алдарт рок хамтлагийн гишүүдийн 160 кг ялгадас асгарчээ.Элдэв зүйлсийн тухай сонирхолтой 10 баримт 5

6. 2002 онд Такомагийн танхай этгээдүүд нэгэн эрийг ухаан алдтал нь нүджээ. Харин хохирогч ухаан орохдоо математикын суут ухаантан болсон байна.Элдэв зүйлсийн тухай сонирхолтой 10 баримт 1

7. Христосын шашин нь Иранд хамгийн хурдацтай өсөж байгаа шашин юм.Элдэв зүйлсийн тухай сонирхолтой 10 баримт 7

8. Усан үзмийг багахан хальсаар холбогдож байхаар таллаж хуваагаад богино долгионы зууханд хийхэд шатдаг.Элдэв зүйлсийн тухай сонирхолтой 10 баримт 8

9. Аляскд бараг бүх оршин суугчид нь нэг байшинд амьдардаг хот байдаг. Хотын хамгийн өндөр барилга болох 14 давхар энэ барилга дотор хотын бараг бүх оршин суугчдын гэрээс гадна шуудан, хүнсний дэлгүүр, эмнэлэг, хуурай цэвэрлэгээний газар, сүм зэрэг газрууд байрладаг.Элдэв зүйлсийн тухай сонирхолтой 10 баримт 9

10. Сайхан дуу сонсох үед арьс биржийдэг. Энэ нь допамины ялгарлын үр дүн юм.Элдэв зүйлсийн тухай сонирхолтой 10 баримт 10

24
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/07/17 at 22:15

    Ysegnvvdee nohchihooch hn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *