Тансаг автомашин болон хувийн нисэх онгоцоо гайхуулж явсан Инстаграмын инфлюенсерийг олон сая долларын кибер схемийн гэмт хэрэгт сэжиглэж баривчилжээ

0

Тэрээр Инстаграмд олон сая дагагчтай бөгөөд хүмүүс түүнийг онлайн ертөнцөд Ray Hushpuppi гэх нэрээр нь сайн мэднэ. Түүний оруулж буй постууд дандаа тансаг зэрэглэлийн амьдралыг харуулдаг бөгөөд тэр өөрийнхөө үнэтэй тансаг машин, шинэ загварын хувцаснууд болон хувийн нисэх онгоцуудаа бусдад гайхуулахыг таашаадаг байна.

Дубайгаас гаралтай энэхүү алдартай сошиалын нөлөөлөгч АНУ болон Европын газар нутагт цахим гэмт хэрэгт сэжиглэгдэн цагдаа нарт баригдаад байгаа гэнэ. Лос Анжелес хотын холбогдох газрын мэдээлж буйгаар түүний сошиал медиад оруулж буй постууд хэтэрхий их гэмт хэргийг өдөөн хатгасан, гэмт хэрэг үүсэх нөхцлөөр хангасан хэмээн үзэж, тус баривчилгааг хийсэн талаар мэдэгджээ.

Ramon Abbas (Ray Hushpuppi) кибер схемийн асуудлаар цагдаа нарт баривчлагдсан байна

Холбогдох хүмүүс түүний АНЭУ дахь хувийн орон сууцанд нь ирцгээжээ. Хэргийг цааш үргэлжлүүлэх зорилгоор түүнийг Чикаго хот руу авч явсан байна.

 

Түүний эд хөрөнгийг тооцвол, 41 сая доллар болон 13 тансаг зэрэглэлийн автомашинууд нэр дээр нь байсан аж

 

Тэр өөрийгөө Инстаграм хаягаараа дамжуулан үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч хэмээн тодорхойлсон байна

Нигери улсын иргэншилтэй энэ хүн олон улсын хакерын компанийн тэргүүн бөгөөд байгууллагуудын нууц мэдээллийг хулгайлдаг болох нь мөрдлөгийн үеэр ил болсон гэнэ. Тэрээр мөн хэд хэдэн гэмт хэрэгт өмнө нь холбогдож байжээ.

Түүнийг баривчлах үед дээрх байдлаар залилж хулгайлсан 2 сая гаруй хохирогчийн хувийн мэдээлэл олдсон байна.

“CNN” эх сурвалжид холбогдох газрын ажилтан дараах тайлбарыг өгчээ:

“Энэ нь дэлхийн эргэн тойронд амьдарч буй яаж баяжиж, хөрөнгөжсөн нь тодорхойгүй хүмүүсийг байцаах, шалгалт явуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг нь тодорхойлох нь чухал асуудал гэдгийг илтгэсэн үйл явдал боллоо.”

Түүнийг мөнгө угаасан хэргээр 20 жил яллах шийдвэр гарах төлөвтэй байгаа аж.

11
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Geri Batjargal Ishdorj

    Geri Batjargal Ishdorj

    2020/08/20 at 01:07

    Mongold bol 2 jil bilvv🤬🤬

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *