5 хүн тутмын нэг нь элэгний өөхлөлттэй байдаг. Танд туслах байгалийн гаралтай 10 аргыг танилцуулж байна

7

Согтууруулах төрлийн ундааг байнга хэрэглэх нь элэгний өвчин үүсэх үндсэн шалтгаан болно. Гэхдээ огт архи уудаггүй хүмүүс ч гэсэн элэгний өвчин тусах тохиолдол бий.

Элэг өөхлөснийг илтгэх 7 шинж тэмдэг:

  • Хэвлийн баруун хэсгээр хөндүүрлэж өвдөх
  • Дэлүү томрох
  • Арьс, нүд шарлах
  • Гарын алга улайх
  • Хэвлий хийгээр дүүрч томрох
  • Судас томорч бүдүүрэх
  • Ядрах
  • Архинаас хамааралгүй элэг өөхлөх өвчлөл

Уг өвчнийг үр дүнтэй эмчлэх арга бол өвчин үүсэх болсон шалтгааныг тогтоож түүнээс хамгаалахад оршино. Жишээ нь: жингээ хасах, химийн гаралтай эмийн хэрэглээг багасгах, чихрийн шижингээ хянах зэрэг нь эмчилгээг үр дүнтэй болгоход нөлөөлнө.

1. Дасгал

Архинаас хамааралгүй элэгний өөхлөлтийг эмчлэх хамгийн үр дүнтэй арга нь нь дасгал юм. Анагаах ухааны сэтгүүлийн 2012 онд нийтлэгдсэн нийтлэлээс харахад, дасгал нь хямдхан бөгөөд үр дүнтэй эмчилгээгээр тодорхойлогджээ.

2. Бага гликемик индекстэй хүнс

Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, төмс, бор будаа, тарвас болон шар айраг нь гликемик индекс өндөртэй байдаг тул цусан дахь сахарын хэмжээг ихэсгэдэг. 2008 оны Canadian Journal of Gastroenterology сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн нийтлэлээс харахад, элэгний өөхлөлттэй өвчтөнүүдийн 80% нь их хэмжээний шүүс, согтууруулах чанаргүй ундаа уудаг болох нь тогтоогджээ.

3. Расторопша

Элэгний өвчлөлийн үед хэрэглэхэд маш үр дүнтэй ургамал хэмээгддэг. Элгийг хамгаалж, хордсон элгийг цэвэрлэнэ.

4. Багваахай цэцэг

Элэгний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ, нэг ёсондоо цэвэрлэх үйлчилгээ үзүүлдэг угргамал. Элэгний өөхийг задлана, элгэнд хуримтлагдсан хорыг багасгана.

5. Амла

Аюрведийн анагаах ухаанд өргөн ашигладаг, жишээ нь элэгний өөхлөлт болон чихрийн шижингийн үед. Антиоксидатнтаар баялаг тул элэгний үйл ажиллагааг дэмжинэ.

6. Чихэр өвсний үндэс

2012 оны Phytotherapy Research сэтгүүлийн нийтлэлээс харахад, элэгний өөхлөлттэй гэсэн 66 өвчтөний биеийн байдлыг сайжруулсан гэж судалгааны үр дүнд дурджээ. Чихэр өвсний үндэстэй цай бэлдэж өдөрт 2 удаа уухыг зөвлөсөн байна.

7. Куркума

Куркумагийн идэвхтэй бодис болох куркумин – элэгний өвчлөлийнүед хэрэглээд олон жил болж байна. Элэгний үрэвсэл, хордох үед ч үр дүнтэй хэмээгддэг ажээ.

8. Маалингын үр

Маалингын үр нь фитохимийн бодис агуулдаг бөгөөд гормон эвдэгдэж элгийг дарамтлах үйлчилгээнээс хамгаална. 2013 оны анагаахын нэгэн сэтгүүлд нийтэлснээр маалингын үр болон альфа-липийн хүчил нь элэгний өөхлөлтийг эмчилнэ гэжээ.

9. Кориандр

Элэгний өвчнийг анагаах чадалтайгаараа алдаршсан ургамал.

10. Цинамон

Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ, элэгний эрүүл байдлыг хангах амтлагч ногоо юм. “Хоол хүнсний судалгаа” сэтгүүлийн 2014 оны нэгэн дугаарт, өдөрт 1500 мг цинамон хэрэглэж чадвал элэгний үйл ажиллагааг дэмжиж чадна гэж дүгнэн бичжээ.

Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх аргууд:

  • Элэгний ферментийн шинжилгээ өгөх
  • Жирэмсний (элэг шилжүүлэн суулгасан хүмүүс багадаа нэг жилээс дээш хугацаа өнгөрсний дараа жирэмслэнэ) үед эрүүл мэндээ хамгаалах
  • Согтууруулах төрлийн ундаанаас зайлсхийх
  • Гаж нөлөөтэй, хортой эмээс татгалзах
  • Амьд вирусын вакцинаас татгалзах
  • Ханасан тосны хэрэглээг хязгаарлах
  • Боловсруулсан бүтээгдэхүүнээс татгалзах
31
БахархмаарБахархмаар
14
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
6
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *