Өдөр тутамдаа хэрэглэдэг, энгийн мэт санагдах эдгээр 15 хүнс бидний сэтгэл санаанд маш ихээр нөлөөлдөг байна

2

Гэв гэнэт бий болох толгойн өвчин юунаас болж үүсдэг вэ? Яагаад заримдаа бид удтал унтаж чадахгүй ядардаг юм бол? Яагаад гэнэт айж түгшиж, уйтгарлан гунихардаг вэ? Олон хүн үүнийг цаг агаарын өөрчлөлттэй, ажлын хүнд цаг хугацаатай холбон ойлгодог. Гэхдээ энэ бүхэнд хамгийн их нөлөөлдөг зүйлийн нэг нь бидний идэж уудаг хүнс гэдэг талаар огтхон ч боддоггүй байна.

Ингээд биднийг идэвхгүй болгодог хүнсийг шинжлэх ухааны зэвсгээр таньж мэдэн та бүхэнд танилцуулж байна. Харин хоёрдугаар хэсэгт эсрэгээр буюу биднийг сэргээдэг хүнсний тухай өгүүлэх болно

Хүнд муугаар нөлөөлөх хүнс

Бидний өдөр тутам хэрэглэх зарим хүнс нь хүний сэтгэл санаа, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх нь бий. Ийм хүнснээс болж бид ядарсан мэт байдалд орж сурсан зүйлээ тийм ч үр дүнтэй хийж чадахгүй байдалд хүрдэг байна.

1. Шүүж шигшсэн цагаан гурил

© italian_pastaa / Instagram © depositphotos.com

Хэрвээ гоймон, нарийн боовыг шигшиж шүүсэн гурилаар хийсэн бол энэ нь таны депресийг хүндрүүлж болох юм. Энэ нь уг гурил маш өндөр гликемик индекстэй болж биед ороод сахар болж хувирдагтай холбоотой. Цусанд дахь глюкозын хэмжээ ингэж огцом өсөх нь аливаа түгшүүр, айдсын нэг суурь болно. Иймэрхүү өөрчлөлт эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн дараах үеүдэд их тохиолдоно.

 

2. Чихэрлэг ундаанууд

© pexels.com © depositphotos.com

Хийжүүлсэн болон энергийн ундаа, бэлтгэлийн зориулалттай ундаа зэрэгт олон хүн болгоомжтой ханддаг ба энэ нь хүнд илүүдэл жин, илүүдэл сантиметр бий болгодогтой холбоотой. Ийм ундааны гол орц нь эрдэнэ шишийн сироп бөгөөд энэ сиропын 45% нь глюкоз, 55% нь фруктозоос бүрдэнэ. Фруктозыг тогтмол хэрэглэхэд цусан дахь өөх тосны хэмжээ нэмэгдэж даралт өндөрсөх ба Альцгеймерийн өвчин, бүр оюун ухаан доройтох dementia өвчин ч бий болж болох юм.

 

3. Лооль төрлийн жимс, ногоо

© epicgardening / Instagram © depositphotos.com

Улаан лооль, перец, хаш зэрэг иймэрхүү төрлийн ногоо жимс нь гликоалкалоид хэмээх байгалийн гаралтай пестицид ялгаруулах ба энэ нь их хэмжээтэй бол хортой шинж чанартай юм. Ийм нэгдэл нь тархины мэдрэлийн системийг маш ихээр ачааллуулж, ядрааж болох учир зарим мэдрэг хүмүүс үүнээс болж унтаж чадахгүй зовох явдал бий. Гликоалкалоид нь бие организмд хуралдаж, гадагшлахад 5 хоног хангалттай байдаг юм. Тиймээс сайхан унтаж амрахын тулд дээрх төрлийн ногоо жимс хэрэглэхээ багасгах хэрэгтэй.

 

4. Ферментелсэн болон утсан хүнс

© jamonadiccion / Instagram © depositphotos.com

Дарсан байцаа, удаан хадгалсан бяслаг, утсан янз бүрийн хиам нь уталтын явцад бий болох бактерийн нөлөөгөөр өвөрмөц амттай болдог. Утах явцад эдгээр бактери нь уургийг биогенн бүхий аминн болгох ба энэ нь хэдий чинээ их байна хүнс төдий чинээ удаан хадгалагдсан байна гэсэн үг юм. Хамгийн хүчирхэг аминны нэг бол гистамин. Энэ бодис бие организм дахь адреналины хэмжээг нэмэгдүүлэх учир унтахад нь саад болно. Тиймээс иймэрхүү амттай хүнсийг өдрийн эхний хагаст идэх нь зөв юм шүү.

 

5. Чихэрлэг эрдэнэ шиш

© _thefoodiewiththebook_ / Instagram © pexels.com

Эрдэнэ шиш, түүнээс гаргаж авах эрдэнэ шишийн сироп нь толгойн өвчин үүсгэгчийн нэг юм. Энэ хүнсэнд их хэмжээний сахар, зэс байдаг нь ийм өвчний шалтгаан болдог ба аль аль нь толгойн өвчин үүсгэж болно. Зарим судалгаагаар туршилтад оролцогчид эрдэнэ шиш хэрэглэхээ больсны дараа толгойн өвдөлт ихээхэн хэмжээгээр багасаж байгааг тогтоосон байдаг билээ.

Сайнаар нөлөөлөх хүнс

Хоол хүнс нь хүнд бас сайнаар нөлөөлж болно. Зарим нэг байнга хэрэглэдэг хүнсээ өөр хүнсээр сольж өөрчлөлт гарч байгаа эсэхийг нь шалгаж үзээрэй. Жишээ нь та ийм өөрчлөлтийн дараа хүч чадал сэргэж, сайхан сэтгэл санаатай болж байгаагаа мэдэрч болох юм.

1. Брокколи

© pexels.com © depositphotos.com

100 гр брокколи нь хүний бараг бүтэн өдрийн хэрэглэх ёстой К амин дэмийг агуулдаг байна. Энэхүү ногоо ой тогтоолтыг яваандаа сайжруулна: урт удаан хугацааны турш эрүүл саруул ухаантай байя гэвэл брокколиг ихээр хэрэглэ. Үүнээс гадна энэ төрлийн байцаа нь их хэмжээний антикосидант, микро элемент агуулдаг учир тархины элдэв гэмтлээс хамгаална.

 

2. Хүн орхоодойн цай

© kimimim865 / Instagram © depositphotos.com

Ийм ургамлын цай нь дофамин буюу тамхи татсаны дараа бий болох хорт бодисын нөлөөг сулруулдаг байна. Ийм учраас тамхи татсан хүн урьдын адил сайхан таашаал авч чадахгүй болно. Уг цайг тогтмол хэрэглэхэд тамхи татах нь багасах төдийгүй зарим тохиолдолд бүр тамхинаас гардаг.

 

3. Гадил жимс

© pixabay.com © pexels.com

Энэ жимс төмөр, фосфор, амин дэмээр баялаг юм. Жишээ нь В6 амин дэм нь организм дахь серотонин-ийг урвалд оруулна. Нүүрс ус нь триптофаныг тархинд шингэхэд сайн үйлчилгээтэй бол В6 амин дэм нь түүнийг сэтгэл санаа сайхан байх даавар болгон хувиргана.

Гадил нь их хэмжээний кали агуулах ба энэ нь зүрхний булчин болон мэдрэлийн эд эсэд тун чухал бодис. Кали дутагдсанаар цусны даралт өндөрсөх учир гадил жимс идсэнээр ийм өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Үүнээс гадна уг жимсэнд С амин дэмийн хүний өдрийн хэрэглээний 17% нь байна.

 

4. Нэрс

© pexels.com © depositphotos.com

Энэ жимс нь С амин дэмийн байгалийн эх сурвалж (100 гр-д хүний өдрийн хэрэгцээний 24% байна) бөгөөд кали, магни, марганец, антоцианыг ихээр агуулна. Антациан нь уг жимсийг цэнхэр өнгөтэй харагдуулах ба антиоксидант, үрэвслийн эсрэг шинж чанартай бодис билээ. Нэрс идсэнээр оюун ухааны доройтлыг зогсоож, ойрын ой санамжийг сэргээдэг байна. Бас энэ жимсийг хэрэглэснээр хөдөлгөөний тэнцвэртэй байдал сэргэх учир өндөр настай хүмүүст их чухал жимс юм.

 

5. Өндөг

© pixabay.com © depositphotos.com

Өндгөнд холин хэмээх бодис ихээр байх ба энэ бодис нь ацетихолины урвалд идэвхтэй оролцоно. Ацетихолин нь тархины ажиллагааг хэвийн байдалд оруулж сэтгэл санааг тайвшруулан, ой санамжийг дээшлүүлнэ. Өндөгний шард холины хүний өдрийн хэрэгцээний 25% агуулагдах ба ой ухаан доройтох, депрессийн хөгжлийг удаашруулж, зогсооход сайн нөлөөтэй.

 

6. Тахианы мах

© punjabi.food.points / Instagram © wingsource / Instagram

Тахиа болон цацагт хяруулын маханд триптофан бий. Энэ амин хүчил нь хүний сэтгэл санааг өндөр байлгах серотонин хэмээх дааврыг бий болгоход чухал үүрэгтэй юм. Ийм мах идсэн хүн сэргэлэн цовоо болж, сэтгэл санаа нь өндөр байна. Тахианы цээж мах, далавч зэрэгт илүү ач холбогдол өгөх ба учир нь гуянд илүү их холестерин байна.

 

7. Гурвалжин будаа

© pixabay.com

Гурвалжин будаа, түүнээс гаргах гурил нь В амин дэм, төмөр, цайр, марганец, магни-гаар баялаг. Магни нь зөвхөн булчинг сэргээгээд зогсохгүй стрессээс хамгаалдаг, уйтгар гунигаас салахад чухал нөлөөтэй билээ. В амин дэм, цайр, фосфор нь цусны эргэлтийг сайжруулж, тархинд очих импульсийг хурдасгана. Гурвалжин будааны энэ шинж чанар нь толгой өвдөх, айж түгших зэргээс салахад нөлөөлж, сайхан унтахад дэм болно.

Танд ямар хүнс яаж нөлөөлж байгаа талаар ямар нэг зүйл ажигласан уу? Тэр хүнснийхээ тухай энд бичээрэй.

2
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *