Оксфордын их сургуулийн судлаач, зохиолч, кино бүтээгч, гэрэл зурагчин Брэдли Л. Гарретт /Bradley L. Garrett/ “Explore Everything: Place Hacking The City” хэмээх гэрэл зургийн номоо хэвлүүлэн гаргасан нь зохиогчийн үгээр бол “Хөрс шороо, тэнгис далай, хот, орон зай дахь нууцлагдмал газруудыг нээн илрүүлэх сонирхолтой аялал” байв. 2005-2008 онуудад дэлхийн улс орнуудаар археологичийн ажлаар хэрэн хэссэн тэрээр амьдралынхаа сүүлийн дөрвөн жилийг хотын хаягдаж гээгдсэн, нуугдмал газар байршлуудыг нээн илрүүлэхэд зарцуулжээ. Лондон, Парис, Берлин, Детройт, Лос Анжелес, Чикаго, Лас Вегас тэргүүтэй их хотуудын ердийн амьдралын ард байгаа 300 гаруй ‘далд’ газруудын зургууд түүний номонд багтсан юм байна.
Гайхмаар
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



