Таны заавал мэдэж байх ёстой байгалийн гаралтай 10 антибиотик буюу эмийн ургамлууд

3

Олон янзын өвчинд зориулсан бүр ч олон төрлийн эм байх боловч тэдний аль нь ч 100%-ийн баталгаатай эмчлэхгүй, эсвэл хүн болгон худалдаж авч чадахааргүй үнэтэй байдаг.

Орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшил нь анагаах ухааныг шинэ шатанд гаргахаас өмнө хүмүүс янз бүрийн эмийн ургамал хэрэглэдэг байжээ.

Байгаль дэлхий үнэхээр олон ид шидийг агуулдаг гэдэг нь маргашгүй. Гэтэл байгаль эх гэдэг зүйл байсаар байтал яагаад хүмүүс маш их мөнгийг эм, эмчилгээнд зориулсаар байна вэ?

Хариулт нь их энгийн – орчин үеийн анагаах ухаан үүний эсрэг байна. Тийм ээ, хүн эм уугаад маш хурдан үр дүнг нь мэдэрдэг. Харин байгалийн гаралтай ургамал нь удаан хугацааны турш хэрэглэж байж л үр дүнгээ үзүүлж эхэлдэг. Гэхдээ энэ нь таныг зөвхөн эмчлэх төдийгүй таны амьдралын чанар, өнгө будгийг ч гэсэн сайхан болгох билээ.

Байгаль дэлхийн бидэнд өгөх хамгийн сайн зүйлсийн нэг бол антибиотикийн оронд хэрэглэж болох эмийн ургамалууд юм. Тэдний зарим нэгийг танилцуулахад:

1. Сармис

hronika

Сармис бол зөвхөн хоолны сайн амтлагч төдий бус, мөн бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, залуужуулах шинж чанартай ургамал юм. Сармист ихээр байх аллицин нь ихэнх микробыг устгах чадалтай байдаг.

Мөн сармисыг шимэгчийн эсрэг, тулай өвчний үед, чихрийн шижин, зүрх-судасны өвчинд хэрэглэхэд сайнаар нөлөөлдөг. Бас архаг өтгөн хатах, халуурах, шээсний замын өвчин, нойргүйдэх зэрэгт хэрэглэхийг зөвлөдөг байна.

 

2. Сонгино

intermedia

Энэ амттай ногоо нь таныг уйлуулдаг ч тэжээллэг чанар нь харин баярлуулдаг билээ. Сонгино олон талаараа сармистай адил үйлчилгээтэй. Өвчин дарах, үрэвслийн шинж тэмдгийг багасгах, ханиад томуунд сайн гэх мэт. Мөн цусан дахь муу хоестерины хэмжээг бууруулж дархлаа дэмжих, ходоод гэдэсний хямралыг зөөллөх, судас нарийсах, ханиалга, бронхит, даралт ихсэх, бэлгийн үйл ажиллагааны хямралд хэрэглэнэ.

 

3. Грейпфрутын ясны экстракт

shutterstock

Сүүлийн үеийн судалгаагаар грейпфрутын ясны экстракт нь бактерийн эсрэг болон вирусын эсрэг, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй болохыг тогтоожээ. Тийм учраас энэ бүтээгдэхүүнийг янз бүрийн халдварын үед ашиглахыг зөвлөдөг болсон байна.

 

4. Тунхуу

shutterstock

Тунхуу нь ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг, цэр ховхлох зэрэг үйлчилгээтэй. Янз бүрийн ханиад томууны үед, үрэвслийн үед болон ходоод гэдэсний хямрал, нурууны өвчин, элэгний өвчин, тулай, ревматизм, давсагны өвчин, арьсны өвчинд хэрэглэж болно. Тунхуунд байх глюкозын элдэв нэгдэл нь бүр хорт хавдартай ч тэмцэх хүчтэй нэгдэл билээ.

 

5. С амин дэм

photokore

С амин дэм буюу аскорбины хүчил нь хан боргоцой, жүрж, нимбэг зэрэг янз бүрийн жимс ногоонд их байна. Энэ хүчирхэг антиоксидантыг хүний дархлааг сайжруулах, үе мөчний зөөлөн эдийг бэхжүүлэх, цусны судасны үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэдэг.

Мөн энэ амин дэмийг арьс нөхөн сэргээхэд хэрэглэнэ. Үүнээс гадна С амин дэм нь зүрхийг эрүүлжүүлэх, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

6. Манука зөгийн бал

Crazy.casa

Энэ өвөрмөц зөгийн балны гарал үүсэл нь Шинэ Зеланд юм. Уг бал бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг, микроб болон вирусын эсрэг, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй.

Одоо энэ балыг анагаах ухаанд жижиг шархыг, түлэгдлийг эдгээхэд голчлон хэрэглэж байна. Бас холестерины өндөр хэмжээг багасгах, чихрийн шижин болон хорт хавдрын эсрэг хэрэглэнэ.

 

7. Цинамон

shutterstock

Цинамон нь антиоксидант болох полифенолоор баялаг ба энэ нь чөлөөт радикалаас болж хүний биеийн хүчиллэг байдлын тэнцвэр алдагдахаас сэргийлнэ. Мөн цусан дахь сахарын хэмжээг багасгах, чихрийн шижингээс хамгаалах чухал үүрэгтэй. Мөөгөнцөр болон бусад төстэй өвчний эсрэг бас сайн үйлчилгээ үзүүлнэ. Цинамоныг хүнсний бүтээгдэхүүнийг удаан хадгалахад бас ашигладаг байна.

 

8. Алимны уксус

shutterstock

Бүр Гиппократын үеэс алимны уксусыг эм болгон хэрэглэдэг байжээ. Антиоксидантаар баялаг, гэмтсэн эд эсийг сэргээх үйлчилгээтэй. Бас микробыг өөрийн хүчиллэг чанараараа устгадаг нь антибиотикийн үүрэгтэй адил юм. Зүрхээ эрүүл байлгах, турахын тулд алимны уксусыг хэрэглэдэг байна.

 

9. Эвкалипт

doctor-pirogov

Эвкалипт нь арьсны шархыг эдгээхэд маш сайн үйлчилгээ үзүүлдэг юм. Мөн ханиадны эсрэг цайнд хийж уух, мөөгөнцөр устгахад хэрэглэнэ. Амны хөндий, амьсгалын замын өвчин болох хатгаа, астма, сүрьеэ, бронхитийн эсрэг эмчилгээнд өргөнөөр ашигладаг байна.

Эвкалиптын тос нь тайвшруулах үйлчилгээ үзүүлж хүний сэтгэл зүйн хямралд эерэгээр нөлөөлдөг. Мөн хэт ядаргаа, стрессийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг билээ.

 

10. Цагаан гаа

shutterstock

Цагаан гааг ханиад болон түүнтэй төстэй өвчний эсрэг хэрэглэх ба түүнд ихээр байдаг гингерол хэмээх бодис нь олон төрлийн эмчилгээний шинж чанартай байна. Цагаан гааны үндэс нь дотор муухайрах, ходоодны хямрал, булчин, үе мөчний өвчинд сайн.

Энэ мэдээллийг найз нөхөд гэр бүлийнхэндээ заавал уншуулаарай.

11
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *