Эмэгтэй хүн бүр дэлгүүрээс шинэ хувцас худалдаж авсныхаа дараа нэг том АЛДАА гаргадаг!

2

Та шинээр худалдаж авсан хувцсаа тэр дор нь өмсдөг үү? Энд худалдаж авсан хувцсаа өмсөхөөсөө өмнө угаах ёстой талаарх маш чухал мэдээлэл байна.

 

Яагаад эхлээд угаах нь чухал вэ?

Та тууралт гарах, загатнах болон таны арьсан дээр үүсэх бусад харшлын реакцууд дэлгүүрт худалдаалж буй хувцаснуудыг үрчгэр болохоос сэргийлэх үүднээс хэрэглэдэг химийн бодисуудтай холбоотой гэдгийг мэддэг үү? Харамсалтай нь үйлдвэрлэгчид хэр их хэмжээний химийн бодис хэрэглэж болох талаар хувцасны шошгон дээр бичээгүй байдаг.

Арьсны эмч, профессор Дональд Белсито, шинээр худалдаж авсан хувцсаа гэртээ ирсэн даруйдаа угаалгын машинд хийж угаах ёстой гэдгийг анхааруулж байна. Химийн бодис хэрэглэж, хувцсыг үрчгэр болохоос сэргийлснээс үүдэж, даавуун материалтай хувцсанд халдвар болон нүдэнд үл харагдах шавьж бий болдог. Мөн тэрээр нэмж:

“Би дэлгүүрт худалдаалж буй хувцаснуудад бөөс үржиж, улмаар олон төрлийн үрэвсэлт өвчин үүсэж буй хэд хэдэн удаагийн тохиолдлыг харж байсан. Хувцсаар дамжиж халдварладаг бас нэг шавьж бол хамуу юм.” гэж хэлжээ.

 

Формальдегид

Хүний биеийн дархлаа судлаач, Микробактерийн доктор, профессор Тирумалай Камала, шинээр худалдаж авсан хувцсыг өмсөхөөсөө өмнө угаах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Аюулгүй талаас нь харахад, хамгийн аюултай химийн бодис бол формальдегид бөгөөд энэ бодисыг хүний биеийг занданшуулахад ашигладаг байна.

Түүнчлэн формальдегидийн түвшин хэвийн хэмжээнд байх нь аюулгүй мэт санагдаж болох ч АНУ-д хийсэн судалгаагаар, дерматит болон арьсны үрэвсэл үүсгэх хүчин зүйлсийн нэг болох нь батлагджээ.

 

Хувийн ариун цэвэр

Хүмүүс хувцсыг гаднаас нь харахад цэвэрхэн харагддаг тул цэвэрхэн гэж боддог. Хэдий тийм боловч таниас өмнө арьсны өвчтэй эсвэл бохир заваан өөр олон хүн энэ хувцсыг худалдаж авахын тулд өмсөж үзсэн байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр та байнга үйлчлүүлэх дуртай дэлгүүрээсээ футболк худалдаж авлаа гэж бодоход өмсөхөөсөө өмнө заавал угаах ёстой болж таарч байна.

 

Хувцаснаас харшил авах үед илрэх шинж тэмдгүүд:

Хувцаснаас харшил авах үед олон төрлийн шинж тэмдэг илэрнэ. Хэрэв танд доорх шинж тэмдгүүдээс аль нэг нь илэрсэн бол эргэлзэх хэрэггүй, шууд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай:

  • Нус гоожих эсвэл хамар загатнах
  • Нүднээс нулимс гарах
  • Арьс улайх эсвэл тууралт гарах
  • Арьсны зарим хэсгүүд хавагнах
  • Арьс загатнах
  • Арьсны зарим хэсэгт батга гарах

Та өөртөө анхаарал тавьж эрүүл байхыг хүсье. Бид танд дээрх мэдээ ач тустай байсан гэдэгт итгэлтэй байна. Хэрэв тийм бол дотныхоо найз нөхдөд энэ мэдээний талаар дуулгаарай.

36
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Цоомоо Дорж

    Цоомоо Дорж

    2019/01/14 at 17:25

    Яагаад заавал “эмэгтэй хүн” гэж
    Яагаад заавал алдаа гаргадаг гэж үзэж байгаа вм бэ

  2. Purevsuren Davaadorj

    Purevsuren Davaadorj

    2019/01/15 at 07:39

    Boloroo Jagaa Nancy J Kim

  3. Surena Dorj

    Surena Dorj

    2019/01/15 at 08:27

    Eregtei hun ch adil bizdee kk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *