Японы нэгэн гэр бүл нас барсан эмээгийнхээ өрөөнөөс хачин жигтэй дуу чимээ сонсох болжээ. Байшин нь маш хуучных бөгөөд тэнд бараг 50 жилийн настай айдас төрүүлэм шаазан хүүхэлдэй байдаг…

1

Японы твиттер хэрэглэгч “@handai05_nkym”-ийн хуваалцсан аймшигт түүх олон хүмүүсийн анхаарлыг татаад байна. Түүний хуваалцсан түүх бол Японы нэгэн гэр бүл нас бараад удаагүй байсан эмээгийнхээ өрөөнөөс хачин жигтэй дуу, чимээ сонсох болсноос эхэлсэн байна.

Тус гэр бүл маш хуучин байшинд амьдардаг бөгөөд тэнд бараг 50 жилийн настай жихүүдэс хүргэм шаазан хүүхэлдэй байдаг байв

“@handai05_nkym”-ийн гэр бүл тус байшинд эмээгээ амьд байхад нь хамт амьдардаг байжээ. Ингээд эмээ нь нас барсны дараа хэн ч өрөөнд нь ороогүй байна. Өрөөг байсан хэвээр нь үлдээсэн байсан бөгөөд тэнд өнөөх жихүүдэс хүргэм хүүхэлдэй ч байдаг байв.

Гэтэл эмээгийнх нь өрөөнөөс орой бүр хачин жигтэй дуу чимээ сонсогдож эхэлсэн байна. Тэрхүү чимээ нь хүн бүрийг унтсан хойно гардаг бөгөөд яг л хэн нэгэн ийш тийшээ гүйж байгаа мэт сонсогддог гэнэ. Ингээд хэн нэг нь эмээгийн өрөө рүү орж шалгахад шаазан хүүхэлдэйнээс өөр ямар нэгэн хэвийн бус зүйл ажиглагддаггүй байжээ.

Ингээд “@handai05_nkym”-ийн гэр бүл тус чимээ ямар учиртай гараад байгааг олж мэдэхээр шийдсэн байна. Яг энэ үед тэд гэрт нь зашики вараши (хоолны өрөөний хүүхдүүд) нар ирсэн гэдэг дүгнэлтэд хүрчээ. Японд зашики вараши гэдэг бол Тохоку мужийн ардын аман зохиолд гардаг сүнс, чөтгөрийн дүр юм. Тэд нэг ёсондоо тэнэмэл сүнснүүд бөгөөд заримдаа гэрт аз авчирдаг ч гэж яригдах нь бий.

 

Харин хосууд өнөөх чимээг хананы завсраас гараад байгааг анзаарсан байна

Тэд чимээг хананы цаанаас гарч байгаа гэдэгт итгэлтэй байсан тул ханыг эвдэлж харахаар шийдсэн байна. Гэтэл ямар гээч сонин зүйл байсан гэж санана. Хананы цаана амьд зүйл байх нь тэр. Ямартай ч тэд дахин тэнэмэл сүнснүүдээс айх хэрэггүй болжээ. Учир нь тэр тэнэмэл сүнснүүд гээд байсан зүйл нь ямар өхөөрдөм зүйл байсан гэж санана? Чухам юу байсныг бичлэгээс үзээрэй.

16
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Yuri Temuulen

    Yuri Temuulen

    2020/11/09 at 22:09

    haha aimar unshsan chin

  2. Г. Бямба Хишиг

    Г. Бямба Хишиг

    2020/11/09 at 22:18

    Ain baij unshsan chn yuwee enchodoo😂

  3. Ваня Ваня

    Ваня Ваня

    2020/11/10 at 08:49

    Huurhun in

  4. Jargalan Ky

    Jargalan Ky

    2020/11/10 at 14:36

    Haha

  5. Tumurdorj Ariunzaya

    Tumurdorj Ariunzaya

    2020/11/11 at 21:57

    Үзэх гэсэн айчихлаа

  6. Deegii Deegii

    Deegii Deegii

    2020/11/12 at 16:36

    Хөөрхөн юм бэ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *