Алдартай кинонд зэрвэс гараад өнгөрөх дүр эсвэл багны цаана огт танигдахгүйгээр дүр бүтээсэн олны танил хүмүүс

1

Камео – алдартай жүжигчин эсвэл хэн нэгэн алдартай хүн дэлгэцээр зэрвэс гараад өнгөрөх үзэгдлийг хэлнэ. Тухайх хүн кинонд хэдхэн секунд гараад өнгөрч болно – энэ нь бүхэл бүтэн түүх бүтээж кино бүтээлийг өөр өнцгөөс харахад нөлөөлдөг. Камеогийн сонирхолтой жишээнүүдийг танд танилцуулахаар бэлдлээ.

Брюс Кэмпбелл – “Spider-Man” киноны гурван ангид

ebaumsworld.com

Жүжигчин Брюс Кэмпбелл – Хүн-Аалзын үнэнч шүтэн бишрэгч, мөн гурван ангийг найруулсан найруулагч Сэм Реймийн сайн найз. Тийм ч учраас гурван ангид гурвууланд нь жижиг дүр бүтээх завшаан тохиожээ.

 

РиЧард Брэнсон – “Casino Royale”

ebaumsworld.com

Тэрбумтан Бондод хүндэтгэл үзүүлж буй нь.

 

Крис Мартин – “Shaun of the Dead”

ebaumsworld.com

Хөгжимчин, хөгжмийн зохиолч Крис Мартин киноны хөгжмийг зохиогоод зогссонгүй, мөн киноны хоёр ч хэсэгт гарсан юм.

 

Тим Бертон – “Hoffa”

ebaumsworld.com

Дэврүүн үзэлтэн, үйлдвэрчний эвлэлийн дарга Жимми Хоффын өсөлт, уналт Бертонд үнэхээр сонирхолтой байсан. Тиймдээ ч үггүй дүрд тоглуулахыг гуйсан нь мaфийн бас нэгэн зoлиос болсон хүний цoгцсын дүр байв.

 

Стэн Ли – Marvel-ийн бүх кинонд

ebaumsworld.com

Marvel комиксийн алдартай зохиолч Стэн Ли Marvel-ийн ганц ч киног алгасдаггүй, хэдхэн секунд ч хамаагүй дэлгэцээр гараад л өнгөрнө.

 

Жин Хэкман – “Young Frankenstein”

ebaumsworld.com

Жин Хэкман нь Мэл Бруксын “Young Frankenstein” инээдмийн киноны гол дүрийг бүтээсэн Жин Уайлдерийн теннисийн байнгын хамтран тоглогч байсан юм. Жиний хүсэлтээр Уайлдер кинондоо хараагүй хүний дүрийг олж өгчээ. Уг нь Хэкман өөрийгөө инээдмийн дүрд хүч сорих хүсэлтэй байсан гэдэг.

 

Кит Ричардс – “Pirates of the Caribbean: At World’s End”

ebaumsworld.com

Авьяас, чадалтай рокер дэлгэцээр бас л нэг чадалтай далайн дээpэмчний дүрээр зэрвэс гараад өнгөрсөн юм.

 

Кэмерон Кроу болон Кэмерон Диаз – “Minority Report”

ebaumsworld.com

Найруулагч Кэмерон Кроу “Minority Report” кинонд гарсан нь Стивен Спилбергийг нэг байдлаар хүндэлж байгаагаа илтгэсэн хэрэг болсон юм. Кроуд хань болж Кэмерон Диаз ч зэрвэс гарах дүрд тоглосон – түүний дүр юм ярихгүй, бас дэлгэцээр ч бүтэн гарахгүй, үзэгдлийн турш тал нүүрийг нь сонингоор хаасан байдаг юм.

 

Дэнни Гловер – “Maverick”

ebaumsworld.com

“Maverick” болон “Lethal Weapon” кино хоёулаа Ричард Доннерын бүтээлүүд, гол дүрд нь Мэл Гибсон тоглосон. Тэгэхээр “Maverick” дээр Дэнни Гловер гарч ирэхэд гайхаад байх зүйлгүй, тэрээр “Lethal Weapon” кинонд Гибсоны хамтран зүтгэгч байдаг биз дээ?

 

Эдвард Нортон – “Kingdom of Heaven”

ebaumsworld.com

Болдуин хааны дүрийг зэрвэс гараад өнгөрдөг дүр гэж хэлж болохгүй, гэхдээ түүнийг бүтээсэн хүн буюу Эдвард Нортоны нүүр царай бүхэлдээ багтай, жүжигчин өөрөө ч кино бүтээгчдийн жагсаалтад нэрийг нь дурдахгүй байхыг хүсжээ.

 

Эдвард Нортон – “Sausage Party”

ebaumsworld.com

Эдвард Нортон Пончикт дуу оруулахдаа Вуди Алленийг дуурайжээ. Тэд олон жил үерхэж байгаа юм.

 

Дэниел Крейг – “Star Wars: The Force Awakens”

ebaumsworld.com

Оддын дaйны гaлзуу шүтэн бишрэгч, Бондын тухай киноны баатар Дэниел Крейг хайртай кинондоо туслах дүр бүтээжээ. Үнэндээ түүнийг гэж хэн ч бодохгүй, яагаад гэвэл тэр кинонд цэpгийн уламжлалт хувцас өмссөн байгаа юм.

 

Мэтт Дэймон – “Eurotrip”

ebaumsworld.com

Дэймон санамсаргүй байдлаар кинонд орчихсон: тус киноны зураг авалт Прагад болж байхдаа Мэтт “The Brothers Grimm” киноны гол дүрүүдийн нэгд бас тэнд тоглож байжээ. “Eurotrip” киноны бүтээгчидтэй таарч, тэдгээр нь Мэттийн нэг ангийнхан. Ингээд Алек Берг, Жефф Шеффер нарын тавьсан саналд татгалзаж чадаагүй Мэтт уг киноны нэг хэсэгт үзэгдээд өнгөрөхөөр болсон юм.

 

Жимми Баффет – “Jurassic World”

ebaumsworld.com

Кантри-хөгжимчин Жимми Баффет – “Jurassic World” киноны продюссер Фрэнк Маршаллын найз бас уг киноны үнэнч шүтэн бишрэгч нь. Энэ бүгд Бафеттыг кинонд бармений дүр бүтээхэд хангалттай шалтгаан болно.

 

Саймон Пегг – “Star Wars: The Force Awakens”

ebaumsworld.com

Жүжигчин – багаасаа л “Оддын дaйн”-аар хүмүүжиж, кинонд дурласан. Даанч түүнд тохирох дүр дуртай кинонд нь олдохгүй байсан болохоор найруулагчаас нь Ункар Платтын дүрд аваач гэж гуйж байжээ.

Та өөр камео дүрүүдээс санаж байна уу? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бидэнд хуваалцаарай.

2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *