
Бодит амьдрал дээрх өөрийгөө цахим ертөнцөд нууцлахыг хүссэн нэгэн эрхэм 2009 онд олон нийтийн харилцааны Фейсбүүк /Facebook/ хуудаснаа өөрийн эккаунтыг үүсгэхдээ “Ditology” нэртэй эхлүүлжээ. Нууц, идэвхтэй бус байдлыг илэрхийлдэг хурууныхаа араар нуугдах буюу италиар nascondermi dietro un dito гэсэн үгнээс бүр тодруулбал il Dito буюу the finger гэсэн үгнээс үүдэлтэйгээр дээрх нэрээр нэрлэгдсэн уг төсөлд долоовор хуруугаар хүмүүсийн нүүр царайг тэр дундаа Дэлхий нийтийн мэдэх алдартнуудын дүр төрхийг дүрсэлсэн зургууд багтжээ. Энэ залуу эрхэм өөрийгөө Dito Von Tease хэмээн нэрлэсэн ба зураг бүр дээрх жижиг, нарийн гар ажиллагаатай хэсгүүдийг хийхэд 8-16 цагийн хөдөлмөр зарцуулсан байна.






















































