Хэрэв та хөлийнхөө энэ цэг дээр дарвал, стрессээс ангижирч, өвдөлтийг намдааж, эрүүл мэндэд өөр олон талын ашиг тус үзүүлэх болно. Эмгүйгээр эрүүл мэндээ эмчилж сурцгаая!

1

Заримдаа орчин үеийн анагаах ухаанд жижигхэн хэрнээ өндөр үр дүнтэй арга ухааныг төдийлөн ойшоодоггүй юм шиг санагддаг. Дэлхий дээрх савтай эмнүүд таны асуудлыг шийдэж чадахгүй байвал та яах вэ? Олон мэргэжилтнүүд анагаах ухаанд эмийг биологийн идэвхтэй цэгүүдэд хийх иллэгээр орлуулж болно гэж үздэг бөгөөд энэ нь эрүүл мэндэд олон талын ач тустай. Таны бие дээрх бусад цэгүүдээс гадна, “LV3” цэг эрүүл мэндийг бүх талаар нь хүчтэй дэмжигч юм.

Хөлийн метатарсал (өлмий) ясны ойролцоо байрладаг “LV3” цэг – өөрөөр “Tai Chong” гэж нэрлэдэг – “Liver 3” буюу элгэнд зориулсан цэг юм. Учир нь энэ цэг элэгний голчтой холбогддог – биеийн өөр өөр хэсгүүдтэй холбогдож, эрүүл мэндэд олон арга замаар сайн нөлөө үзүүлдэг байна. “LV3” цэг биед хэрхэн нөлөөлдөг болох талаар цөөн хэдэн жишээг хүргэе.

1. Стресс тайлах

“Modern Reflexology” уг цэг стрессийн түвшинд эерэгээр нөлөөлдөг болохыг мэдээлжээ – төвлөрөх болон тод сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлнэ. Мөн уг цэг ядаргаа тайлахад тусална.

 

2. Өвчин намдаах

“WebMD” энэхүү цэг нь гайхалтай өвчин намдаах үйлчилгээтэй болохыг онцолжээ. Тэр тусмаа нурууны доод хэсэгтэй холбогдсон байдаг учраас энэ хэсэгт өвдөлт мэдрэгдэл, “LV3” цэг үр дүнгээ өгнө. “Explore IM” үүн дээр нэмж, бэлэг эpxтэнд үүсэж болох асуудлыг мөн “LV3” цэг намдаадаг болохыг хэлсэн байна – сарын тэмдгийн үеэрх өвдөлтийг хязгаарлана. Сүүлд нь нүдний асуудлууд болон толгойн өвчинд сайн нөлөөтэй болохыг дурджээ.

 

3. Хоол боловсруулах

“Acupressure Wellness”-ийн мэдээлж буйгаар “LV3” цэг ходоодны хямрал, хоол боловсруулах үйл ажиллагааны доголдол болон тэр бүү хэл шарталтыг хүртэл эмчлэх боломжтой гэнэ. Энэ цэгийн тусламжтай бодисын солилцоогоо хянаж, улмаар жин хасах бусад аргуудтай хослуулах юм бол, илүү үр дүнтэй турах боломжтойг дээрх сайт онцолсон байна.

 

4. Сэтгэл гутралын эсрэг эм болох

“WebMD” энэ цэг мөн депресс болон сэтгэл гутралын үеийн нөхцөл байдлыг илүү дээрдүүлэх магадлалтай гэж үзжээ. Үр дүнд нь тухайн хүний биед стресс болон нойргүйдлийн шинж тэмдэг бага илрэх гэнэ.

 

5. Паркинсоны өвчинтэй тэмцэх

Энэ бол цэг дээр дарах биш, зүүгээр хатгах арга. “Northwest Parkinson’s Foundation” уг цэгийг Паркинсоны өвчний эсрэг эрт дээр үеэс хойш одоог хүртэл ашигласаар ирсэн гэдгийг мэдээлжээ.

Уг цэгийг олохын тулд хөл нvцгэн байх хэрэгтэй бөгөөд хөлийнхөө эрхий хуруу болон зэргэлдээх хурууны хооронд хуруугаа байрлуулна. Тухайн байрлуулсан хэсгээс хоёр хуруу доош хэсэгт энэхүү алдартай цэг оршин байдаг. “Explore IM” энэ цэгийг төмбөгөр ясны ойролцоо байрладаг гэж үзсэн боловч, уг ясан дээр байрладаг гэж хэлэхэд буруудахгүй. Нэгэнт та цэгийг амжилттай олсон бол зөөлөн дарж, иллэг хийгээрэй. Богино хугацаагаар өдөрт хэд хэдэн удаа иллэг хийх хэрэгтэй.

“LV3” болон бусад цэгүүдэд иллэг хийж идэвхжүүлж болох ч, анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь та эрүүл мэнддээ асуудал учруулж болзошгүй гэнэ. “WebMD” хэрэв та үе мөчний хэрх өвчин, судас бүдүүрэх эсвэл жирэмсэн, зүрх судасны асуудалтай, нэг бол хорт хавдартай бол уг цэг дээр дарж, иллэг хийхээсээ өмнө эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөжээ. Мөн цэг дээр зайлшгүй зүүгээр хатгах эмчилгээ хийх шаардлагатай болсон нөхцөлд өөрөө дур мэдэн эмчилгээг хийж болохгүй бөгөөд үүнээс үүдэлтэйгээр ноцтой гэмтэл бэртэл авах эрсдэлтэйг анхаарна уу. Зөвхөн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай гэж хүсье.

8
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *