Хуурамч дарсыг таних 10 арга

3

Дэлхий дээрх хамгийн нэр хүндтэй дарсны мэргэжилтэн, дарсны чанар тодорхойлох 100 онооны шаталбар боловсруулсан Роберт Паркерын шаталбараар 50-59 оноотой дарсыг ууж огт болохгүй гэж үзнэ. Энд дарс нь эхлээд л шууд 50 оноо авдаг гэдгийг санаарай. Харин хуурамч винонууд дээрх хамгийн бага оноонд ч хүрэхгүй байх болов уу.

Энэ удаа хуурамч дарсыг танин мэдэх, ингэснээрээ өөрийн болон бусад хүний эрүүл мэндийг хамгаалах зарим нэг аргыг танилцуулъя.

Хуурамч дарсны төрөл

  • Нунтаг: усан үзмийн шүүсний хатсан нунтаг дээр ус, спирт, амт оруулагч нэмж хийсэн дарс адил зүйл.
  • Хиймэл: ус, исгэгч, нимбэгийн хүчил, спирт, амт оруулагч, консервант зэрэг усан үзэмтэй огт хамаагүй зүйлээр хийсэн дарстай маш адилхан амттай зүйл.

  • Gallisation: чанар муутай усан үзмийн шүүсэн дээр ус, сахар хийж дарстай адил хатуулагтай болгосон дарс адил зүйл
  • Petio: хатаасан усан үзмийн шүүсэн дээр сахар зэргийг нэмж гаргаж авсан дарс адил зүйл
  • Шеелизированное: Чанар муутай дарс дээр глицерин нэмж амтыг нь сайжруулсан дарс.
  • Chaptalise: гашуун шүүс дээр хүчиллэг нэмэлт нэмж зөөлрүүлсэн дарс адил зүйл

  • Консерванттай: хурдавчилсан технологиор хийсэн дарс бөгөөд салицилийн хүчил хийж хэт исэхээс хамгаалсан дарс
  • Хольц: чанар муутай болон сайн дарсыг хольж дарсанд боломжийн үнэр амт оруулсан байхыг хэлнэ.
  • Өнгө оруулсан: дарсанд янз бүрийн өнгө оруулагч хийж (тэр болгон байгалийн биш) боломжийн өнгө оруулсан дарс.
  • Сольсон: Муу чанартай боловч алдартай маркын дарсны шошго, логотой дарс.
  • Далдалсан: муу дарсыг сайн чанартай, алдартай дарстай хольж алдартай нэрээр зарах дарс.

Юунд анхаарал хандуулах хэрэгтэй вэ?

Дэлгүүрт:

  • Хайрцагтай дарс бол чанар муутай дарс гэдгийг шууд тодруулж хэлэх хэрэгтэй. Боломжийн дарсыг хэзээ ч ийм саванд хадгалахгүй.
  • Дарс дахь сахарын хэмжээ нь: хуурай дарсанд 4 г/л хүртэл, хагас хуурайд 18 г/л хүртэл, хагас чихэрлэгт 40 г/л хүртэл, чихэрлэгт 45 г/л-ээс багагүй байх ёстой. Хэрвээ шошго дээр сахарын хэмжээ бичигдээгүй бол энэ дарс нь хатууруулсан буюу нэмэлтээр сахар хийсэн гэсэн үг юм.
  • Хэрвээ дарсны бүтцэд салицилийн хүчил байгаа бол энэ дарс нь технологи зөрчигдөж хийсэн дарс юм. Харин өнөөх аймшигт Е220 (хүхрийн диоксид) нь бүх л дарсанд байх бөгөөд энэ нь дарс исгэх явцад үүсдэг бодис билээ.

  • Хийсэн он, сар нь шошгоны бусад мэдээллээс тусдаа, харагдахаар бичигдсэн байх ёстой. Шрифт нь тодорхой, ямар нэг алдаа болон балархайгүй байх ба таглааны бичиг лонхны бичигтэй адил байна.
  • Жинхэнэ буюу царс модон торхонд иссэн дарс нь нунтгийн дарс байна гэж үгүй. Мөн хиймэл хуурай гэх мэт. Учир нь дарсны амттай ойролцоо амттай концентрат хийх нь илүү хямд, амар байдаг билээ.
  • Хэрвээ та дарсны тодорхой нэг маркын шүтэн бишрэгч бол лонхны хэлбэр өөр болсон нь заавал сэжиг төрүүлэх ёстой.

Гэртээ:

  • Жинхэнэ дарс дээр бага зэрэг хүнсний сод хийхэд усан үзмийн цардуулаас болж өнгөө өөрчилдөг. Синтетик дарсанд ямар ч өөрчлөлт гарахгүй.
  • Жинхэнэ дарсанд хэдэн дусал глицерин хийхэд тэр нь ёроолд унаж ямар нэг байдлаар өнгө өөрчлөгдөхгүй. Хэрвээ глицерин шар, улаан зэрэг өнгө нь өөрчлөгдвөл таны өмнө нунтаг дарс адил зүйл байгаа нь тэр.
  • Сайн дарсыг сэгсрэхэд хөөс төв хэсэгтээ бий болж нилээд хурдан алга болно. Чанар муутай дарсанд хөөс захаар байж, удаан алга болно.
  • Шохойн дээр багахан дарс дусаагаад үз. Толбо нь хатсаны дараа гэрэлтэй буюу шохой хэвээрээ байвал дарс нь натурал, толбоны өнгө өөрчлөгдвөл өнгө оруулагч байна гэсэн үг.

Таны иймэрхүү химийн туршилт нь танд дарс барин зочилж ирсэн хүмүүст сайхан үзвэр болно. Гэхдээ найз нөхдөө дооглон инээж байх нь өвдөж, хордож хэвтэхээс хамаагүй илүү дээр гэдгийг сайн санаж яваарай.

43
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
10
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
10
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *