
Хайртай хүнээ дөнгөхөөс илүү амттай мөртлөө гашуун мэдрэмж гэж үгүй. Савтай усаар пранк хийсэн ч бай, үгүй ч бай, ямар ч төрлийн пранк бичлэг үргэлж сонирхолтой байдаг.
Гэхдээ зарим пранк бичлэгүүд илүү бүтээлч сэтгэхүй шаарддаг. Тухайлбал, Justin Flom гэх нэртэй эр пранк бичлэгийг цоо шинэ түвшинд хийжээ. Түүний бичлэгт тэгтлээ онцгой зүйл байхгүй. Гэсэн хэдий ч тэр бичлэгийг онцгой болгож чадсан юм.
Тэр эхнэрийгээ хөөрхөн дөнгөж чадсан бөгөөд бүх зүйл түүний бодож санаснаар биеллээ олсон. Эхнэрээ дөнгөж буй бичлэгийг тэр “TikTok” аппликейшнд оруулсан бөгөөд богино хугацааны дараа 49.4 сая хүн үзэж, 79.4 мянган хүн сэтгэгдэл үлдээжээ.
Түүний эхнэрээ дөнгөж буй бичлэг сошиалд маш олон хүний анхаарлыг татаж чадсан юм

Тэрээр эхнэрээ ингэж дөнгөх санааг анх “Bugs Bunny”-гаас олж авсан талаараа хэлсэн байна. “Энэ хуучны пранк. Би бага зэрэг сайжруулж, илүү бодитой болгосон төдий. Амжилттай болно гэж бодоогүй шүү.”
Тэр эхнэрийнхээ үзүүлсэн хариу үйлдлийг дараа нь үзээд хайр нь хүрсэн талаар хэлжээ. “Тэрний минь тархи цочирдсондоо Windows 95-аас ч удаан ажилласан байх. Би эхнэрээрээ хөгжилдөхийн тулд ингэж тоглосноос биш, өөрсдийнхөө гэрлэлтийг асуудалд оруулахыг хүсээгүй. Түүнд хөгжилтэй байсан гэж бодож байна.”










Хэрэв та хэн нэгнийг дөнгөх бичлэг хийхийг хүсэж байгаа бол “Сайн зохион байгуул, ухаалаг бай, бас сайн жүжиглэ”. Мэдээж хэрэг камераа хаа нэгтээ нуухаа мартаж болохгүй.










Baaska Tumur
2020/08/18 at 10:11
Sain ineej ablaa daaa xa xa
Khishigjargal Orsoo
2020/08/18 at 11:10
Garaa avchaad baigaag anzaardaggui yum baih daa kkk
Trash Muujuu
2020/08/19 at 02:21
Yusn uur oruulah ym oldohgvi bnu?
М. Болор Жин
2020/08/20 at 18:29
Ugaasaa biye biyenee prank bolon challange hiideg blog shdee. Zugeer FB uhaj bgaad olson blogoo ingeed hiitsen yumuu haashaiin. Zuuliin uyed chanarguideed baigaa shuu.