Эхлээд өглөөний хоол.
Сайхан амт үнэртэй аяга кофе уух гэдэг нь олон хүний хувьд бүр зуршил болсон зүйл. Кофе ууснаар бие сэргэж, нойрноос бүрэн салахад тусалдаг байна. Мөн кофе нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй, депресс болон Альцгеймерийн өвчнөөс хамгаалдаг юм. Бас хүнд бэлтгэлийн дараах булчингийн өвчинг ч тодорхой хэмжээгээр дарж чадна.
Харамсалтай нь кофег хамгийн ихээр хэрэглэдэг, түүний үнэ цэнийг мэддэг хүмүүс ч өлөн элгэн дээрээ кофе уух нь ямар үр дагаварт хүргэж болохыг мэддэггүй юм.
1. Ходоод гэдэс эвгүй болно
Өлөн элгэн дээрээ кофе уух нь дөнгөж сэрж, сэргэж байгаа организмд маш хүчтэй цочрол өгнө. Энэ цочролыг хамгийн түрүүнд мэдрэх ходоод гэдэс нь шингэн зүйлийг боловсруулах давсны хүчил бүхий шүүс ялгаруулна. Хэдхэн долоо хоногийн турш өлөн элгэн дээрээ кофе уухад удалгүй ходоод гэдэсний хямрал мэдрэгдэж байгаад яваандаа бүх л бие организмд янз бүрийн бэрхшээлүүд бий болж болох юм шүү.
2. Кортизолын хэмжээг багасгана
Өлөн элгэн дээрээ кофе ууж сурснаар таны биеийн ерөнхий хэм алдагдаж эхэлдэг. Өөрөөр хэлбэл таны биеийн ялгаруулдаг кортизол буюу хүнийг сэргээн идэвхжүүлдэг энэ дааварын ялгарал өөрчлөгддөг байна. Өглөө уусан кофе энэ дааврын ялгарах үйл ажиллагааг саатуулах ба яваандаа кофе хэмээх “допинг”-гүйгээр та ажилдаа идэвхтэй орж чадахгүй болно.
3. Чухал хэрэгтэй эрдсийг гадагшлуулна
Хүний биед чухал хэрэгтэй кальци, магни, кали зэргийг гадагшлуулдаг учир хоосон ходоод дээр уусан өглөөний кофе нь таны эрүүл мэндэд хортой билээ.
4. Түгшүүрт байдлыг нэмэгдүүлнэ
Өлөн элгэн дээрээ кофе уух үедээ хүн түгшүүртэй байдлыг мэдэрч байдаг. Шалтгаан нь их энгийн: кофеин нь “тэмц эсвэл зугт” гэсэн хүний реакцийг идэвхжүүлдэг юм. Ингэснээр таны зүрх хүчтэй цохилж, хөлс ялгаран, түгшүүрт байдал бий болно.
Төгсгөлд нь:
Ходоод гэдэсний хямралд өртөхгүйн тулд өглөө өлөн элгэн дээрээ кофе уух хэрэггүй. Зөвхөн өглөөний цайны дараа л ууж байгаарай. Энэ сайхан шингэнийг уух тохиромжтой цаг нь өглөөний 09:30-11:30 цагийн хооронд байна. Ингэж ууж чадвал кофе нь таны биед илүү их энерги өгч, сайн нөлөө үзүүлэх билээ.
Та өглөө босоод өлөн элгэн дээрээ кофе уудаг уу?
Oyuntsetseg Batkhuu
2019/08/06 at 08:21
Bolor-Erdene Battsengel
Zulaa Zulka
2019/08/06 at 08:37
Ankhbayar Ganzorig
Birdy Eb
2019/08/06 at 09:00
Undarya Batjargal
Tsetsegmaa Baasanjav
2019/08/06 at 09:55
Oor ooriinhooroo O oriinhoo eruul mendiig ooroo hynaad yvchii yasan olon ym yridiin
Tsetsegmaa Baasanjav
2019/08/06 at 09:55
Zinamidar Javzaa
2019/08/06 at 09:59
Л. Жанчивдорж
Bayarmaa Rawsal
2019/08/06 at 10:41
Ус уусаны дараа ууж болох уу
Myagmar Altantsetseg
2019/08/06 at 16:36
Lhagvasvren Bymbajav
Unurtsetseg Dangaasuren
2019/08/06 at 19:14
Zulaa Danaajav
Sarah Sarah Sarah
2019/08/07 at 05:40
Yanaa uutsaan uutsan boldoggui gej bodoj bsan bolovch
Д. Балжинням
2019/08/07 at 13:21
Batmonh Tansagmaa
Puma Handsuren
2019/08/08 at 02:25
Nansalmaa Radnaa