Та бар шиг нүдтэй юу эсвэл хонь шиг уу? Таны нүд ямар амьтны нүдтэй төстэй болохоос хамаарч, өөрийгөө ямар төрлийн хүн болохыг мэдэж аваарай!

2

Физиономичууд бол сайн ажиглалт хийдэг хүмүүс. Тэд хүн болон амьтны нүдний дунд ямар нэгэн холбоо байгааг хүртэл олох чадвартай. Хэрэв та маш нухацтайгаар сайн харж чадвал өөрийнхөө талаар багагүй зүйлийг мэдэж авна. Шинжээчид хүний нүдийг хэд хэдэн төрөл зүйлд хуваажээ. Мэдээж та өөрийнхөө нүдний хэлбэрээр мэдээлэл олж авах хэдий ч таны нүд ямар амьтны нүдтэй адилхан гэдгийг мэдэх нь сонирхолтой санагдах биз ээ.

Арслангийн нүд

Том нүдтэй бөгөөд зовхин дээрээ хуниастай. Ийм нүдтэй хүмүүс шударга бус байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэдэнд бүх зүйл цэвэр, шударга байх нь таалагддаг. Тэд эрх мэдэл бүхий албан тушаал дээр амархан томилогддог.

 

Зааны нүд

Умгар боловч, хос эсвэл гурвалсан зовхитой нүд. Ийм нүдтэй хүмүүс тайван амгалан байдаг бөгөөд нинжин сэтгэлтэй, тэвчээртэй.

 

Барын нүд

Бөөрөнхий нүдтэй. Ихэнхдээ ийм нүдтэй хүмүүс зоригтой зан чанартай байдаг. Тэд зөрүүд боловч байнга энэ хандлагаа гаргаад байдаггүй. Заримдаа тэд харилцаанд хүйтэн хөндий уур амьсгал оруулж ирдэг.

 

Хонины нүд

Жижиг бас умгар хэлбэртэй. Онцгойлон мэдрэмтгий хүмүүс ийм нүдтэй байдаг. Тэд бүх зүйлд сэтгэл хөдлөлөөр ханддаг.

 

Морины нүд

Том, гурвалжин нүдтэй бөгөөд халхгар зовхитой. Ийм нүдтэй хүмүүс эрх чөлөөг эрхэмлэхээс гадна тайван, дөлгөөн байдаг.

 

Чонын нүд

Маш том эвэрлэг бүрхэвчтэй нүд. Нэр хүндийг эрхэмлэдэг бөгөөд ажил мэргэжлийг бүхнээс тэргүүнд тавьдаг. Тэд бол шударга, итгэл үнэмшилтэй бас үнэнч хүмүүс.

 

Муурын нүд

Ийм нүдтэй хүмүүс давхар зовхитойгоос гадна бага зэрэг умгар хэлбэртэй байдаг. Ааш зан нь амархан хувирч өөрчлөгддөг бөгөөд сэтгэл хөдлөлөөсөө хамаарч, ердөө хэдхэн секундын дотор өөр хүн болж хувирна. Тэд бол зальтай, бодолд автдаг бас доромжлолыг хэзээ ч мартдаггүй хүмүүс байдаг.

Та дээрх сонжоогоор өөрийнхөө талаар мэдэж авахын тулд амьтдын нүдийг сайтар ажиглаж, өөрийнхөө нүдтэй харьцуулсан гэдэгт итгэлтэй байна. Таны нүд аль амьтны нүдтэй төстэй вэ? Үр дүн нь таны сэтгэлд нийцэж байна уу? Хариултаа сэтгэгдэл бичих хэсэгт бичээрэй.

11
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *