Нисэх буудлын сканер хэрхэн ажилладаг вэ? Хүн бүрийн мэдэх ёстой зүйл!

2

Бидний ихэнх нь амьдралдаа хамгийн багадаа нэг удаа байгууллагын оффис, томоохон дэлгүүр эсвэл нисэх буудлаар явж өнгөрөхдөө биеийн сканераар шалгуулдаг. Та урьд өмнө ямар техник технологи бидний бие болон тээшийг шалгадаг талаар бодож байсан уу? Өнөөдөр бид танд рентген туяа бүхий сканерыг хэрхэн ажилладаг болон хориглосон зүйлсийг яаж илрүүлдэг талаар хүргэхээр бэлтгэлээ.

Рентген туяа бүхий сканер нь хоёр төрөл байдаг бөгөөд нэг нь хажуу хэсэг, нөгөөх нь дээд хэсгийг шалгах зориулалттай. Энэ нь тээш болон бие дэх эд зүйлийг зөвхөн нэг талаас шалгаж, шалгаагүй үлдсэн хэсэгт хориглосон эд зүйлийг нэвтрүүлэхгүй байхаас урьдчилан сэргийлж буй хэрэг юм.

Рентген туяа бүхий систем нь рентген туяаны хоёр түвшнээс бүрддэг. Эдгээр нь системд эд зүйлийн талаарх мэдээллийг өгдөг учир ажиллагааны маш чухал хэсэг нь байдаг. Мэдээллийг тусгай компьютер руу алгоритмын тусламжтайгаар илгээдэг бөгөөд алгоритмууд “Z” нөлөөг тоо болон жингийн хувьд мэдэрч, тээш болон биед байгаа эд зүйлийг хянадаг байна. Өөрөөр хэлбэл энэ нь ямар ч төрлийн эд зүйлийг илрүүлж, баримттай нотолгоо гаргаж авахад тусладаг.

Рентген туяа нь нэг талаас эхлэн нөгөө тал хүртэл тээш болон биеийг шалгадаг бөгөөд тээш шалгах хэсэгт ирмэгц рентген туяаны энерги энэ үйл явцыг идэвхжүүлдэг гэж ойлгож болно.

Үр дүнд нь тээш болон бие дэх энергийг сканер өөртөө бичиж авдаг. Рентген туяанд хоёр илрүүлэгч байдаг бөгөөд эхнийх нь дээр дурдсанаар шалгах хэсэгт орж ирсэн тээш болон биеийн энергийг бичиж авдаг бол, нөгөөх нь энэ үйл явцын дараагаар энергийн түвшинг бууруулдаг. Доорх зургаас хэрхэн энергийг бичиж, түвшинг нь бууруулдгийг харж болно.

Компьютер алгоритмын тусламжтайгаар мэдээллийг авч буй учир хориглосон эд зүйлсийг сканер илрүүлбэл, автоматаар дуугардаг байна. Энэ нөхцөлд “BS/Scantech” систем ажиллаж, хууль бус эд зүйлсийг мэдээллэдэг байна. Ингэж мэдээллэснээр дохиолол дуугарч, аюулгүй байдлыг хангадаг.

Энэ технологи кокайны нунтаг, тальк, тэсрэх бөмбөгний хуванцрыг хүртэл таних чадвартай. Түүнчлэн эд зүйлсийг өнгөний нягтрал, 3D, багтаамжны хэмжээ зэргээр нь тодорхойлох боломжтой.

Органик материалууд болох цаас, хоол хүнс болон тэсэлгээний бодисыг илрүүлэхээс гадна, шаргал, цэнхэр эсвэл ногоон метал болон шилийг танидаг байна. Мөн зузаан материал болон хар өнгийн эд зүйлийг ч гэсэн илрүүлэх боломжтой.

11
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *