Олон эцэг эхчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээгээд буй өвөрмөц арга барилтай хүүхдийн мэс заслын эмч. Үнэхээр бахархахгүй байхын арга алга!

2

Доктор Robert Parry бол зүгээр ч нэг мэс заслын эмч биш юм. Тэр бол жинхэнэ хүн чанартай нэгэн. Охайо дахь Хүүхдийн эмнэлгийн мэс заслын ахлах эмчийн бяцхан өвчтөнүүдийн айх айдсыг багасгах үүднээс авч хэрэгжүүлж буй арга олон нийтийн анхаарлыг татах болжээ. Мэс ажилбарыг дуусгасны дараа Parry оёдлыг нуухын тулд төрөл бүрийн хүүхэлдэйн киноны баатруудыг зурж, бяцхан өвчтөний оёдол дээр тавьдаг байна.

Akron Children’s Hospital / Facebook

 

Akron Children’s Hospital / Facebook

 

Акроны Хүүхдийн эмнэлгийн зүгээс Parry-гийн бүтээлүүдийг харуулсан зургуудийг интернетэд байршуулсны дараагаар, олон нийтийн анхаарлыг богино хугацаанд татжээ

Akron Children’s Hospital / Facebook

 

Akron Children’s Hospital / Facebook

 

Akron Children’s Hospital / Facebook

Доктор Parry-гийн өвчтөн байсан нэгэн охины ээж түүний зургууд эмнэлгийн салбарт шинэ дэвшил авчирсан гэж хэлсэн байна. “Хүүхэд өвдөх үед эцэг эх бүрт маш их хэмжээний стресс үүсдэг. Мэс ажилбар хийлгэх өдөр ирэхэд, эцэг эхчүүд санхүүгийн асуудал, ямар нэгэн зүйл буруугаар эргэх вий гэх мэт асуудлуудаас болж айдаг ч, энэ мэдрэмжээ ил гаргадаггүй” хэмээн Christina Potts Whipkey гэх эмэгтэй “CNN”-д ярилцлага өгчээ.

Akron Children’s Hospital / Facebook

 

Akron Children’s Hospital / Facebook

Эмч Kennedy охин болон түүний гэр бүлийнхэнд мэс ажилбар дууссаны дараа хөөрхөн эрвээхэй зурж өгөхөө амласан байна. Мэс ажилбар дуусаж, Kennedy гарч ирэхэд бүх хүн гайхширчээ. Учир нь охин оёдол, мэс ажилбараас үлдсэн сорвиндоо огтхон ч санаа зовохгүй, харин ч хөөрхөн эрвээхэйтэй боолт хийлгүүлсэндээ баяртай байжээ.

Christina Potts Whipkey

Доктор Parry 2011 оноос хойш уг эмнэлэгт ажиллаж байгаа бөгөөд 2017 он гэхэд нийтдээ 10,000 гаруй мэс ажилбарыг амжилттай хийсэн байна.

Akron Children’s Hospital / Facebook

 

Akron Children’s Hospital / Facebook

 

Akron Children’s Hospital / Facebook

“Хүн бүрт энэ арга барил өвөрмөц санагддаг. Надад бол зугаатай ажил шүү. Эцэг эхчүүд болон хүүхдүүдэд ингэх нь маш их таалагддаг бөгөөд эмнэлгийн ажилтнууд ч гэсэн ам сайтай байдаг. Мэс ажилбар дууссаны дараа өрөөнд орж ирэх сувилагч нар хүртэл ямар хүүхэлдэйн киноны баатар зурах бол гэж сонирхож асуудаг. Тэгэхээр хүн бүрт таалагддаг байх.” хэмээн доктор Parry “CNN”-д ярилцлага өгөхдөө хэлжээ.

Akron Children’s Hospital / Facebook

 

Бичлэг үзэх:

Although the pen may not be mightier than the scalpel, pediatric surgeon Robert Parry always takes a moment to make sure a scar isn't the only lasting memory of a child's surgical procedure. Dr. Parry estimates he has created dressing drawings for more than 10,000 patients.

Posted by Akron Children's Hospital on Saturday, January 21, 2017

Доктор Parry-гээр мэс ажилбар хийлгүүлсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд түүний өвөрмөц үйлчилгээг харуулсан фото зургуудыг интернетэд тавьжээ

Kennedy Adams / Facebook

 

Heather Vincent / Facebook

 

Alexandria Elienette Maldonado Velez / Facebook

 

Samantha Buzzaco Manning / Facebook

 

Wendy Davis / Facebook

Танд энэ эмчийн арга барил ямар санагдаж байна? Та өөрийн мэддэг сайн хүүхдийн эмчээ MENTION хийж баярлаж талархаж явдгаа илэрхийлээрэй.

40
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Burmaa Sanjaa

    Burmaa Sanjaa

    2020/01/26 at 10:10

    Сайхан сэтгэлтэй жинхэнэ эмч байна даа.

  2. Anuu Anu

    Anuu Anu

    2020/01/27 at 01:49

    Mundag yma hed hongiin omno hvv mani halgaand opood oydloo haraal uilad bssan mongold Iim bol

  3. Амина Амина

    Амина Амина

    2020/01/27 at 16:48

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *