Хэрвээ та жин хасахыг хүсэж байгаа бол өглөө сэрээд заавал уух ёстой 10 төрлийн ундааг санал болгоё

2

Хэрвээ жингээ хасах гэж байгаа бол эхлээд хоолоо тохируулж, биеийн тамираар тогтмол хичээллэх хэрэгтэй. Энэ нь сэтгэл санааны болон биеийн хувьд бас ч амаргүй хослол.

Орчин үеийн эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлын нэг нь таргалалт бөгөөд үүнээс болж олон төрлийн өвчний, тэр дундаа чихрийн шижин, зүрхний өвчин зэрэг өвчлөлүүдийн суурь, эх үндэс бий болдог байна. Чухам ийм учраас бид бид зөв жинтэй байж, илүүдэл жингээ хасан бодисын солилцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Илүүдэл жингээ хаяснаар таны биеийн байдал ерөнхийдөө сайжрах бөгөөд таны хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулах, турахад тань тус болох, бодисын солилцоо сайжруулах 7 ундааг танилцуулж байна.

Өтгөн цай

Орц:

  • Аяга халуун ус
  • 1 хоолны халбага зөгийн бал
  • Хагас нимбэг
  • 1 цайны халбага цинамон
  • 1 цайны халбага кайены чинжүү

Хийх арга:

Бүх зүйлээ аягатай усанд хийж сайн холино. Өглөө сэрээд энэ цайг уухад таны бодисын солилцоо сайжирч, хоол боловсруулах үйл ажиллагаа эрчимтэй болно.

 

Гадил болон жүржийн смузи

Орц:

  • 1 хоолны халбага далдуу модны самрын тос
  • 1 цайны халбага цагаа гаа
  • ½ аяга тосгүй йогурт-тараг
  • 2 хоолны халбага маалингын үр
  • 2 хоолны халбага шар сүү
  • Гадил
  • Жүрж

Хийх арга:

Бүгдийг блендерт хийж нэгэн төрлийн зутан болгоно. Өглөө болгон өлөн элгэн дээрээ ууна.

 

Жимсний смузи

Орц:

  • Хагас аяга ус
  • Хан боргоцойн 2 зүсэм
  • 2ш грейпфрутын шүүс
  • Аяга бөөрөлзгөнө

Хийх нь :

Бүгдийг блендерт хийж холиод хэдэн цагийн турш хөргөгчинд хийнэ. Хэрвээ турахыг хүсэж байвал энэ ундааг өглөө болгон ууж байгаарай.

 

Гаатай цай

7 аяга ногоон цайн дээр хэсэг гааны навч, хэдэн зүсэм нимбэг хийгээд шөнөжин хандална. Дараа нь шүүгээд өглөө болгон нэг аягыг ууж байгаарай. 2 долоо хоногийн дараа энэ цайны үр дүн мэдэгдэж эхэлнэ.

 

Алимны смузи

Орц:

  • 1 цайны халбага зөгийн бал
  • 1 аяга ус
  • 1 ногоон алим
  • 1 нимбэгийн шүүс
  • 1 грейпфрут

Хийх арга:

Бүгдийг нь блендерт хийж холиод өглөө болгон хоолны өмнө ууна.

 

Гүзээлзгэний смузи

Орц:

  • Хагас литр сүү
  • Аяга йогурт
  • ¼ аяга маалингын үр
  • ½ аяга овьёос
  • Аяга гүзээлзгэнэ

Хийх арга:

Мөн л блендерт бүгдийг хийж холиод хоол идэх болгоны өмнө ууна. 2 долоо хоногийн дараа үр дүн нь мэдрэгдэх болно.

 

Шоколадны смузи

Орц:

  • Зөгийн бал
  • ¼ аяга Amaranthus
  • ½ литр сүү
  • ½ аяга овьёос
  • Нунтаг шоколад

Хийх арга:

Дээрх зүйлсийг блендерт хийж сайн хольсны дараа өлөн элгэн дээрээ энэ ундааг ууж байгаарай.

 

Өргөст хэмх болон нимбэгийн шүүс

Анагаах ухааны нэгэн сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар өдөрт 4 удаа нимбэгийн шүүс уух нь өөхний хуримтлал багасахад сайн нөлөөтэй гэж бичсэн байна.  Хэрвээ та энэ сайхан ундааг уух хүсэлтэй бол жүрж, нимбэг болон хоёр өргөст хэмхийг савтай усанд хийгээрэй. Дээрээс нь сайхан амт үнэр оруулахын тулд зөгийн бал хийж ууж болно.

 

Яншуй болон өргөст хэмх

Антиоксидантаар баялаг энэ ундаа нь турах хүсэлтэй хүнд маш сайн нөлөөтэй. Өргөст хэмхийн шүүс, нимбэгийн шүүс, яншуйг хагас аяга усанд хийнэ. Дээрээс нь 1 хоолны халбага алоэ болон үрсэн цагаан гаа нэмээрэй. Хэдэн минутын турш хандлаад бүх л амт нь орсны дараа ууж болно.

 

Хан боргоцойн шүүс

Хан боргоцой нь антиоксидант болон эслэгээр баялаг. Бас калори багатай жимс. Ийм учраас хан боргоцойн шүүс ууснаар цатгалан мэт байж илүүдэл калори авахгүй билээ. Та хан боргоцойн шүүс дээр сэргээх үйлчилгээтэй нимбэгийн шүүс нэм. Хэрвээ хан боргоцойн эслэгийг хэвээр хадгалах хүсэлтэй бол шүүс шахагчийн оронд блендер ашиглаарай. Мөн энэ ундаа дээрээ хан боргоцойн хэсэг дээрээс нь нэмж хийж болно.

 

Бодисын солилцоо сайжруулах бусад ундаа

Далдуу модны усыг та далдуу модны самраас нь гаргаж авч ууж болох ба хар кофе нь мөн бодисын солилцоог сайжруулж өөх шатаахад тустай. Ийм ундааг өглөө сэрэнгүүтээ уухаас гадна өглөөний хоолны дараа, бэлтгэлийн өмнө ууж болно.

6
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *