Эрүүл мэндийнхээ төлөө энэ дасгалыг өдөр болгон хийгээрэй. Хэрхэвч алгасч болохгүй!

2

Орчин үеийн амьдрал бидэнд хатуу хязгаар тогтоохоос гадна цаг хугацааны хавчигдмал байдалд оруулж байна. Бид байнга л хаа нэгэн газар руу яарч, ямар нэгэн ажил амжуулахыг хичээнэ. Энэ бүхний эцэст бид өөр дээрээ ажиллах, эрүүл мэнддээ анхаарал тавих цаггүй хоцрох ажээ. Амьдрал өндөр хэмнэлээр үргэлжилж байхад асуудлууд дээр дээрээсээ нэмэгдэх тул бие махбодь ядарч эхэлнэ. Энэ үед йог тусламжийн гараа сунгана. Эрч хүчээр сэлбэх, сэтгэл санаагаа сэргээх өөр арга олдоогүй л байна. Йог нь үнэхээр л эрүүл мэнд, урт удаан наслахад нөлөөлдгийг та хүлээн зөвшөөрөх биз ээ.

Эртний йогчид асаны тусламжтайгаар таталцлын хуулийг давж гарч чаддаг байжээ. Энэ удаад та бүхэндээ нэгэн асаныг танилцуулахаар бэлдлээ.

 

Хошуугаа унжуулсан нохой

Адхо мукха шванасана буюу хошуугаа унжуулсан нохой – йогийн хамгийн алдартай асануудын нэг болов уу. Йогоор хичээллэж байгаа хүмүүс энэхүү байрлалыг заавал хийх ёстой дасгалд оруулсан байдаг. Дасгалыг хийхэд хялбар мөртлөө үр дүн ихтэй учраас тэгсэн байж болох талтай. Юуны түрүүнд сэтгэл санаа засахад нөлөөлдөг ажээ.

Энэ дасгалыг өдөр болгон хийснээр та юу авах вэ? Нэгдүгээрт, асаныг хийнгүүт эрч хүчээр дүүрч байгааг мэдэрнэ. Ядаргаа тайлж, алдагдсан эрч хүчийг сэргээнэ. Мөн стрессээс ангижирч сэтгэл санааны тэнцвэрт байдлаа олоход тусална.

Бие махбодид өгөх нөлөө ч багагүй. Хөлийн хурдыг хөгжүүлж хөл хөнгөн болно, хөлийн улны өвчнийг багасгана, хөл чангална. Уг асан нь гуяны арын булчинг сунгаж уян хатан чанарыг сайжруулна. Уг дасгалыг удаан хугацаагаар тогтмол хийхэд зүрх-судасны системд сайнаар нөлөөлдөг, артрит болон артроз үүсэхээс хамгаална. Энэ бол асаны сайн талын зөвхөн эхлэл юм.

Дасгалын үр дүнг мэдрээд эхэлсэн үү? Тэгвэл дасгалыг зөв хийж сурцгаая. Доор нэгэн бүсгүй дасгалыг хэрхэн хийх талаар видео хичээл заана. Мэдлэгээ бататгахын тулд заавал үзээрэй.

За, эхэлцгээе. Дасгалыг хийхээс өмнө биеэ халаавал зохилтой, энэ тохиолдолд булчин бүрэн халж бэртэл гэмтэл авах магадлал багасна. Биеэ халаасны дараа дасгалдаа орж болно. Аливаа асан хийхэд жигд урссан хөдөлгөөнөөр гүйцэтгэх ёстой анхаарна уу. Ямар ч огцом хөдөлгөөн байх ёсгүй.

 

Дасгал гүйцэтгэх техник

1. Эхлэл байдал – өвдөглөнө. Гарын алга мөрний түвшинд, хуруугаа дэлгэнэ. Биеийн жинг алган дээрээ авна, гарын шуу, тохойд ачаалал өгж огт болохгүй. Нуруу тэгш, гуя шалтай босоо байрлалд, хөлийн ул дээш харсан байдалтай, нүүр-доош.

2. Энэ байрлалд хэсэг бариад амьсгалаа жигдрүүлж толгойноосоо элдэв бодлыг авч хаяна. Одоо дараагийн байрлалд шилжих болжээ. Планк дасгал хийж байгаа мэт, гэхдээ энэ нь үндсэн дасгалын эхлэл гэдгийг ойлгоорой. Зарим нэг хүмүүс планк хийлгүйгээр шууд дасгалдаа ордог, та ч бас шууд орж болно. Гэхдээ хамгийн гол нь аажим хийх ёстойг бүү мартаарай.

3. Планкаас гараа шалнаас салгахгүйгээр ташаагаа дээш өргөнө. Анхаарах зүйл – нуруу шулуун, гэдэс болон гуяны хооронд 60 хэмийн өнцөг гарсан байх ёстой (байрлалыг эргүүлж харвал V үсэг үүссэн байна). Энэ байрлалд нэг минут бариад дараа нь бэлтгэл байдалдаа аажим шилжинэ, аль болох хүүхдийн байрлал аваарай.

Асанаг хэрхэн хийх илүү дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан видео бичлэгийг үзэж сонирхоно уу.

Гэртээ йогоор хичээллэхэд бие махбодид сайнаар нөлөөлдөг. Зөвхөн бие махбодь эрүүлжээд зогсохгүй сэтгэл санааг ч сэргээнэ. Дасгалын үеэр элдэв зүйл бодохгүйгээр хийвэл илүү их үр дүнд хүрнэ гэдгийг санаж яваарай. Энгийн дасгалын тусламжтайгаар өвчнөөсөө салж эрүүл болж чадна.

Залуу нас, эрүүл мэнд, сэтгэл санааны тайвшрал бэлэглэх дасгалыг та мэдэж авлаа. Одоо өдөр болгон хийж заншаарай. Хэдий завгүй байсан ч гэсэн өөртөө цаг гарган хийж байгаарай, эрүүл мэнд бүхнээс чухал шүү. Өөрийгөө хайрлаж гайхалтай асанаг өдөр болгон хий.

Нийтлэл таалагдсан бол сошиал сувгаар найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

17
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *