АНУ-ын шоронгийн хоригдлуудын хувцас яагаад улбар шар өнгөтэй байдаг вэ?

5

Дэлхийн бүх шоронгийн хоригдлууд адилхан өнгийн хувцас өмссөн байдаг – тухайн хоригдлыг бөөгнөрсөн олны дундаас ялгаруулах зорилготой. Нэр усыг нь ч дугаар, тоогоор сольдог. Энэ нь нэг төрлийн цээрлүүлэлт юм.

inosmi.ru

Хувцас дээр дугаарласан тоог нь тавиад зогсохгүй мөн бусдаас онцгойрох өнгөтэй байх ёстой. Жишээ нь, оргож зугтаасан тохиолдолд шууд нүдэнд тусахаар өнгө. Тухайлбал, оросын шоронд насаараа хоригдох ял авсан гэмт хэрэгтнүүд хар, цагаан судалтай хувцас өмсдөг практик бий.

static.mk.ru

Харин Америкт хоригдлуудад хурц өнгийн хувцас тавьж өгдөг. Хаанаас ч харсан хуяг тэднийг анзаарахаар өнгөтэй. Байгальд тэр болгон улбар шар өнгөтэй зүйл байдаггүй, тиймээс оргон зайлсан этгээдийг байгальд амархан анзаарч харна. Цастайд, ногоон навчтай ойгоор зугтааж байсан ч тэр.

dzeninfra.ru

Америкийн шоронгуудад өөр өнгийн өмсгөл ч бий. Хэрвээ улбар шар өмсгөлтэй бол уг хоригдол хөнгөн ял эдэлж байгааг илтгэнэ. Харин цайвар улаан өнгийн өмсгөлтэй бол – аюултай төдийгүй оргож зайлах эрсдэлтэй. Мөн ягаан өнгийн өмсгөлтэй хоригдлууд бий – тэд шоронгийн хууль дүрмийг дагаж мөрдөхөөс эрс татгалзсан хоригдлууд юм.

“Orange Is the New Black” цуврал киноны хэсгээс

Шоронгийн хоригдлуудын өмсгөлийг улбар шар өнгөтэй болгоод 100 гаруй жил болж байна. Эхлээд цайвар туяатай улбар шар өнгөтэй бас судалтай байжээ. Шоронгийн системд ажилладаг сэтгэл зүйчид улбар шар өнгийн өмсгөлийг зөв гэж үздэг. Энэ өнгө нь хар эсвэл хар-хөх өнгө шиг дарамт үзүүлдэггүй. Дулаан өнгөнд тооцогдох тул хоригдлыг хүмүүжихэд нөлөөлөх боломжтой бөгөөд шоронгоос гарч нийгэм дунд хөл тавихад сэтгэл зүйн хувьд тайван байх нөхцлийг бүрдүүлж өгдөг гэж үздэг ажээ.

95
ГайхмаарГайхмаар
39
ХөөрхөнХөөрхөн
36
ХарамсалтайХарамсалтай
36
БахархмаарБахархмаар
35
БурууБуруу
25
ТэнэглэлТэнэглэл
24
Ха ХаХа Ха
23
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *