Төрсөн өдөр тань таны хувь заяаг тодорхойлно. Та хэдний өдөр төрсөн бэ?

9

Хүн төрөлхтөн олон зууны турш хувь заяаны тухай судалж, ирээдүйг жаахан ч гэсэн харах гэж хичээсээр ирсэн байдаг. Зурхайчдын ярьж байгаагаар бол хүн болгонд ийм боломж бий. Учир нь бүх л зүйл хүний зурхай, илүү тодруулбал төрсөн өдрөөс нь шалтгаалдаг гэнэ. Мөн төрсөн өдрөөс хүний зан араншин, хувь заяа хамаарна.

Бид хүний орчин тойрон, төрсөн улс орноос хувь заяа нь шалтгаалдагтай адил төрсөн өдрөөс ч бас шалтгаалдаг гэдэгт итгэдэг. Тиймээс энэ удаа төрсөн өдөр гэдэг маань чухам юу болох нууцыг дэлгэе. Хэр олон хүнд энэ нь таарч байгаа нь маш сонирхолтой байна.

 

1. Лидерүүд

Энэ өдөр нь бүтээлч, өвөрмөц, бие даасан хүний өдөр юм. Тэд үзэл бодолдоо үнэнч байж, хүнийг итгүүлэх маш хүчтэй хүмүүс. Эдгээр өөртөө итгэлтэй, биеэ даасан хүмүүст бас сул тал бий. Тэд ихээхэн хувиа бодсон хүмүүс бөгөөд өөрийнхөө үзэл бодлыг үргэлж бусдаас дээгүүр тавина.  Ихэнхдээ лидер, санаачлагч байх ба шинийг санаачлагч, өөрчлөгч үзэл санаа хүчтэй.

Энэ өдөр төрсөн хүмүүс маш их шийдэмгий боловч хайр дурлалын харилцаанд тийм биш. Заримдаа тэдний байгалиас заяасан ичимхий байдал нь өөрийн сэтгэл санаа, хайр халамжаа хамгийн ойрын хүмүүстээ үзүүлэхэд нь ч саад болдог байна.

 

2. Маш мэдрэмтгий хувь хүн

Энэ тоо бол тэнцвэр болон хүчтэй холбооны билэг тэмдэг юм. Эдгээр хүмүүс нь сайн дипломатч, нийгэмд өндөр байр суурь эзэлсэн хүмүүс байх нь маш элбэг. Бизнес болон найз нөхөд, хамтын амьдралд найдвартай хань болно. Гэр бүлийн харьцаанд үргэлж мөнхийн таашаал. Мөн 2 гэдэг тоо нь уран зураач болон мөрөөдөгч нарын тоо байдаг. Эдгээр хүмүүст ч бас дутагдал бий. Тэдний хэт ичимхий байдал нь олон чухал асуудал шийдэхэд саад болно. Хэт мэдрэг зан аашийн бас нэг сул тал нь депресст орох гээд байдаг явдал юм.

 

3. Мөнхийн өөдрөг үзэлтэн

Энэ тоо нь хүнд амьдралд дуртай, хөгжилтэй, зарим талаар бодлогогүй үйл хэрэг хийдэг зан чанар өгдөг. Энэ өдөр мөнхийн өөдрөг үзэлтэн төрөх ба тэдгээр нь амьдралаас таашаал авч, үргэлж аз жаргалтай байдаг хүмүүс юм. 3 гэдэг нь хамтын ажиллагаа, дундыг барих гэсэн утгатай билэг тэмдэг. Энэ өдөр төрсөн хүмүүсийн хошин шогийн мэдрэмж их өндөр байна. Аливаа зүйлийг мэдрэх тал нь сайн хөгжсөн учир ямарваа нэг зүйлийн хамгийн чухал зүйл, санааг сайн тодорхойлдог. Тэд төрөлхийн сайн мэдрэхүйтэй учир тэдний үгийг сонсож байх нь зөв юм.

Гэхдээ энэ хүмүүс уйтгар, гунигтай үедээ хамгийн жижиг бэрхшээлийг ч маш хүндээр хүлээн авч их санаа зовж, шаналах нь бий. Мөн хайр дурлалын харилцаа нь бүтэлгүйтэхэд маш их гансардаг билээ.

 

4. Хариуцлагатай хүн

Энэ өдөр төрсөн хүмүүс нь жинхэнэ ажилласаг хүмүүс байна. Өөрийн хөдөлмөрөөр арвин их эд хөрөнгө цуглуулж чадна. Ажил хэргийн ертөнцөд эдгээр хүмүүс үргэлж сайнаар яригддаг. Аливаа бүтэлгүйтэл, алдааг эрүүлээр харж, амьдралын нэгэн хэсэг, туршлага гэсэн байдлаар хандана. Хорвоо ертөнцийг байгаагаар нь л хардаг хүмүүс билээ. Мөн аливаа бэрхшээл нь түүний тэмцэх, өрсөлдөх чанарыг нь хурцалж, зорилгодоо хүрэх хүслийг нь дэврээнэ.

 

5. Эрх чөлөөг эрхэмлэгч хувь хүн

5 бол эрх чөлөөний билэг тэмдэг юм. Энэ өдөр төрсөн хүмүүс нь айх, болгоомжлохыг мэдэхгүй хүмүүс бөгөөд жинхэнэ аялагчид байх нь их. 5-ны өдөр төрсөн хүмүүс ямар нэг далдын хүчинд итгэх нь их байдаг. Тэд маш сониуч, танигдаж мэдэгдээгүй зүйлсийн талаар их сонирхоно. Хамгийн гол дутагдал нь маш яарсан шийдвэр гаргах гээд байдаг тал юм. Бодлогогүй, тэвчээргүй зан чанар нь гай болох нь их.

 

6. Үнэнч хань

Энэ өдөр өгөөмөр сэтгэлтэй, хариуцлагатай, уран бүтээлч авьяастай хүмүүс төрсөн байдаг. Ихэнхдээ хүмүүнлэгийн талын хүн байна. Сайн найз, нууцаа итгэж ярьж болох, гэртээ бүгэх дуртай хүмүүс. 6 гэдэг тоо нь эдгээр хүмүүсийг гэртээ эзэн байж, зочдод дуртай, сайхан сэтгэлтэй хүн байхад нөлөөтэй билээ. Ойр дотныхонтойгоо ойлголцож, гэр орныхоо тохь тух, сайн сайханд таашаал аван суух нь тэдний хувьд жинхэнэ жаргал юм.

Мөн энэ хүмүүс нь маш их хартай, өмчлөгч хүмүүс байна. Тэд ихээхэн зөрүүд, өөрийг нь зулгуйдаж магтахад нилээд дуртай билээ.

 

7. Ухаалаг хүн

7 бол азын тоо. Энэ өдөр төрсөн хүмүүс унших, үргэлж шинэ юм сурах, амьдралаа боловсролтой холбох сонирхолтой хүмүүс. Эдний дунд олон багш, эрдэмтэд байна. Тэд мөн перфекционист буюу төгс төгөлдрийн төлөө тэмүүлэгч нар. Тэд өөртөө болон орчин тойрондоо маш их шаардлага тавина. Тэдний оюун ухаан сэтгэл зүрхийг нь захирах нь элбэг. Муу тал нь аливаа маргаанд дуртай, нууцлаг, гөжүүд тал юм.

 

8. Захирагч

8 бол эрх мэдэл, захирахын билэгдэл. Энэ өдөр төрсөн хүмүүс улс төр, аливаа зүйлийн мэргэжилтэн, том корпарацийн удирдагч зэрэг байх ба ийм нөхцөлд маш таатай, дуртай хүмүүс. Тэд өөрийгөө бодсон, магтаалд дуртай, бүх нийтийн анхаарал, хүндэл хүлээсэн хүн болох сонирхолтой. Ихээхэн орлоготой хүмүүс.

Гэхдээ тэр мөнгө эдгээр хүмүүсийг муутгах нөхцөл болно. Тэд хатуу ширүүн, хайрлах, энэрэх гэхийг мэдэхгүй. Тэдний хамгийн чухал зүйл нь хувийн ашиг сонирхол.

 

9. Сентименталь хувь хүн

Нэгэн чухал чанар нь өгөөмөр зан. Түүнийг нь хүн болгон анзаарч мэддэг байна. Аливаа гомдол зэргийг амархан мартаж, бусдын дутагдалтай зүйлд тайван хандана. Мөрөөдөмтгий, эелдэг тусч хүмүүс. Найдвартай найз нөхөр, үнэнч хань. Зохиолч, бичих авьяастай хүмүүс их байна.

Энэ өдөр төрсөн хүмүүс нилээд хамаагүй хүмүүс бөгөөд хэцүү хүнд үед яахаа мэдэхээ байх нь элбэг. Санхүүгийн арга барил муутай, их үрдэг боловч өөртөө зориулж биш бусдад зориулах нь их.

 

10. Зөрчилтэй хүн

10 гэдэг тоо нь хоёр сонин тооны нийлбэр бөгөөд утга учир нь “нэг бол бүгдийг эсвэл юу ч үгүй” юм. Тэд шулуухан, ямарваа нэг будлианд оролцдоггүй. Шударга байдал нь заримдаа өөрт нь гай болох нь бий. Цэвэр ариун зүрх сэтгэлтэй, олон найз нөхөдтэй, бусдын анхаарлыг татаж байдаг хүмүүс юм. Олон төлөвлөгөөтэй, өөрийн гол зорилгоо тодорхойлохдоо тааруу.

 

11. Уужим сэтгэлтэй хүмүүс

Ийм хүмүүс үгний хүчийг мэдэх учир үргэлж юу ярьж байгаагаа хянаж, элдэв зөвлөгөө өгөхөөс зайлсхийж байдаг. Тэд хар багаасаа өөрийгөө хөгжүүлж, бусдыг хайрлах занд сурсан байдаг. Материаллаг баялаг чухал зүйл биш бөгөөд өөрийн дотоод сэтгэлд их анхаарал тавина. Тэдний дотоод мэдрэхүй маш өндөр хэмжээнд хөгжсөн байна. Иймэрхүү хүмүүсээс маш сайн мэс засалчид төрөн гардаг.

 

12. Шинээр сэтгэгчид

12 гэдэг бол хүн төрөлхтний хувьд маш чухал тоо юм. Чухам энэ тоогоор өдрийн цаг, сар, уртын хэмжээг тооцдог билээ. Тиймээс энэ өдөр төрсөн хүмүүст нэгэн нууцлаг хүчирхэг энерги байна. Маш ухаалаг, дотоод сэтгэл оюун нь их хүчирхэг хүмүүс. Тэд энэ дэлхийг өөрчилж чадна. Тэдэнд дотоод зохицол, хүчний тэнцвэр, удирдах чадвар, харилцаа зэрэг чадвар өндөр хөгжсөн байдаг.

Ухаалаг, санаачлагатай, бүтээх хүсэл мөрөөдөлтэй, маш их энерги бүхий хүн сарын 12-нд төрнө. Гол анхаардаг зүйл нь гэр бүл.

 

13. Мөнхийн эрэлд

Энэ өдөр төрсөн хүмүүс үргэлж өсөж хөгжиж байхыг хүсэх учир амьдралд нь байнга янз бүрийн өөрчлөлт гарна. Тэд ухаалаг, хурдан сурдаг, маш амархан ойлгодог боловч хамгийн өндөр амжилтад хүрэх нь ховор. Өдөр тутмын нэгэн хэвийн зүйл маш муу нөлөөлөх ба аливаа өөрчлөлт нь итгэл найдвар төрүүлж, шинэ зүйлд дасах, сурах хүсэл эрмэлзлийг нь төрүүлнэ.

Эдгээр хүмүүс аюулгүй орчинд байна гэдгээ мэдэрч байх нь их чухал учир урт хугацааны, тогтвортой харилцааг эрэлхийлж байдаг.

 

14. Чөлөөт шувуу

Энэ өдөр төрсөн хүмүүс сэтгэн бодогчийн шинжийг агуулсан байна. Дурламтгай, хүнтэй хайр дурлалын тогтмол холбоотой ч бас нэгийг хараандаа байлгаж байх нь элбэг. Тэдний хүн татах чадвар нь ер бусын, бэлгийн энерги нь дуусашгүй. Хайр дурлалын тал дээр хэнээс ч дутахгүй. Харин ажил төрөл болон бизнест гавихгүй.

Тэд эрх чөлөөг эрхэмлэж, түүнийг нь ямар нэг байдлаар боогдуулах бүх хүнийг амьдралаасаа хасах бөгөөд анх харахад ийм гэж хэлмээргүй, анхааралтай, буурьтай, ажил хэрэгч мэт санагдана. Уур уцаарын үедээ ямарваа нэг хяналт гэдэг зүйлгүй болох ба дараа нь үүндээ маш их харамсдаг.

 

15. Зохион бүтээгчид, уран зөгнөгчид

Тэд маш нарийн мэдрэхүйтэй бөгөөд байгалиас заяасан дур булаам хүмүүс. Орчин тойрныхон нь тэднийг сайхан, дур булаасан хүн гэж үнэлнэ. Тэд уран бүтээлээс эхлээд техникийн зэрэг бүхий л төрлийн авьяастай. Өмнөө зорилт тавин, мэргэжлийн ажил үйлсдээ өндөр амжилтад хүрнэ. Тэдний энэхүү хурц бие хүн чанар, гэгээн ухаан нь байнга тэжээгдэж байхыг шаарддаг. Тэд маш мэдрэмтгий бөгөөд хамгийн жижиг шүүмжлэлд ч эмзэг хандана.

Хүнд хэцүү нөхцөл байдал, бэрхшээл шийдэх үед тэдний тэвчээр дутагдах, дотоод сахилга бат алдагдах нь элбэг. Аливаа бэрхшээл, хүндрэлийг их эмзэг хүлээн авна.

 

16. Задлан шинжлэгч

16-нд төрсөн хүн нь задлан шинжлэх, гүнзгий ухаантан байна. Хариуцлагатай, өгөөмөр, нууцлаг, хүнээс үл хамаарах бие хүн. Зөн совин сайтай, хамт олон дунд ажиллахад тохирох ажилтан. Гэр бүлийн нөлөө их байх ба ойр дотныхон, төрөл төрөгсөдтэйгөө маш их ойрхон харилцаатай байна.

Жил өнгөрөх тусам илүү хаалттай, чимээгүй, болгоомжтой болно. Өнгөцхөн хандлагыг үзэж чадахгүй, ямар нэг юм бодвол түүнийгээ хийхийн тулд яв цав ажиллана.

 

17. Философич

Энэ өдөр төрсөн хүмүүс амьдралын утга учир, үнэний эрэлд зориулагдсан байна. Тэд гаднаасаа маш хүчирхэг, чийрэг харагдах боловч дотроо их эмзэг, мэдрэмтгий хүмүүс билээ. Өдөр тутмын амьдралын бүхий л салбарт: хайр дурлал, ажлын байр хайх, сонирхол… зэрэгт зөн совин нь зөв шийдвэр гаргахад нь тусална. Гэхдээ тэд эсэргүүцэл болон шүүмжлэлтэй эвлэрч чаддаггүй. Өөрт нь анхаарал тавьж байхад дуртай.

Тэд сэтгэл оюуны хувьд том зорилго тавин түүндээ хэрхэн хүрэхээ сайн тодорхойлж чаддаг. Тэд өөрийнхөө үйл хөдлөлийг урдаас харж бодож чаддаг үнэтэй сайн ажилтан юм.

 

18. Язгууртан

Энэ өдөр авьяаслаг, нягт нямбай, бас маш их тэмүүлэл бүхий хүмүүс төрнө. 1 болон 8 гэсэн тоо нь хүнийг их тод томруун, тэсрэлттэй зан чанартай, дайчин хүн болгоно. Тэд өөрийн болон ойр дотныхоо ашиг сонирхлын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Ихээхэн амжилттай, санхүүгийн хувьд бусдаас үл хамаарах хүн байна. Гадаад төрх, нийгэмд эзлэх байр суурь зэрэгт их анхаарал тавих ба сайхан амьдралд дуртай хүн. 18 бол жинхэнэ язгууртнуудын тоо юм.

Өөрийн алхам бүрээ бодож, болгоомжтой байна. Хайр дурлалд харилцан хүндлэхийг хамгийн чухал зүйлд тооцно. Иймэрхүү хүмүүс эцэг эхтэйгээ сэтгэл зүйн нягт холбоотой байх ба тэдний сэтгэл санааны тус дэм хамгийн чухал ач холбогдолтой.

 

19. Тогтвортой байдал бүхнээс чухал

Шинэ, танил биш зүйлд консерватив байдлаар хандах боловч заримдаа шинэ санаа цухалзуулах хүмүүс 19-ний өдөр цөөнгүй төрнө. Эрч хүчтэй, прагматик, шийдэмгий хүмүүс. Тогтвортой байдлыг эрхэмлэнэ: гэр орон болон ажил үйлст нь ямарваа нэг огцом өөрчлөлт гарах нь маш бага. Үнэнч материалистууд бөгөөд гараараа хүрч мэдэрч болох юмыг л үнэлнэ. Заримдаа бусад хүнд эвгүй зүйл хийх боловч энэ нь эргээд өөрийнх нь толгой дээр бууна.

Орчин тойрондоо өөрийгөө хамгийн мундаг гэж харуулахыг хичээнэ. Хайр дурлалд нямбай, энхрий хандана. Мөн өөрт нь ямар хань хэрэгтэйг маш сайн мэддэг хүмүүс.

 

20. Олон түмний нэг

Нээлттэй байдал нь тэдний зан чанарын гол онцлог. Тэд олны дунд байх, шинэ танилтай болох, шуугиант үдэшлэг цэнгээнд очих дуртай хүмүүс. Сайн илтгэгч, найдвартай найз нөхөд, багт ажиллахдаа сайн. Тэд зочломтгой, эелдэг хүмүүс. Гэхдээ бусдын нөлөөнд амархан автдаг тал бий.  Тэдний бодсон санасан зүйл маш амархан бүтэх ба азтай хүмүүс гэж хэлж болох байх. Гэхдээ тэд өөрт байгаа зүйлээ дутуу үнэлж, амьдралд гомдоллож байх нь элбэг. Иймэрхүү зөрчилтэй хүмүүс байна.

 

21. Амьдралд хайртай хүн

21-нд төрсөн хүмүүс нь хөгжилтэй, хүний тусын төлөө төрсөн хүмүүс. Бурхан тэднийг ивээлдээ авч бүх л төрлийн хүч чадал, авьяас хайрласан мэт санагдана. Тэд үүнийгээ сайн ойлгох ба өөрийнхөө оршин байгаа хувь заяандаа өдөр болгон баярлаж байдаг хүмүүс юм. Тэдний дундаас сайн эдийн засагчид, банкир, санхүүчид гарна. Тэд мөнгөнд маш их анхаарах ба мөнгө ч тэднээс салахгүй. Өөрийн болон хамтрагчийн байр сууринд маш их ач холбогдол өгнө. Тэд бага зэрэг дээрэнгүй, бас шооч зантай хүмүүс.

Тэд бэлгийн ажилд ухаангүй дурлана. Бүр хэт их гэж хэлж болно. Тиймээс заримдаа араар тавих ба гэхдээ энэ нь инстинктээс шалтгаалах болохоос ямар нэг давхар харилцаатай байх зорилготой  хэрэг биш юм.

 

22.  Гэгээрүүлэгч

Энэ өдөр төрсөн хүмүүс баялаг сэтгэн бодох чадвартай, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс юм. Уужуу дотоод ертөнц, гүн гүнзгий ой тогтоолт, сурах арга барил сайтай байна. Тэд сансар огторгуйд татагдах нь их. Өөрийн эрдэм мэдлэгээ бусдад дамжуулж, сургахдаа гарамгай. Багшийн ажил болон лекц унших тал дээр гаргуун. Ихээхэн сахилга баттай, аливаа зүйлийг хуваарийн дагуу цагт нь хийж гүйцэтгэдэг зан чанартай. Гэр орон нь түүний цайз, хэрэм байх болно.

Тэд хариуцлага хүлээхээс айдаггүй, хэлсэн үгэндээ эзэн болдог хүмүүс. Гэхдээ өөртөө итгэх итгэл багатай учир тэдэнд урам зориг оруулж, магтаж байж амжилтад хүрнэ. Энэ өдөр төрсөн хүмүүс дотор сайн үйлсийг дэмждэг, хөрөнгө хандив өргөдөг хүмүүс их дайралдана.

 

23. Авантюристууд буюу өөдрөг, зоримог хүмүүс

Энэ өдөр төрсөн хүмүүсийг тогтворгүй гэж хэлж болно. Тэд өөдрөг үзэлтэй, урам зоригтой, аливаа зүйлийг их сонирхдог хүмүүс юм. Уран сэтгэмжийн талаар хэнээс ч үл дутна. Энэ нь тэднийг байдлыг бодитоор харахад саад болох нь бий. Тэдний хувьд хамгийн гол зүйл бол эрх чөлөөтэй байх, хэний ч өмнө үүрэг хүлээхгүй байх нь чухал юм. Тэдний авьяас чадвар олон талтай, ямар ч мэргэжилд амжилт гаргах чадвартай ба үүнд нь өвөрмөц сэтгэмж, өндөр боловсрол, оюун ухаан нь тус болдог байна. Гэхдээ амьдралдаа маш олон янзын саад бэрхшээл туулах ба хүн болгон үүнийг давж гарч чадахгүй билээ.

23-нд төрсөн хүмүүс амьдралд янз бүрийн шинэ өнгө төрх авчрах онцгой авьяастай хүмүүс байдаг: зарим нэг дур булаах зүйлд маш амархан татагддаг, ямар нэг хориотой зүйлийг оролдоод үзэхээс огт буцахгүй. Тиймээс түүний хамтрагч нь аливаа нэгэн санаанд оромгүй үйл хөдлөлд нь бэлэн байх хэрэгтэй.

 

24. Болгоомжтой хүмүүс

24-нд төрсөн хүмүүс цаг хугацаа, түүний өөрчлөлтийг мэдрэх онцгой чадвартай хүмүүс юм. Тэд маш анхаарал болгоомжтой. Шийдвэр гаргахын өмнө бүх боломжит хувилбар, үр дүнг нь сайн харж тунгаана. Аливаа аз турших үйлдлээс зайлсхийдэг учир заримдаа сайхан боломжийг алдсандаа харамсах явдал их тохиолдоно. Юм бүхэнд эмх цэгцтэй байхыг хичээдэг. Ийм хүмүүсийн онцлог нь зорилгоо цэгц дараатай тавьж, түүнийгээ үе шаттай хэрэгжүүлдэг явдал юм. Хамгийн дуртай зүйл нь идэх. Энэ өдөр төрсөн хүмүүсийн дунд рестораны бизнес эрхэлсэн, хоолны мэргэжилтэн байх нь элбэг.

Эдгээр хүмүүс нь хайр дурлалд урт удаан хугацааны харилцааг эрхэмлэх бөгөөд энэ нь тэдэнд хамгаалагдсан, аюулгүй байдалд байгаагаа мэдрэхэд нь тус болдог байна. Тэд үүрэг хариуцлагаа гүйцэд ухамсарласан, гэр бүл ойр дотныхны төлөө анхаарч байдаг хүмүүс юм.

 

25. Экстрасенс буюу далдыг харагч

Энэ өдөр төрсөн хүмүүс өөрийгөө ажин шинжиж байдаг зан чанартай хүмүүс байна. Өөрийнхөө талаарх хэт их ажиглалт, дүгнэлт нь сэтгэлийн дотоод тэнцвэрийг олоход нь тусална. Тэдэнд зөн билэг, логик дараалал маш их хөгжсөн байдаг нь далдыг харах, ямар нэг шид шидийн мэт байдалтай харагдана. Ямар нэг далдын хүч эзэмшдэг юм шиг санагдана. Тэд шинэ хүнтэй танилцаж, аялах дуртай. Зугаа цэнгэл, адал явдал дүүрэн амьдралыг хүсдэг ба ямар нэг анхаарал халамжийн тухай бодохгүй байхыг хичээнэ.

Гэхдээ тэд зөвхөн зөн билэгтээ захирагдахгүй ба оюун ухааныг ч үнэлдэг, түүнийгээ дагадаг хүмүүс юм. Тиймээс бодлогогүй зүйл хийх нь ховор. Мөн амьдралын ханиа сонгохдоо сэтгэл хөдлөлөөс илүү оюун ухаандаа найддаг байна.

 

26. Үнэнч хань

Энэ хүмүүст өөрсдийгөө хүнд хэрэгтэй гэдгээ мэдрэх нь чухал. Найз нөхөд, ажлын хамт олны өмнө хүлээсэн үүргээ сайн ойлгодог, онцгой гэр бүлийн хүн. Тэд удирдагч, зохион байгуулагчийн үүргийг өөртөө авах ба үүнд хэрэгтэй шийдэмгий зан, эрч хүч, удирдагчийн авьяас, сайхан сэтгэл, нээлттэй байдал бүгд бий. Ажил хэрэгч хүмүүс бөгөөд бүх л төрлийн ажил үйлд амжилт олж чадна.

Муу тал нь хязгааргүй эрх мэдэлд дуртай, бүхнийг удирдаж байх хүсэл зоригтой байдаг явдал юм. Ийм хүмүүс эмх цэгцийг эрхэмлэх ба гэрт нь цэвэр цэмцгэр, гоё сайхан байдал ноёлно.

 

27. Эстетик буюу гоо сайхныг эрхэмлэгч

Хамгийн сайхан хоёр тоо хоршсон энэ өдөр төрсөн хүмүүс үргэлж төгс төгөлдөр зүйлд тэмүүлэх ба орчин тойрны сайн сайхныг үнэлж, анзаарч чаддаг хүмүүс байна. Дотоод ертөнц нь уужим, өөртөө шүүмжлэлтэй ханддаг, өөрийгөө хөгжүүлж байдаг чанартай байна. Хүнд эелдэг сайнаар ханддаг, гомдоосон хүнээ хэзээ ч өөрийнхөө амьдралд оролцуулдаггүй. Уран сэтгэмжтэй, хүсэл зорилгоо яг таг тодорхойлж түүндээ хүрч чадна. Аз хийморьт найддаг хүмүүс биш юм.

Тэд бууж өгнө гэж үгүй бөгөөд хорвоо ертөнцийг өөдрөгөөр харна. Тайван орчин, сонирхолтой хүмүүстэй харьцах дуртай. Хайр дурлалын илрэх гадаад хэлбэрт дуртай. Хайртай хүн нь хажууд байж, түүнийг нь биеэр мэдэрч байх нь чухал байдаг байна.

 

28. Хууль дүрэм биелүүлэгч

28-нд төрсөн хүмүүс хариуцлагаа өндрөөр ухамсарладаг хүмүүс юм. Шаргуу, үнэнд дуртай, ёс суртахууны хэм хэмжээ, хууль дүрмийг сахин биелүүлдэг зан чанартай. Хүнийг сургах, эмх цэгцэд уриалах дуртай. Энэ хүмүүс байгалиас заяасан хуульчид юм. Гэхдээ тэд өөрсдийнхөө алдааг хүлээхдээ дургүй, орчин тойрон, ойр дотныхноосоо буруутан хайна. Тэд бүгд сэтгэл зүйн тогтвортой орчин, гэр орны тохь тухыг өндөр үнэлдэг хүмүүс юм. Орчин тойрны хүмүүс, хүрээлэн буй орчинд элдэв шаардлага тавих дуртай, хамтран амьдрагчаа байнга шүүмжилж, ихийг шаарддаг зантай.

 

29. Зөрчилтэй хувь хүн

Эдгээр тоо нь хүнд зөрчилтэй зан чанар олгоно: 2 гэсэн тооны нөлөөгөөр зөөлөн, эвийг хичээсэн зантай бол 9 тооны нөлөөгөөр шаргуу, тэмцэгч, сөргөлдөгч зан чанартай байна. Өнөөдөр таалагдаж байгаа зүйлээ маргааш үзэж чадахгүй байх нь бий. Эсвэл одоо баярлаж байх ч цагийн дараа хэн нэгэнтэй сөргөөцөлдөнө. Мөнгөний хувьд азтай хүмүүс бөгөөд сайн олдог, сугалаанд юм хожих нь их.

Хувийн амьдралдаа ихээхэн анхаарч, ажиллах шаардлагатай. Харилцаандаа гэхээсээ илүү өөрийн тогтворгүй зан харилцаанд анхаарах нь зөв юм. Тэдний ирээдүйн хань нь сэтгэл зүйн ил тод байдал, харилцан ойлголцол, ханиа үргэлж биширч, бахархаж байхад бэлэн байх хэрэгтэй.

 

30. Ажил хэрэгч хүмүүс

Энэ өдөр төрсөн хүмүүс экстраверт (нийтлэг харилцаатай), амьдралд хайртай боловч эпикурейст  (амьдралын таашаалд дуртай) шинж чанартай хүмүүс юм. Тэд өдрийн турш тойрогт гүйх хэрэм адил ажиллаж, нэгэн зэрэг хэд хэдэн зүйл амжуулж чадна. Энэ өдөр төрсөн хүмүүс их тэвчээртэй байдаг. Маш сайн ой тогтоолттой, чухал зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чаддаг, ажил төрөлдөө амжилт гаргадаг хүмүүс. Амьдрал нь үйл явдлаар дүүрэн учир хажууд нь байгаа хүн уйдна гэж үгүй. Тэд өөрийгөө болон бусдыг дооглон, тоглоом хийх дуртай ба аливаа зүйлд хөгжилтэй байдлаар ханддаг. Энэ чанар нь бэрхшээлийг давахад их тус болдог байна.

Маш идэвхтэй, хажуудаа эрч хүчтэй, баяр баясгалантай, үнэнч хүнтэй байх дуртай хүмүүс юм. Сайн зөвлөгөө өгч чадах ба юу бодож байгаагаа ил хэлнэ. Цуу яриа, явуулгад дургүй хүмүүс байна.

 

31. Зоригтой бие хүн

31 гэсэн тоо нь хүнд зориг хайрлана. Тэдний эр зоригийг олон хүн биширдэг билээ. Амьдралд тохиолдсон боломж болгоныг ашиглана. Аливаа барьж авсан зүйл болгоноо дуусгаж гараас гаргана. Энэ чанар нь нийгэмд өндөр байр суурь эзлэхэд нь тусална. Энэ өдөр төрсөн хүн хамгийн сайн ажилтан байх бөгөөд орчин тойрныхноосоо бас тийм байхыг шаарддаг нэгэн байна. Өөрийгөө илэрхийлэх гэсэн хүсэл, өдөр тутмын нэгэн хэвийн амьдралыг үзэн ядах үзэл нь янз бүрийн харилцаа, аялал, шинэ зүйлийг сурч мэдэх зэрэгт хүргэнэ. Хайр дурлалын хувьд урт хугацааны харилцааг эрхэмлэнэ.

Дэс дараа, тооны тухай шинжлэх ухаан нь хамгийн сонирхолтой зүйлийн нэг юм. Учир нь тоонд маш их хүч чадал бий билээ. Гэхдээ энэ нь одоо хүртэл бүрэн судлагдаагүй байна. Жишээ нь төрсөн өдрөөр хүний хувь заяаг тодорхойлж болдог байна.

Дээрх тайлбарууд таны төрсөн өдөр, зан чанартай тохирсон эсэхийг сэтгэгдэл дээр бичээрэй. Мөн энэ нийтлэлийг бусадтайгаа хуваалцаарай.

25
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
9
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Barsaa Osorkhuu

    Barsaa Osorkhuu

    2018/03/28 at 14:01

    ийм юманд итгэхээсээ илүү өөрийн муухай ааш зангаа л засах нь илүү үр дүнтэй юм шиг санагддаг.

  2. Amgalan Altantuya

    Amgalan Altantuya

    2018/03/28 at 14:54

    Huuh taardag bn sh dee

  3. Deegii Delgermoron

    Deegii Delgermoron

    2018/03/28 at 17:52

    Yag taarch bna

  4. Sharavdorj TseTse

    Sharavdorj TseTse

    2018/03/28 at 21:57

    huuy unen bnshde

  5. Khulan Khurlee

    Khulan Khurlee

    2023/12/03 at 21:15

    22 нд төрсөн яаг таарч байна

  6. Naraa Naran

    Naraa Naran

    2023/12/03 at 21:48

    14

  7. Ulziipurev Ulambayr

    Ulziipurev Ulambayr

    2023/12/03 at 21:58

    Минийх бүр яг тохирч байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *