Энэтхэг улсын талаар таны өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хачирхалтай 9 баримт

0

Энэтхэг орны талаар бодох агшинд бидний бодолд хамгийн эхэнд сүрлэг Гималайн уулс, Таж Махал л буудаг билээ. Гэвч үнэн хэрэгтээ 1,4 тэрбум хүн амтай, асар уудам газар нутагтай тус улсад хүний сонирхол татам өвөрмөц зүйлс маш олон байдаг ажээ. Манай сайт уншигч танд бунхантай хоолны газар, өдөр бүр далайн ус нь 5 км татарч оддог далайн эрэг гэх мэт таны өмнө нь сонсож байгаагүй сонирхолтой 9 баримтыг хүргэхээр бэлдлээ.

1. Ариун цэврийн өрөөний музей

© The India Today Group / The India Today Group / Getty Images

Урлаг, түүхийн музей үзсээр залхсан уу? Тэгвэл Сулабх олон улсын музейг үзэхийг танд зөвлөж байна. Тус музейд НТӨ 2500 оноос хойших ариун цэврийн өрөө, суултууртай холбоотой баримт мэдээллүүдээс эхлээд 14-р Луй хааны суултууран хаан сэнтийний хуулбар ч байдаг ажээ. 2014 онд энэ музей нь Time сэтгүүлээс нэрлэсэн дэлхийн хамгийн хачирхалтай 10 музейн нэгээр нэрлэгдэж байсан юм.

 

2. Хөвдөг сүм

Shettihalli Rosary хэмээн нэрлэгддэг орхигдсон нэгэн сүм Энэтхэгийн бусад сүм, дугануудаас нэг зүйлээрээ эрс ялгардаг нь борооны улиралд усны түвшин нэмэгдэх үед тус сүмийн хамгийн дээд давхар л усны мандал дээр гарч, доод давхрууд нь усанд автдаг явдал ажээ. Иймээс ч тус сүмийг хөвдөг сүм гэж нэрлэдэг байна.

 

3. Гүйдэлтэй бэхлэлт

© Shutterstock.com

16-р зуунд баригдсан Бангарх нэртэй бэхлэлтийг нутгийн иргэд хaраагдсан газар хэмээн үздэг тул хүмүүс орхин зугтаж, ахин хүн нэвтрээгүй хэмээн үздэг ажээ. Нэгэн домогт дурьдсанаар бэхлэлтэд аж төрж байсан үзэсгэлэнт гүнжид дурласан шидтэнд гүнж сэтгэлээ өгөөгүй тул хaраал хийсэн гэх нь ч бий. Түүнчлэн өндөр бэхлэлт барьж, гэрт нь нар үзүүлэхээ больсонд хорссон даяанч хaрааж орхисон гэж ч домог болгон ярьдаг байна. Дээрх домгууд үнэн ч бай, худал ч бай нар шингэсний дараа хүн орохыг нутгийнхан хатуу цээpлэдэг ажээ.

 

4. Муммитай сүм

© yogesh_more/ Depositphotos.com

Гоа хотод байх католик урсгалын сүмд нэгэн мумми нойрсож байгаа ажээ. Тэрээр 450 жилийн өмнө амьдарч асан гэгээн Францис Завьер бөгөөд гайхалтай нь түүний шaрил ямар нэгэн химийн бодисгүйгээр өнөөг хүртэл маш сайн хадгалагдан үлдсэн байдаг.

 

5. Хот доторх 66 сая жилийн настай хадан цохио

© Oknitop / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

Болливуд хэмээн алдаршсан Мумбай хотод байдаг гайхамшгуудын нэгээр Гилбертийн толгой нэртэй 66 сая жилийн настай, бүхэлдээ галт уулын гаралтай хар хүрмэн чулуунаас бүтсэн хадан цохио яах аргагүй нэрлэгддэг.

 

6. Анхны хүмүүсийн үлдээсэн хадны сүг зураг

© Depositphotos.com

Цаг хугацаагаар аялж буй мэт бодит мэдрэмжийг Бхимбетка хадан хонгилоос л авах боломжтой гэхэд хилсдэхгүй биз ээ. Мезолитын үед хамаарах хонгилд балар эртний хүмүүсийн үлдээсэн хадны сүг зураг олноор таардаг бөгөөд тус газрыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэсэн байдаг ажээ.

 

7. Нуугддаг далайн эрэг

Энэтхэгт өдөр бүр татарч, эргэн түрлэг явагддаг өвөрмөц нэгэн далайн эрэг бий. Одиша хэмээн нэрлэгддэг энэ далайн эргийн ус өдөр бүр 5 км орчим зайд татардаг нь гайхамшиг гэлтэй үзэгдэл билээ.

 

8. Бунхантай хоолны газар

New Lucky нэртэй хоолны газарт та нутгийн амтлаг хоолыг идэж үзэхээс гадна бунхны дэргэд хооллох боломжтой байдаг ажээ. Оpшуулгын газар баригдсан энэ хоолны газрын эзэн булшнуудыг нүүлгэн шилжүүлэхийн оронд зүгээр л дэргэд нь ширээ засах сонголтыг хийсэн нь ийнхүү өвөрмөц байдлыг бий болгосон байдаг. Тэрээр булшны дэргэд бизнес эрхлэх нь аз авч ирнэ хэмээн итгэсэн нь энэ бөгөөд үнэхээр ч түүний бизнес цэцэглэн хөгжиж байгаа ажээ.

 

9. Хархтай хийд

© Depositphotos.com

Тоо томшгүй олон сүм, хийдтэй Энэтхэг оронд 20,000 орчим харх үүрлэсэн Карни Мата хэмээх нэгэн хийд бий. Домогт өгүүлснээр Карни Мата хэмээх эмэгтэй баатар үxлийн бурхнаас эргэн амь хайрлахыг хүсэхэд бурхан хүслийг нь биелүүлж, түүнийг үр хүүхдүүдийнх нь хамтаар хархны дүрээр амилуулсан ажээ. Өдгөө тус хийдийн сүсэгтнүүд хархыг ариун амьтан хэмээн үзэж, хооллон ундаалдаг гэнэ.

Энэтхэг улсад өөр үзвэл зохих ямар газар бий вэ?

9
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *