Ангаахай самрыг өдөр тутмын хоол хүнсэндээ нэмж оруулснаар таны биед ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ?

2

Жингээ хянах, холестерины болон гэдэсний эрүүл мэндээ сайжруулах, бие организмоо танин мэдэх гээд энэ жижигхэн самарт бидний төсөөлснөөс ч илүү их ид шид нуугдаж буй юм. Ангаахай самар нь маш гоё амттайгаас гадна маш олон ашигтай элементүүдийг агуулдаг байна. Тиймээс та энэ самрыг хоолондоо хийсэн ч бай зүгээр л амны зугаа байдлаар идсэн ч бай, ямартай ч заавал идэх хоол хүнснийхээ жагсаалтад оруулах ёстой. Ингээд таны эрүүл хооллох аянд дахин нэг шинэ амттан нэмэхээр энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

1. Биеийг шим тэжээлээр хангана

© pexels.com, © pexels.com

Энэ самар нь эслэг, уураг, нүүрс ус, эрүүл өөх тос, кали, фосфор, “А” аминдэм, витамин “В6”, зэс, манган гэх мэт эрүүл элементүүдийг агуулдаг. Мөн бусад олон төрлийн самартай  харьцуулахад илчлэг багатай байдаг учир зууш маягаар өдөр тутамд идэхэд тохиромжтой. Тиймээс өдөрт нэг удаа (цөөн тооны) ангаахай самар идэж байх хэрэгтэй. Давслаагүй байх ёстой гэдгийг битгий мартаарай.

 

2. Холестерины хэмжээ буурна

© pexels.com, © shutterstock.com

Ангаахай самар нь антиоксидантоор баялаг бөгөөд эсийг чөлөөт радикалуудаас (эсийг гэмтээж, өвчлөл, хөгшрөлтийг өдөөдөг тогтворгүй атомууд) хамгаалж байдаг. Ангаахай самрын антиоксидантуудын ачаар холестерол ихтэй хүмүүс илүү хялбар аргаар асуудлаа шийдэх боломжтой юм. Үүнтэй холбоотойгоор явуулсан жижиг судалгааны үр дүнд судалгаанд оролцогчид 4 долоо хоногийн турш өдөрт 1-2 удаа бага зэргийн ангаахай самар идэж байсан бөгөөд үр дүнд нь холестеролын түвшин нь буурсан байжээ.

 

3. Нүдний эрүүл мэндийг дээшлүүлнэ

© depositphotos.com, © shutterstock.com

Энэхүү самарт лютеин болон зеаксантин хэмээх элементүүд агуулагдсан байдаг бөгөөд эдгээр нь нүдний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг хүчтэй антиоксидантууд юм. Эдгээр элементүүд нь холын хараа болон наснаас үүдэлтэй харааны асуудал болон нүдэнд цагаа буух зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой.

 

4. Хоол боловсруулах замын асуудлыг бүрмөсөн март

© depositphotos.com, © shutterstock.com

Ангаахай самар нь эслэгээр баялаг тул хоол боловсруулах эрхтний ажиллагааг дэмжиж өгдөг. Тус эслэг нь бүдүүн гэдэс, хоол боловсруулах зам, өтгөн хатах гэх мэт хоол боловсруулах эрхтний эмгэгээс урьдчилан сэргийлэх ач тустай юм. Мөн үүнтэй холбоотойгоор нэгэн жижиг судалгаа хийгдсэн байдаг бөгөөд ангаахай самар иддэг хүмүүсийн гэдэсний микрофлорын бүтэц илүү сайжирсан байжээ.

 

5. Та эрүүл жингээ хадгалах боломжтой болно

Самар бол жингээ хасах гэж буй хүмүүсийн хувьд хамгийн зөв сонголт юм. Хэрэв та самар тогтмол иддэг бол жингээ хянах боломжтой болно. Мөн өөр нэгэн судалгаанд хөнгөн зуушиндаа жигнэмэг иддэг хүмүүсийг ангаахай самар иддэг хүмүүстэй харьцуулахад самар идэж байсан хүмүүсийн биеийн жингийн индекс буурсан үзүүлэлттэй гарчээ. Тиймээс энэ самрыг өдөр тутмын зуушны цэсэндээ оруулахаа бүү мартаарай!

 

6. Сахарын хэмжээ тогтворжино

© depositphotos.com, © depositphotos.com

Хэсэг хүмүүсийг нүүрс усаар баялаг цагаан талх болон ангаахай самрыг хослуулан идүүлж судалж үзсэн бөгөөд тэд ийнхүү идсэний дараа цусан дахь сахарын хэмжээ нь буурч, тогтвортой түвшинд очиж байжээ. Хэрэв та нүүрс ус ихтэй будаа, паста, нухсан төмс зэрэг хоолонд дуртай бол хоолныхоо орцод ангаахай самар нэмэх хэрэгтэй хэмээн зөвлөж байна.

 

7. Хурдан унтдаг болно

© depositphotos.com, © pexels.com

Тус самар нь “нойрны даавар” гэж нэрлэгддэг мелатониныг хамгийн өндөр концентрацаар агуулсан байдаг. Энэ нь маш чухал бөгөөд энэ нь бидний нойрны эргэлтийг зохицуулж, хурдан унтах, нойроо бүрэн авахад тусалдаг байна. Орой болж нар жаргах үед бидний бие унтах үйлд бэлтгэж мелатонин үйлдвэрлэж эхэлдэг бөгөөд энэхүү даавар нь хангалттай ялгардаггүй хүмүүс нойрны асуудалтай байдаг байна. Тиймээс унтахаасаа өмнө хэдэн ширхэг ангаахай самар идвэл нойртой холбоотой асуудлаа шийдэж болно.

 

8. Тархины үйл ажиллагаа сайжирна

© depositphotos.com, © shutterstock.com

Самарт агуулагддаг элементүүд бидний тархинд маш сайн нэмэлт тэжээл болдог. Судалгаагаар самар тогтмол идэх нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдгийг тогтоосон бөгөөд ангаахай самар бол самрын төрлүүд дундаа тархинд хамгийн сайн нөлөөлдөг нь юм. Жишээлбэл самар идсэнээр санах ой, суралцах чадвар, танин мэдэхүйн үйл явц, ойлголт, тэр ч байтугай биеийн хариу үйлдэл үзүүлэх чадвар сайжирдаг байна.

5
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *