Хамгийн их дэлгэрсэн 15 янзын үнсэлтийн утга учир. Одоо би хайртыгаа маш сайн ойлгодог боллоо

3

Үнсэлт гэдэг бол өөрийн хайр, энхрийллээ илэрхийлэх хамгийн таатай арга хэрэгсэл билээ. Энэ нь зүгээр нэг дур хүсэл биш жинхэнэ хайр дурлалын хэл бөгөөд хүний зан чанар, хосын харилцааны тухай олон зүйлийг хэлж өгдөг. Сэтгэл судлаачид энэ талаар эртнээс судалгаа хийсээр байна.

Жишээ нь сэтгэл судлаач Шерил Киршенбаум энэ талаар бүтэн ном бичиж хэвлүүлсэн байдаг. Одоо хамгийн их дэлгэрсэн 15 үнсэлт, түүний учир утгын тухай танилцуулъя.

 

Үнсэлтийн учир

1. Франц үнсэлт

Хамгийн алдартай, бүхний дуртай үнсэлт. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч хосууд нэгнийгээ хайрлах хэмжээ оргилдоо тулах үед энэ үнсэлтийг ихэвчлэн хийнэ. Чухамхүү энэ уруулаараа хүрэлцэх нь ихэнхдээ бэлгийн ойртолтод хүргэдэг билээ.

 

2. Түргэн үнсэлт

Олон хүнтэй газар ихэвчлэн болдог. Уруул жимийсэн байна. Хэрвээ хосууд иймэрхүү байдлаар үнсэлцэх бол дурлалын оргил өнгөрч, хамтдаа удаан цуг байгааг илтгэнэ. Тэдний харьцаанд зөөлөн энхрийлэл, итгэл давамгайлна.

 

3. Хацар дээр үнсэх

Зарим улсад найз нар ингэж үнсэх нь мэндлэх төдий зүйл юм. Хэрвээ хацар дээрх үнсэлт удаан байвал энэ нь цаашдаа илүү дур хүсэл бүхий үнсэлт болж хувирна. Нэг нь нөгөөгийнхөө хацрыг үнсэж байгаа нь өөрийн сэтгэл зүрхээ илэрхийлж байгаа хэрэг юм. Хэрвээ хайртай хүн нөгөө хосоо үнсэхийг гуйхад тэр нь уруул дээр биш хацар дээр үнсэж байвал харилцаанд ямар нэг жавар оржээ гэж ойлгож болно.

 

4. Агаарын үнсэлт

Энэ нэг төрлийн айлгүйтэл, өдөлт юм. Эмэгтэйчүүд ийм байдлаар таалагдсан эрээ өдөж, тоглоно. Мөн зайнаас өөрийнхөө зүрх сэтгэлээ илэрхийлэх хэлбэр байж болно.

 

5. Охин тэнгэрийн үнсэлт

Хайртай хүн нь унтаж байхад хацар, духан дээр үнсэх нь түүнийг хайрлаж, халамжилж байгаагийн илрэл юм. Мөн хосууд хоорондын итгэл, зай завсаргүй харилцааг харуулна.

 

6. “Цоож” үнсэлт

Энэ нь уруул салж чадахгүй боловч биеэр хүрэлцэхгүй үнсэх үнсэлтийн төрөл юм. Жишээ нь та гарах гээд яарахдаа үнсэлцсээр байх үед. Уруул, биеийн хачирхалтай, сонин эсрэг тэсрэг байдал бий болдог. Ийм үнсэлт нь нэг нэгэндээ татагдсан, харилцан хайртайг илтгэнэ.

 

7. Духан дээр үнсэх

Духан дээр үнсэхийг ихэнхдээ эхийн үнсэлт гэж ярьдаг. Хайрлаж, халамжилж байгаагийн илрэл. Эмэгтэйгээсээ арай ахмад эрчүүд хайртай бүсгүйгээ ингэж үнсэх нь элбэг.

 

8. Чихний омог дээр үнсэх

Чихний омог дээр үнсэх, долоох нь цэвэр эротик шинж, хандлагатай бөгөөд энд сэрлийн цэг байдгийг бүгд мэднэ. Энэ нь хосуудын хоорондох хамгийн романтик, хувийн үнсэлтийн нэг бөгөөд илүү их дур хүсэл оволзсон үйлдлийн эхлэл болно.

 

9. Гар дээр үнсэх

Маш эрхэмсэг, сайхан үнсэлт учир эмэгтэйчүүдийг “уулга алдуулна”. Энэ нь хосоо хүндэлж, биширч байгаагийн илрэл. Ийм үнсэлтийг зөвхөн гэр бүлтэй, найдвартай эр хүн л хийдэг. Тийм учраас ийм эрчүүдийг эмэгтэйчүүд үнэлэх хэрэгтэй билээ.

 

10. Хүзүүн дээр үнсэх

Бас нэгэн төрлийн удиртгал бөгөөд хүзүүний урд болон хажуу хэсэг нь сэрлийн цэг, бүс юм. Таны хос ойртохыг хүсэж байна.

 

11. Нэг уруулаар үнсэх

Энэ үнсэлт нь жинхэнэ хайртай хосуудын үнсэлт бөгөөд үнсэлтийн явцад хосынхоо хэрхэн амьсгалахыг мэдэрч болно.

 

12. Доод уруул хазах

Ийм үнсэлт нь тоглоом, болон таны хосын өвөрмөц зан аашийг илтгэнэ. Дур хүсэл дүүрэн, чамаар цадахгүй байгааг харуулж байгаа хэрэг юм.

 

13. Шимж үнсэх

Энэ ширүүн шимж үнсэх явцад нэгэн төрлийн вакуум орчин үүснэ. Хосынхоо хамаг л хүч, сэтгэл зүрхийг сорон авч даараа нь таатай ядрал мэдэрнэ. Ийм үнсэлт нь хосуудын асар их дур хүслийг илтгэх ба харилцааны эхэн үед нэг нэгэндээ ханаж цадахгүй байх үед их гарна.

 

14. Тэврэлдэн үнсэлцэх

Энэ нь маш их тэнцвэртэй үнсэлт юм. Ихээхэн тохиолдох энэ төрлийн үнсэлтийн үед тохирсон бат бэх, тохирсон дур хүсэл бүхий байх ба салалт, уулзалтын үед  ингэж үнсэлцдэг. Бие хүрэлцсэн, гараар тэврэлдсэн, уруул үнсэлтээр наалдсан байдлаар. Ийм үнсэлтийг нэг нэгнийгээ маш сайн ойлгодог, удаан цуг байгаа хосууд их хийдэг.

 

15. Озох

Хосынхоо хүзүү, цээж, биед уруулын хүчээр элдэв хөхрөлт, улайлт үүсгэх сонирхолтой хүмүүс нь жинхэнэ өмчлөгч нар юм. Ийм хүмүүс энэ үйлдлээрээ өөрийнхөө хосыг бусдад харуулж буй  гэж үздэг. Нэг төрлийн тамга билээ. Мөн үүнтэй адил зүйл эмэгтэй хүний тухайд бас хэлж болох ба эр хүний хувцас, нүүр дээр уруулын будгаар тэмдэг тавих нь бий.

Үнсэлтэнд хэзээ ч битгий гар татаж байгаарай. Энэ бол өөрийн хайрыг илэрхийлэх хамгийн шилдэг арга хэрэгсэл юм шүү. Та өөрийн амьдралдаа ямар төрлийн үнсэлт их хэрэглэдэг талаараа сэтгэгдэл дээр бичиж, энэ сонирхолтой мэдээллийн найз нартайгаа хуваалцаарай.

30
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *