Цусан дахь сахарыг бууруулах үйлчилгээтэй 4 төрлийн ургамлын цай

1

Ургамлын цай нь хийж уухад амархан ба эрүүл мэндэд тустай бэлдмэл болгон ашигладаг хамгийн алдартай цай юм. Дараах цай бүр онцгой эмчилгээний найрлага, бүтэцтэй, жишээ нь, цусан дахь сахарыг багасгана.

Ургамлын цай уухын тулд та хандалж уухад зориулагдсан цайны хандыг ойролцоох хүнсний дэлгүүрээс худалдаж авахад л болно.

Гэсэн хэдий ч та бидний санал болгож буй орцоор ургамлын гаралтай цай бэлдэж уух боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.

Та дараах орцыг хүнсний аль ч дэлгүүрээс худалдаж авах боломжтой – тийм ч их мөнгө хэрэг болохгүй.

Ургамлын цайг хэрхэн хийх вэ?

Орц:

  • 1 аяга цэвэр буцалсан ус /250 мл/
  • 1 цайны халбага ургамлын хатаасан навч, цэцэг эсвэл үндэс /10 гр/ эсвэл 2 цайны халбага /20 гр/ байж болно – ургамал цоо шинэ байх ёстой.

Танд хэрэг болох зүйлс:

  • Данх
  • Аяга

Хэрхэн хийх вэ?

  • Ургамлаа данханд хийж, дээр нь ус нэмж буцалгана
  • Ойролцоогоор 7 минут орчим буцалгана
  • Цай бараан өнгөтэй болмогц аяганд хийж, идээшүүлнэ

Зарим үед та ургамлын цайгаа илүү амттай болгох үүднээс зөгийн бал дээр нь хийж ууж болно. Гэвч бидний ургамлын цай ууж байгаа гол зорилго нь цусан дахь сахарыг багасгах учир маш бага хэмжээтэй зөгийн бал хийх хэрэгтэйг санаарай.

Энэ аргаар бусад ургамлын цайг бэлтгэж ууна.

Яагаад бид цусан дахь сахараа багасгах ёстой вэ?

Цусанд хэтэрхий их глюкоз эсвэл сахар байх нь эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болно.

Үнэндээ бидний бие организмд сахар хэрэгтэй, учир нь бид сахараас эрч хүч, энерги авдаг. Гэвч хэвийн хэмжээ алдагдсанаар сахарын хэмжээ ихсэж, улмаар чихрийн шижин өвчин тусахад хүргэнэ.

Чихрийн шижин өвчний өмнөх үе шатанд ямар нэгэн шинж тэмдэг биед илэрдэггүй онцлогтой.

Нөгөө талаасаа, хэдийнээ чихрийн шижин өвчин туссан хүн хооллолтондоо сайтар анхаарч, цусан дахь сахар болон глюкозын хэмжээгээ нэмэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Нэмж хэлэхэд эдгээр ургамлын цайнуудыг уухаас өмнө заавал мэргэжлийн эмчид хандаж, заавар зөвлөгөө авах ёстой гэдгийг бүү мартаарай.

1. Грек чирэг

Грек чирэг бол Европ болон Азид ургадаг ургамал юм. Ихэвчлэн хоолны газруудад улирлын чанартай хэрэглэдэг.

Мөн эм болгож хэрэглэдэг, яагаад гэвэл:

  • Гастрит
  • Холестерол ихсэх
  • Орхидэйн үрэвсэл
  • Элэгний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй.

Кумарин, никотины хүчил болон тригонеллин гэх зэрэг эрдэс бодисуудыг найрлагандаа агуулдаг тул инсулинээс хамаарахгүйгээр чихрийн шижин өвчин тусахаас сэргийлнэ.

Хэд хэдэн судалгаагаар Грек чирэг нь нүүрс ус биед шингэхээс хамгаалах ба инсулинд сайнаар нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна.

Хэрэглэх заавар:

  • 1 аяга Грек чирэг ургамлын цайг сарын турш өдөр бүр ууна
  • 7 хоног завсарласны дараа цайг дахин ууж эхэлнэ

 

2. Хүн орхоодой

Хүн орхоодойг хүмүүс маш сайн мэддэг гэдэгт итгэлтэй байна.

Уулархаг бүс нутагт гол төлөв ургадаг – Непалаас Манжуур болон Хойд Сибирээс Солонгос хүртэл гэх мэт. Олон улс оронд энэ ургамал эрэлт хэрэгцээтэй байдаг.

Глюкозын хэмжээ ихсэхээс сэргийлэх ач тустай.

Хэрэглэх заавар:

  • 1 аяга идээшүүлсэн хүн орхоодойн үндсийг 3 сарын турш өдөр бүр ууна
  • Үүний дараа 1 сар завсарлана
  • Дараа нь мэргэжлийн эмчид хандаж, нөхцөл байдлаа шалгуулах хэрэгтэй ба үргэлжлүүлэн хэрэглэж болно. Гэвч нэг курсыг 9 долоо хоногоос хэтрүүлэлгүй хэрэглэх ёстой гэдгийг санаарай.

 

3. Алтан товч

Алтан товч – саажилт болон хоол боловсруулах эрхтний доголдлын эсрэг хэрэглэдэг.

Нэмж хэлэхэд дараах өвчнүүдийн үед хэрэглэхэд тохиромжтой:

  • Нойргүйдэл
  • Үе мөч шархирах
  • Шамбарам

Мэдээж хэрэг цусан дахь сахарыг тогтворжуулах ба элгэн дэх гликогены хэмжээг нэмэгдүүлж, нойр булчирхайг хэт их хэмжээний глюкозоос бий болдог стрессээс хамгаална.

Хэрэглэх заавар:

  • 3 аяга алтан товч ургамлын цайг өдөр бүр хоолны дараах уух ёстой

 

4. Ногоон цай

Ногоон цайг бутнаас гаргаж авдаг ба энэ цайны өлгий нутаг бол Хятад улс юм. Гэвч уг цай олон улс оронд маш их алдартай.

Антиоксидант болон катечин, бета-керотин, витамин А болон C амин дэмийг агуулдаг.

Глюкозын хэмжээг багасгах, полисахаридын хэмжээг инсулины хэмжээтэй ижилхэн болгох ач тустай.

Хэрэглэх заавар:

  • 3-5 аяга идээшүүлсэн ногоон цайны навчийг 2 сарын турш өдөр бүр ууна
  • Өлөн ходоодон дээрээ ууж болохгүй!
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Och Bat Saraa Batdelger

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *