Бага насны хүүхдүүд яагаад зарим хүмүүсийн дэргэд маш тайван байдаг хэрнээ заримаас нь айж уйлдаг вэ?

0

Гэрт тань гадны зочин гийчид, найз нөхөд ирэх үед хүүхэд тань уйлж, орилж бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлж байсан удаа танд бий юу? Гэсэн ч бага насны хүүхэд хэдий танихгүй боловч гадны хүний дэргэд маш тайван байх явдал ч цөөнгүй гардаг. Манай сайт уншигч танд хүүхэд чухам ямар шалтгаанаар ийнхүү эрс тэс зан араншин гаргадаг тухай эрдэмтдийн судалгааг хүргэж байна.

1. Хүний биеэс ялгарах үнэр чухал нөлөөтэй

© Natoushe / depositphotos, © Natoushe / depositphotos

Хүний биеэс ялгарах үнэр хувь хүний гадаад төрх байдлын нэгэн адил хүүхдийн сэтгэл зүйд шууд нөлөө үзүүлж байдаг ажээ. Тухайлбал, нярай хүүхэд эхийнхээ үнэрт ихээр татагддаг бол аажмаар гэр бүлийнхнийхээ үнэрт дасч, өсвөр насандаа өөрийн ойр дотно найз нөхдийн үнэрт дасдаг байна. Иймээс ч зарим хүмүүсийн хувьд бусдын биенээс гарах үнэрийг чухалд тооцож үзэх нь бий.

 

2. Хүүхэдтэй харилцахдаа эгц өөдөөс нь харах чухал.

© halfpoint / depositphotos, © dusanpetkovic / depositphotos

Бага насны хүүхэд аливаа зүйлсийг тэгш хэмтэй харах дуртай байдаг ажээ. Судалгаагаар нярай хүүхдүүд хүний нүүр царайг эгц өөдөөс нь харсан байдалд байхад нь илүү хурдан таньдаг гэдгийг тогтоосон байдаг байна.

 

3. Бусад хүн өөрт нь ямар хандлага гаргаж байгааг тэд мэддэг.

© Ondrooo / depositphotos, © dusanpetkovic / depositphotos

Хүүхэд 6 сартайгаас эхлэн өөрт нь сайн болон тийм ч их анхаарал хандуулдаггүй хүмүүсийг ялгаж таньж чаддаг болдог байна. Энэ чадвар нь цаашилбал аливаа зүйлсийн үнэ цэнийг үнэлж мэдэх, нийгмийн харилцаанд өөрийн байр суурийг олоход тус болдог аж.

 

4. Танихгүй хүмүүсээс айдаг.

© tanyaandalina / depositphotos, © halfpoint / depositphotos

Нярай хүүхэд өөрийн танихгүй хүнтэй харилцах чадамжгүй байдаг тул харж байгаагүй хүнээс айж цочих явдал их гардаг байна. Харин 3 сартайгаас эхлэн хүүхэд гэр бүл болон гадны хүмүүсийн хоорондын ялгааг таньж ялгаж эхэлдэг ч зарим тохиолдолд ойр дотны хүмүүс нь ч хүүхдийг цухалдаж уурлахад хүргэх нь бий.

 

5. Аав, ээжээсээ хол байх үед хүүхэд тайван байж чаддаггүй.

© AnoushkaToronto / depositphotos

Хүүхэд 6-12 сартайдаа ойр дотны хүмүүстээ дасч, дотно холбоо тогтоож байдаг. Иймээс ч бага насны хүүхдүүд олон хүний дунд орох үедээ ижилдэн дассан эцэг, эхээ хайх, хэрэв байхгүй бол айх, уйлах сэтгэл хөдлөлийг гаргадаг ажээ.

Та бага насны хүүхэдтэй юу? Таны бяцхан үр хэний дэргэд байх хамгийн дуртай вэ?

12
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *