Эрэлхэг бяцхан хавч сүрэг арслангийн өөдөөс ганцаараа зогсож буй хөгжилтэй бичлэг. Эцэст нь тэр амьд гарч чаджээ

0

Өмнөд Африкийн Мала Мала дархан цаазат газраас хийсэн нэгэн хөгжилтэй бичлэгийг үзэж сонирхоно уу. Сүрэг арслангийн савраас зугтаах гэж оролдож байгаа хавчтай танилцаарай.  Хавч уг нь араатнаас өөрийгөө хамгаалаад өдрийн цагаар нуувчаасаа гардаггүй юм, гэхдээ энэ удаагийн тохиолдолд тэр ёсоор болсонгүй.

Энэ хавч ёстой л хатан зоригтон бололтой. Тэр арслангийн сүргийн өөдөөс босоод зогсохгүй бүр амьд үлдэж чаджээ. Ийм аюултай тулгарсан амьтад тэр болгон амьд үлдэж чадахгүй шүү дээ.

Эхлээд түүнийг нэгэн сониуч арслан олж харжээ, дараа нь хоёр дахь, гурав дахь… арслангууд ар араасаа ирсээр нийт таван арслан хачин этгээд зүйлийг сониучирхан харцгаажээ. Мах бол биш, тэгээд яагаад хөл мэдэн биднээс зугтаадаг байна?

dailymail.co.uk

Тэр хачин зүйлийг арслангууд үнэрлэх гэж оролдож байсан ч нэг нь ч сарвуугаараа түүнд хүрч зориглосонгүй. Өөрийгөө хамгаалах төрөлхийн мэдрэмжээ тэд хэзээ ч алдахгүй!

dailymail.co.uk

Хавч өдрийн цагаар нуувчаасаа гарч ирдэггүйсэн, энэ удаад яасан юм бол доо? Арслантай таарсан хавч хойд хоёр хөл дээрээ босож зогсож тэднийг айлгахыг оролдоно.

dailymail.co.uk

Арслангуудыг сүрдүүлэх гэж оролдсон хавч! Та сая бүгдийг харлаа.

dailymail.co.uk

Арслангууд юу ч ойлголгүй хоцорсон нь илт: юу болоод өнгөрөв?

dailymail.co.uk
13
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *