Кино урлагийн түүхэнд домог болсон 14 кино: мундаг бүтээл хийхэд заавал их хэмжээний төсөв шаардлагагүй

0

Өнөөдрийн шинэ киноны төсөв дор хаяж хэдэн саяас эхэлдэг болжээ. Хүмүүс хэдхэн жилийн өмнө ганцхан сая долларт багтаан кино хийж чаддаг байж дээ, хөөрхий. Төсөвлөсөн ихэнх мөнгийг зар сурталчилгаа, сайжруулалт, алдартай жүжигчдийн цалин хөлсөнд зарцуулдаг нь үнэн. Харин хуучны кинонуудад, ялангуяа алдартай болж чадсан кинонуудад үнэндээ ийм зүйл огт байсангүй. Сайхан санаа, гайхалтай гүйцэтгэл зэрэг л нөлөөлсөн байх. Эдгээр бүтээлүүдээс ч гэсэн ирээдүйн одод төрсөн байна. Эдгээр кинонуудыг үзэгчид мэдэж, хүндэлж байвал зохино. Харин уран бүтээлчид үлгэр жишээ авцгаах ёстой байх.

1. Mad Max, 1979

Ердөө 300,000 ам.долларын төсвөөр бүтсэн кино 100 сая гаруй орлого цуглуулсан, хамгийн гол нь дэлхий дахинд цоо шинэ төрлийг танилцуулсан юм – сүйрлийн дараах дэлхий ертөнц ямар байхыг бид анх эндээс л харж байлаа.

 

2. Paranormal Activity, 2009

Хэлэхэд инээдтэй санагдах хэдий ч кино бүтээгчид бараг зарлага гаргаагүй, халаасны мөнгө төдийхөн л үржээ. Харин орлогын хувьд 193 гаруй саяыг олсон байна.

 

3. Bronson, 2008

Том Харди уг нь бол харамлаагүй л дээ, киногоо 230,000 доллараар босгосон. Гэхдээ муугүй үнэлүүлж чадсан бөгөөд 2 сая долларын орлого олжээ.

 

4. Napoleon Dynamite, 2004

Зуу дахин зардлаа нөхсөн бүтээл! Тоглоогүй шүү. 400,000 долларын төсвөөр хийгээд 46 сая ам.доллар цуглуулсан. Киног ингэж л хийж байх хэрэгтэй.

 

5. Halloween, 1978

325,000 ам.доллар зарцуулаад киногоо гаргаж 60 гаруй сая ам.долларын орлого олсон. Мөн кино ертөнцийн шинэ аймшигтай дүрийг төрүүлжээ.

 

6. Clerks, 1994

Яаж 27,575 ам.доллар зарцуулаад 7,9 оноо цуглуулж, 3 сая ам.долларын орлого олох вэ? Жей, Дуугүй Боб нарыг уриарай.

 

7. The Blair Witch Project, 1999

Зардал болон орлогынхоо харьцаагаар домог болсон кино. 60,000 ам.доллараар 248 сая доллар олжээ. Бас үүгээр зогсохгүй, аймшгийн шинэ төрлийг бидэнд нээж өгсөн юм.

 

8. El Mariachi, 1992

Ердөө 7-хан мянган ам.доллараар хийсэн кино, харин прокатаас 2 саяыг олжээ.

 

9. My Left Foot: The Story of Christie Brown, 1989

Ойролцоогоор 982,800 ам.доллар зарцуулаад 14 саяыг цуглуулсан. Шүүмжлэгчдийн үнэлгээ: 9.7

 

10. Half Nelson, 2006

Киноны төсвийг 700,000 ам.доллараар баталсан гэдэг. Харин прокатаас 4,5 саяыг авчирсан бүтээл юм. Алдар хүндийг нь энд дурдалгүй өнгөрье.

 

11. Primer, 2004

Инээдтэй төсөвтэй, ердөө 7 мянгахан. Гэхдээ үйл явдал, жүжигчдийн жүжиглэлт гайхалтай. Кино 800,000 ам.долларын орлого авчирчээ.

 

12. Eraserhead, 1977

Уг бүтээл мөн л киноны түүхэнд бичигдсэн, 100,000 ам.доллар зарцуулаад 7 саяыг олжээ.

 

13. Брат, 1997

20,000 ам.доллараар бүтсэн хэдий ч шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээл.

 

14. The Texas Chainsaw Massacre, 1974

Уг киног бүтээхэд 83,000 ам.доллар зарцуулсан ч эцэст нь 31 саяыг олсон. Мөн кино түүхэнд өөрийн ул мөрийг хэзээ ч арилахааргүй үлдээж чаджээ.

9
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *