
Цэнхэр гаригийн оршин суугчид болох хүн төрөлхтөн хийгээд адгуусан амьтад ялгаагүй нэг л хүсэл тэмүүлэлтэй байдаг нь амьд явах билээ. Гэвч сайн муу, хар цагаан сүлэлдэн байдаг орчлон хорвоод нэг нь тансаг харшид заларч, амттаны дээдийг хүртэн жаргадаг байхад нь нөгөө нэг нь гудамжны буланд хоног төөрүүлж, хог хаягдлаар амь зогоож байдаг хатуу хорвоогийн хуулийг яалтай. Ухаант хүн төрөлхтний эртний анд нөхөр нохой хэмээгч амьтан ч орчлонгийн энэ хуулийн дотор амьдардаг. Эзэндээ хаягдаж, алдагдаж эсвэл анхнаасаа гудамжинд төрсөн олон ноход бий.Манай Монголд бол гудамжинд төрсөн ч зүс төрх сайтай бөгөөд эр хүйстэй бол аль нэгэн айлын хашааны нохой болох аз тохиодог. Гэхдээ олонх нь тэнэмэл хэрмэл амьдралаар амьдарсаар нэг л өдөр буудуулж дуусах нь бий. Харин өндөр хөгжилтэй гадны орнуудад эзэнгүй нохдыг барьж, тусгай хоргодох байранд аваачин арчилж тордон, хооллож тэжээн, асарч сувилдаг. Алдагдсан нохой байвал эзэн нь нохой асрах газруудаас эргүүлэн олж авах, хаягдсан нохой байвал өөр нэг нохойнд хайртай хүний нохой болох гээд сайн хувь тавилан тэднийг хүлээж байдаг. Өвдөл цөвдөл, хог хаягдлаар хооллож, гадаа гудамжинд хоноглож явсан харж хандах эзэн хүнгүй ноход нохой асрах газарт ирээд хэрхэн хувирч өөрчлөгдөж, өнгө зүс засдаг болохыг харьцуулан харуулсан гэрэл зурагнуудыг та бүхэнд сонирхуулж байна. Нохой хэмээгч дөрвөн хөлт адгуус боловч эртнээс нааш хүн төрөлхтний үнэнч анд байсаар ирсэн туйлын ухаантай энэ амьтныг төөрүүлмэл, гээгдмэл хувь тавилан бүү угтаасай.




1

0

0

0

0

0

0

0

Зочин
2013/03/19 at 15:40
huurhii amitad
jerry-man
2013/03/19 at 17:14
goy l bolj bn shde
McTavish
2013/03/19 at 18:06
хөөрхийдөө… сүүлдээ цэмбийж байна даа :p
Зочин
2013/03/19 at 18:26
huurhiidoo
Зочин
2013/03/19 at 21:14
deereesee 2 dahi n arail denduu boltson baijee :)
Зочин
2013/03/19 at 23:36
aztai yma harin manai mongold bol esergeeree shvv asran tordon gesen asuudal bhgvi hvnii erh etr ch barag bhgvi gudamjind l bdg hvmvs n bs tor nch ter archaagvi amitad
Зочин
2013/03/20 at 12:39
huurhiiduu suuldee ami opoo l irsen bna manaid nohoigoo bitgii hel gudamjind bga hdn huuhed hushduu arhichidaa sergeej tataj butsaj hun turhund ni oruuldag boloosoi……………..
Зочин
2013/03/20 at 15:54
mongold iiim gazar bdag bol zuger bhgui yu
Зочин
2013/03/20 at 16:27
huurhiin be tsarailgiin tuiluud boltson bshdee
Зочин
2013/03/20 at 18:20
mongol uls hunee tejeej chadahgui baij iim gazar baiguulj chadahguildee…
galtdog
2013/03/21 at 21:41
mongol uls hunee tejeej chadahgui
Зочин
2013/03/22 at 21:05
eviidee huurhii muusain nohoinuud mongold iim gazar baidag ch boloosoi..gadaa dun ovloor hun dagaad guij bga jijighen golognuudiig haraad bur or emtreh shig l bolohiin