Тайван, бат бөх нойрсоход чинь туслах йогийн 6 байрлал. Хэрвээ та шөнөжингөө эргэж хөрвөөгөөд нойр муутай хонодог бол заавал туршиж үзээрэй

3

Унтах гэдэг явдал сүүлийн үед, олон хүний хувьд хүнд бэрхшээл болсон байна. Хэрвээ та шөнөжингөө эргэж хөрвөөсөөр муу унтдаг бол дор үзүүлэх йогийн 6 байрлалыг туршиж үзэх хэрэгтэй ба та сайхан амарч унтах болно. Йогийн гаралтай эдгээр байрлал нь таны бие, булчинг суллаж, мэдрэлийн системийг тайвшруулан янз бүрийн бодол санааг тань үгүй болгож сайхан унтаж амрах нөхцлийг бүрдүүлнэ.

1. Хөлөө хананд тулгаж өргөх

Энэ байрлал нь хөлийн бадайрал, бүсэлхий хавийн ядаргааг үгүй болгож мэдрэлийн системийг тайвшруулна. Хэрвээ таны амьдралд хүндхэн үе тохиолдсон бол энэ байрлалыг оройдоо 3-15 минут хийж байх хэрэгтэй. Нуруугаараа хэвтэнэ. Өгзгөө хананд тулгаад хөлөө дээш өргөн хана түшүүлэх ба хөл толгойноос өндөрт байх ёстой.

Хөлийн улыг суллаж бага зэрэг хоёр тийш салгаж болох ба ул аль болох хананд хүрч хөлөө цугт нь юм уу мөрний хэмжээний зайтай байлгана. Бүсэлхийгээ шаланд сайн шахаж гараа бие дагуулан, алгаа дээш харуулан тавих ба мөр, хүзүүгээ сулла.

Энэ байрлал нь таныг биеэ суллахад тустайгаас гадна толгой нь өвддөг хүмүүс хийх нь зөв юм.

apost

 

2. Гэдэс сунгах

Гэдэс хавийн дор дэр тавиад доош харж хэвтэхдээ гараа нурууныхаа ард нийлүүлэн хэвтэнэ. Амьсгалаа хянах ба хөлөө өвдгөөр нь нугалах үед гарын үзүүрээр хөлийн уланд хүрэх гэж тэмүүлэх ба дараа нь хөлөө тэнийлгэнэ. Энэ дасгал нь таныг уран нугараач болгох зорилгогүй учраас санаа зоволтгүй.

Таныг илүү сайхан сунгалттай болоход тань энэ дасгал тус болох билээ. Булчингаа суллаж зөөлөн амьсгаа гаргах үедээ анхны байрлалдаа аажмаар орно. Дасгалыг 5-6 удаа хийнэ.

apost

 

3. Сплит

Дэр урдаа тавиад хөлөө салган сууна. Нуруугаа тэгшлээд хамраараа гүн амьсгал авах үедээ урагшаа тэгш байдлаар дэрэн дээр цээжээ тавина. Ийм байрлалд хэд хэдэн удаа амьсгаа авч гаргаад дараа нь эргэн үндсэн байрлалд орох замаар 10 удаа давт.

apost

 

4. Хэвтэж буй лотос цэцэг

Нуруун дороо дэр тавиад дээш харан хэвтэнэ. Хөлөө ул хэсгээр нь нийлүүлж, өвдөгөө хоёр тийш салга. Хэрвээ шаардлагатай бол өвдгөн дээрээ дэр тавьж болно. Гараа биеийн хажуугаар сул тавьж алгыг дээш харуулсан байх хэрэгтэй. Ийм байрлалд байх үедээ бүх биеэ суллаж, хөлийн хурууг ч сул чөлөөтэй байлгах хэрэгтэй. Уг байрлалыг 3 минут орчим барина.

apost

 

5. Ташааг хажуу тийш эргүүлэх

Нуруугаараа хэвтээд өвдөгөө нийлүүл. Нуруугаа тэгш байлган хоёр хөлөө аажуухнаар хажуу тийш болгоно. Гарын тусламжтайгаар хөлийг цугт нь байлгаж болох ба жигд амьсгалах байдлаар хоёр минут болно. Аль аль талдаа хоёр минутын турш хийгээрэй.

apost

 

6. Шулуун хэвтэх

Нуруугаараа хэвтээд хөлөө сунган тэнийлгэх ба гар их биеийн хажуугаар, алга нь дээш харсан байдалтай байна. Таны нуруу, толгой цэх байх ёстой. Гурван удаа хамраараа удаан, гүн амьсгаа авна. Уушгинд орж байгаа агаарыг мэдэрч хэдэн секунд бариарай. Амьсгалаа хамраараа гаргана. Энэ амьсгалын дасгалыг гурван удаа хийх ба дараа нь дөрвөн удаа жигд гүн амьсгал авч гаргах хэрэгтэй.

apost

Орондоо орохын өмнө дээрх дасгалуудыг хийснээр та илүү гүн нойрсох болно.

6
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *