Турахыг хүсэвч фитнест явах цаг завгүй, эсвэл залхуураад байгаа эмэгтэйчүүдэд зориулсан гэрийн нөхцөлд хийх боломжтой дасгал

0

Фитнесээр хичээллэдэг хүмүүс бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд эхлээд биеэ халааж, сунгалт хийх хэрэгтэй гэдгийг сайн мэддэг. Үүнд зориулсан хэд хэдэн дасгалууд бий, үүнийг хийж дуусгаад дасгалаа хийж эхэлнэ.

© Depositphotos

 

Турахыг хүсэвч залхуураад байгаа хүмүүст зориулсан гэрийн нөхцөлд хийж болох дасгалууд

Цаг бас мөнгөө спорт зааланд үрэхгүйгээр, боломжийн байдлаар өөртөө анхаарал тавихыг хүсдэг олон хүн бий. Тэдэнд йог тус болно. Йогийн дасгал нь биеийг уян хатан болгоно, богино хугацаанд галбирын өөг засдаг. Йогийн ихэнх дасгал сунгалтын төрөлд хамаарах ажээ.

Гэрийн нөхцөлд залхуу хүн ч гэсэн хурдан турж болно гэдгийг бид танд баттай хэлж байна. Энэ бол худлаа яриа биш, бодит амьдрал. Гайхуулаад байхаар уян хатан биш байсандаа ч яах вэ, анхлан суралцагчдад “Агасеки” дасгал хамгийн тохиромжтой.

© Depositphotos

Уг дасгал нь бэлтгэлгүй бие мабходыг ачаалал авахад бүрэн бэлтгэдэг. “Агасеки”-ийг тогтмол хийснээр зөвхөн гуя, гэдсээрээ тураад зогсохгүй мөн уян хатан болж чадна. Залхуу байсан ч хамаагүй, гоё галбиртай болоход танд 3-хан минут л зарцуулахад л хангалттай юм. Дасгалын өлөн дээрээ хийнэ гэдгийг анхаараарай.

© Depositphotos

 

“Агасеки” дасгал

1. Шалан дээр хэвтээд биеэ сул тавина. Энэ байрлалд 30 секунд тайван хэвт.

 

2. Хөлөө дээш өргөөд мэлхий шиг байрлалд орно, хоёр хөлийн улыг нийлүүлж гараараа бариарай. Хэвлийн болон гуяны дээд, доод булчингууд ажиллаж байгааг та мэдрэх болно. Мэдэрч байвал дасгалыг зөв хийж байна гэсэн үг.

 

3. Энэ байрлалдаа 15 секунд барихдаа 3 удаа амьсгалаа аажим авч, гаргана.

 

4. Толгойгоо аажим өргөөд духаа хөлийн эрхийн хуруунд хүргэхийг хичээ. Энэ үед хүзүүнд ачааллыг авалгүй биеийн дээд хэсгээр авахыг хичээгээрэй. Энэ байрлалдаа 10 секунд барина, амьсгалыг гүнзгий авч гаргана.

 

5. Амьсгалаа авах үед толгойгоо буулгаж хөлөө тэгшилнэ.

6. Нэг хөлөө өвдгөөр нь нугалж 15 секунд байлгаад дараа нь нөгөө хөлөө нугална.

Уг дасгал нь бодисын солилцоог идэвхжүүлэхийн зэрэгцээ өглөөг сэргэлэн угтахад туслах юм. Харин оройн цагаар хийвэл нойргүйдлээс аварна. Ад болсон өөхнөөсөө салахад ганцхан дасгал тус болохгүй. Өөх шатаах йогийн дасгалууд нь зөвхөн туранхай болгоод зогсохгүй мөн бие сэтгэл сэргээхэд ч тустай.

Гэрийн нөхцөлд турах дасгалууд маш олон төрөл, мөн залхуу хүнд зориулсан дасгалууд ч цөөнгүй.

Дасгалыг сошиалаар найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Zuzka Zulaa

    Zuzka Zulaa

    2020/11/12 at 05:37

    Gerte ch zalhuuraad bnoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *