
Учир нь манай орны өвлийн улирал -40°С хүртэл хүйтэрдэг учир дулаан орнуудаас оруулж ирсэн автомашины үл хөлдөх шингэнүүд тэсдэггүйг анхаарах хэрэгтэй. Мөн удаан солиогүй хөргөлтийн шингэнийг солих хэрэгтэй бөгөөд удсан тохиолдолд бөглөрөх, улмаар хөдөлгүүрийг шаардлагатай хэмжээнд хөргөж чадаагүйгээс эвдрэлд хүргэх эрсдэлтэй.Авто засваруудад таны хөргөлтийн шингэнийг хэдэн градуст хөлдөхийг заадаг багаж байдаг ба уг багажаар шалгуулж солих эсэхээ шийдээрэй.







