Reddit форум дээр гишүүдийн хувьд хамгийн гайхалтай статистик үзүүлэлт юу байсан тухайг нь асууж сонирхжээ.
Бид ойролцоогоор 7000 гаруй сэтгэгдэл уншиж, тэр дундаас үнэхээр сонирхолтой гэсэн дараах баримтуудыг сонгож авсан юм.
Ердөө 2015 онд Лондоны хүн амын тоо 1939 оны хүн амын тоотой тэнцсэн байна.
Бүх үеийн дайнаас хойш 76 жилийн дараа английн томоохон хот дайны өмнөх үеийн хүн амын тоотой тэнцэх хэмжээний хүн амтай болж чаджээ. Берлин, Парис хүртэл одоог хүртэл хүрч чадаагүй байгаа юм.
Эх сурвалж: Daily Mail
Дарсны 5-10% нь л 1 жилийн дараа маш сайн дарс болдог бол харин дөнгөж 1% нь 5 жилийн дараа сайн чанартай болдог.
Лонхыг шууд онгойлгох сайхан шалтаг юм гээч?
Сүүлийн 15 жилийн туршид Google-ээс хайсан өдөр тутмын асуултуудын 15% нь хэзээ ч давтагдаагүй асуултууд байдаг.
15 жилийн ойгоо тэмдэглэж буй Google компани нь 6 асуулт тутмын нэг нь онцгой асуулт байдаг гэсэн дүгнэлт гаргасан байна. Энэ бүх хугацааны туршид хайлтын систем сайжирч байгаа хэдий ч биднийг ямар өөр хүмүүс болохыг харуулж байна!
Эх сурвалж: Jungle
Токио хотод амьдарч байгаа хүний тоо Канад улсынхаас их.
Энэ үнэхээр гайхалтай! Үнэхээр л Токио хот нь дэлхийн хамгийн том нутаг дэвсгэртэй улс орны 2-рт ордог улсаас их хүн амтай.
Эх сурвалж: Wikipedia
70 хүн нэг дор уулзах үед тэдгээрийн 2 нь яг нэг өдөр төрсөн байх магадлал 99,99%-тай байдаг.
Мэдээж энэ эргэлзээтэй санагдах байх. Гэхдээ математик тооцооллоор бодоод үзвэл энэ үнэн байх болно. 1 бүлэгт байгаа хүний төрсөн өдрийг Х гэж тэмдэглэвэл 2 дахь хүнд 364 өдөр үлдэнэ. 3 дахь хүн 363 гэх мэтээр үргэлжилнэ. Хариултыг гаргахын тулд дараах бодлогыг бодох хэрэгтэй. 365/ 365 * 364/ 365 * 363/ 365 гэх мэт. Үүний үр дүнд бүлгийн гишүүдийн өөр өдөр төрсөн байх магадлал нь 0,01% байна.
Эх сурвалж: Betterexplained
Ватикан улсын 1км.кв талбайд 2,3 ромын пап оногддог.
Итгэхгүй байна уу? Ватиканд ердөө 0,44 км.кв талбай ногддог. Өөрсдөө уншаад үзээрэй.
42 минутын чөлөөт уналтын үед Дэлхийн нэг туйлаас нөгөө туйл руу хүрдэг.
Reddit оролцогчид үүнийг үнэн гэж баталсан. Дэлхийн нэг цэгээс нөгөө рүү явахад маш хурдан очдог. Гэхдээ үүнийг илүү хурдан буюу 38 минутанд хийж болно.
Эх сурвалж: American Journal of Physics
Дэлхий зэрлэг, онгон байгалийнхаа тал хувийг сүүлийн 40 жилд алдсан.
Харамсалтай нь хүн төрөлхтний хийж буй бүх хүчин чармайлт байгальд дэндүү багадаж байна.
Эх сурвалж: Theguardian
Ази тивийн бүх эрчүүдийн 8% нь Чингис хааны шууд үр удам
Хүнд үр удам их байх нь ихээхэн ач холбогдолтой гэж Чингис хаан үздэг байв. Түүнд маш олон эмэгтэй байсан бөгөөд тэдгээр нь бүгд хүүхэд төрүүлсэн байдаг. Тиймээс бүх цаг үеийн шилдэг удирдагчийн үр удам У хромосом нь Азийн 17 улсад тархаж тэдгээрийн 8% нь түүний ур удам болж байгаа юм. Гайхалтай!
Эх сурвалж: Nature
Сүүн зам дахь оддоос 30 дахин их модод Дэлхий дээр байдаг
Ойролцоогоор 3 их наяд мод бий. Харин тэдний ихэнх хувь нь Орос улсад ургадаг. Харин 100 жилийн дараа юу болохыг бодож үзээрэй.
Эх сурвалж: Nature , National Geographic
АНУ-д байдаг нийтийн номын сан McDonald’s-ийн зоогийн газрын тооноос их
Америкчуудын хамгийн дуртай түргэн хоолны газар болох McDonald’s нь зоогийн газрын тоогоороо нийтийн номын сангийн тоог хараахан гүйцэхгүй юм. Энэ тоонд сургуулийн номын сан ороогүй.
Эх сурвалж: American Library Association
Хүн 90 жил амьдрахад 5000 долоо хоног байдаг
4500-аас арай их. Их үү бага уу? Та өөрөө шийд. Таны л амьдрал.
Клеопатра хатны хаанчлалын цаг үе пирамид барих цаг үетэй биш харин Сар луу ниссэн цаг үетэй ойрхон байдаг
Эртний Египетийн хамгийн том пирамид болох Хеопс нь МЭӨ 2540 онд баригдсан. Харин Клеопатра МЭ 69-30 онуудад амьдарч байсан. Харин хүн Сар луу 1969 онд ниссэн.
Эх сурвалж: Smithsonianmag
Британийн нисэх онгоцны 45% нь нисэж байхдаа унтарч байсан
Үүнийг мэдсэний дараа та онгоцоор аялах эсэхдээ эргэлзэж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Independent
АНУ-ын хувийн өмчтэй хүний тоо зэрлэг байгаль дахь барны тооноос их
Нэг талаас, барны өсөлтийн тоо сүүлийн хэдэн арван жилд бага байгаа ба энэ нь биднийг төдийлөн баярлуулахгүй байх. Харин нөгөө талаас барыг тэжээвэр муур мэт байлгах гэсэн хүний тоо ихсэж байгаатай холбоотой.
Эх сурвалж: Worldwildlife
Мал аж ахуй нь хүрээлэн байгаа орчинд тээврийн хэрэгслээс илүү хор учруулдаг
Нүүрсхүчлийн хий ялгаруулж хөрс, усыг бохирдуулдаг.
Эх сурвалж: Independent
Тэнэглэл
Гайхмаар
Буруу
Харамсалтай
Хөөрхөн
Ха Ха
Гоё
Бахархмаар




Adiya Sosor
2017/04/01 at 15:57
Odoo yaahnuu de ih haaniigaa. Heleh ugee jaahan bodoj bgaad helj boldguin bh da
Зочин
2017/04/04 at 22:18
orchuulga gj awah ym algaa
Зочин
2019/04/07 at 16:54
70 хүн биш 700 хүн уулзахад байлгүй дээ.