Хар цагаан хэл амнаас хамгаалахын тулд зөвхөн улаан утас зүүх ёстой биш юм байна. Танд ямар өнгийн утас тохирохыг мэдэж аваарай!

4

Бугуйндаа улаан утас зүүж хэл амнаас өөрийгөө хамгаалах дом байдаг. Улаан утасны нөлөөг хүмүүс эрт дээр үеэс мэддэг байжээ. Үүний тусламжтайгаар хүүхдүүддээ ч хар хүчнээс хамгаалдаг хүмүүс цөөнгүй. Улаан утаснаас гадна өөр өнгийн утас ч гэсэн хамгаалах чадалтай байдгийг харин тэр болгон мэддэггүй ажээ.

Ингээд өөрийгөө хэл амнаас хамгаалахын зэрэгцээ амьдралдаа сайн энерги дуудахын тулд ямар өнгийн утас зүүх ёстойг танд танилцуулахаар бид бэлдлээ.

 

Бугуйнд зүүсэн утас ямар учиртай вэ?

1. Ногоон утас

Ногоон – байгалийн эрч хүчийг шингээсэн буюу гэрэлтэх өнгө гэж үздэг. Энэ өнгийн утас нь хүний сэтгэлийг ариусгаж цэвэрлэнэ, атаа жөтөө, сөрөг энергиэс хамгаалдаг. Зүүсэн эзэндээ аз жаргал, эд баялаг авчрах бөгөөд аливаа өвчнөөс хамгаална гэж үздэг.

Амьдралын шинэ нөхцөл байдал дээр анхаарлаа хандуулах үед ногоон өнгийн утас зүүхийг зөвлөж байна. Жишээ нь, шинэ ажлын байранд ирэхэд. Эрч хүчээр сэлбэнэ бас бие махбодь болон сэтгэлийн тэнхээгээр тэтгэнэ.

 

2. Маргад эрдэнийн өнгийн утас

Ногоон туяатай болгоныг цэвэр бөгөөд байгалийн гэж үзнэ. Байгалийн эрч хүчийг өөртөө агуулахаас гадна зөвхөн эерэг энерги ялгаруулдаг. Тиймээс маргад эрдэнийн өнгийн утсыг ч гэсэн зүүж болох ажээ.

Энэ өнгийн утсыг зүүснээр өөрийгөө хууртаж мэхлэгдэх, дээрэм тонуулын золиос болохоос хамгаална. Мөн материаллаг эд баялаг арвиждаг. Таны эргэн тойронд тайван байдлыг бий болгох тул чухал асуудал дээр зөв шийдвэр гаргахад тусална. Хэрвээ хэн нэгэнтэй хүнд сэдвээр уулзах гэж байгаа бол хар ногоон туяатай утас зүүгээрэй.

 

3. Улбар шар өнгийн утас

Энэ өнгийн утас нарны эрч хүчийг олгоно. Сэтгэл санаа сэргээж, эргэн тойрны орчинтой тэнцвэрт байдлаа олоход тусалдаг. Энэ өнгийн утас хүн болгонд байх ёстой. Танд аз авчрахаас гадна олон өвчнөөс хамгаалах чадалтай.

 

4. Ягаан өнгийн утас

Энэ өнгийн утасны хүч чадлыг Савскийн хатан хаан нээсэн гэдэг. Тэрээр гоо үзэсгэлэн, ухаанаараа гайхагддаг байжээ. Ягаан өнгийн утас эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой, эмэгтэй хүний эрч хүчийг сэлбэж өгдөг. Бас хайр дурлалын шүтээн болж явдаг байна.

 

5. Шар өнгийн утас

Улбар шартай адил – Нарны өнгө. Энэ өнгө уран бүтээлч сэтгэлгээг хурцална. Шинэ зүйл эхлүүлэхэд эр зоригоор шагнах өнгө ажээ. Оюутан сурагч, уран бүтээлч мэргэжилтэй хүмүүс мөн шидтэн, далдыг хардаг хүмүүсийг зүүхийг зөвлөнө. Шар өнгийн утас нь зүүсэн эзнээ бусдын хар хэл ам, далдын хүчээс хамгаалдаг байна.

 

6. Цэнхэр өнгийн утас

Хэрвээ амжилтын эрэлд гарсан бол – цэнхэр утас яг танд тохирно. Бизнес эрхлэгч нарт нэн тохиромжтой – амжилт авчрахаас гадна хараат бус байдлыг бий болгох утгаараа өрсөлдөгчдөөсөө хол алхаж чадна. Энэ өнгийн утас зүүсэн хүн чухал асуудал дээр анхаарлаа бүрэн төвлөрүүлэх боломжтой, тайван байдлыг бий болгоход тусалдаг. Мөн мэдрэмжийг хөгжүүлэх чадалтай өнгө гэж үздэгийг мартаж болохгүй.

 

7. Хөх өнгийн утас

Хөх – тэнгэрийн өнгө. Ариун бөгөөд сайхан сэтгэлийг илэрхийлнэ. Амьдралынхаа чухал асуултын хариултыг эрэлхийлж байгаа хүмүүс зүүвэл зохилтой. Таны сэтгэлийг тайтгаруулж айдсаа даван туулахад тусална, үүний зэрэгцээ зөв шийдвэр гаргахад нөлөөлнө.

 

8. Цагаан өнгийн утас

Цагаан – ариун байдлыг илэрхийлнэ. Амьдралаа шинээр эхлүүлэх гэж байгаа хүмүүст илүү тохиромжтой. Хэрвээ та ойр дотнын хэн нэгнээ алдсан бол энэ хэцүү үеийг давж харахад цагаан өнгийн утас тус болно. Мөн оюутан, сурагчдыг аливаа муу зүйлээс хамгаалдаг. Суралцах сонирхлыг эргүүлж авчирдаг гэж үздэг байна.

 

9. Хар өнгийн утас

Ихэнх хүмүүс энэ өнгийг сөрөг энерги илэрхийлдэг гэж үздэг, гэхдээ энэ өнгө өөр талтай гэдгийг хэлмээр байна. Танд тайвшрал болон итгэлтэй байдал бэлэглэнэ. Хэрвээ та сэтгэл хөдлөлөө тэр болгон удирдаж чаддаггүй бол хар өнгийн утас зүүгээрэй.

 

Зөвлөгөө

Одоо ямар өнгийн утсыг хэзээ зүүх ёстойгоо та мэддэг боллоо. Мөн хэд хэдэн өнгийн утсыг ч гэсэн хослуулан зүүж болно.

Цагаан болон улаан өнгийн утсыг хослуулж зүүснээр бие махбодийн бэртэл гэмтэл авахаас хамгаална. Өндөр эрсдэлтэй ажил төрөл хийдэг хүмүүст хэрэгтэй, жишээ нь гал сөнөөгч, уурхайчин.

Цагаан болон хар өнгийн утасны хослол – оюун ухааны оргилд хүрэхийн шинж тэмдэг. Сурагч, оюутнуудын сахиус болох юм.

Улаан болон ногоон өнгийн утас нь амьдралыг тань хайр дурлалаар дүүргэнэ. Хэрвээ та хайртай хүнтэйгээ учирсан бол хардах сэтгэлийг үгүй болгоно, мөн та хоёрын харилцааг муу хэл амнаас хамгаална. Мөн хүүхдүүдийг муу зүйлээс авардаг.

Танд хэрэгтэй зүйл юу вэ – таны хажууд байнга амжилт, аз болон баялаг байх болно. Хамгийн гол нь энэ бүгдийг өөртөө дуудаж татах хэрэгтэй. Одоо та улаан болон өөр бусад өнгийн утаснууд ямар нөлөө үзүүлж болохыг мэддэг болсон. Өөрт хэрэгтэй өнгийн утсыг л зөв сонгож зүүх үлдлээ.

Энэхүү нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай Тэд ч гэсэн өөрт хэрэгтэй өнгийн утсыг бугуйндаа зүүг.

34
ГайхмаарГайхмаар
23
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Jak Sambuu

    Jak Sambuu

    2019/01/14 at 11:31

    ГОЛ ТӨЛӨВ ИХЭНХ ГЭМТЛИЙН ҮЕД ӨВЧИН БОЛООД ХАВДАРНЬ ЦААШАА АХЬДАГҮЙ ГЭЖ УЛААН УТАСЫГ ДОМ МАЯГААР ЗҮҮДЭГ БОЛХООС ЭЛДЭВ БАЛАЙ ЮМ ЗОХИОЖ ЯРИХАА БИЧХЭЭ БОЛЬ ОДОО БҮР СОЛИОРООД УЛААН НОГООН ХАР ХӨХ ШАР УТАС Ч ГЭХ ҮНЭН ЭЛИЙРЭХ ЮМАА ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН МУНХАРУУЛАГЧИД ИХ БАЙНАА

  2. Badamsed Surmaajav

    Badamsed Surmaajav

    2019/01/14 at 11:54

    odoo ch bur uchuriig ni olohoo bailaa hurdan uhmeer ch yam shig tegsenee uhehgyi ch yam shig heden ungiin utas laa geed l ongoor yalgaad munhruulj ogoh yamaa

  3. Enerel Baatarsukh

    Enerel Baatarsukh

    2019/01/14 at 15:46

    Har muu ym hiihee hudal yarihaa l bolichih tgvel hel amnaas aihgui shde.

  4. Санжаа Мөнхтуяа

    Санжаа Мөнхтуяа

    2019/01/14 at 18:54

    Er ni bodood bhad lam boo ene tr bh hereg bn u utas zvgeel bvh umnaas hamgaalagdana ghr

  5. Г. Ганболор

    Г. Ганболор

    2019/01/14 at 20:00

    Sugar Bayanmunkh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *