Хүзүүндээ зүүсэн байсан сахиус нь хүүгийн амийг тэнэсэн сyмнаас аварчээ

0

Лас Талитас хотод амьдардаг 9 настай Аргентин хүү Тициано гудамжны бyyдалцааны үеэр тэнэсэн сyмны золиоc болохоо дөхжээ. Азаар хүүгийн хүзүүндээ зүүж явсан сахиус түүний амийг аварсан юм. Хүүгийн гэр бүлийнхэн уг явдлыг Бурхны аврал гэж үзэж байгаа ажээ.

i.dailymail.co.uk

Аргентины Лас Талитас хотын 9 настай Тициано хүү гэрийнхээ ойролцоо эгч, үеэл дүүгийн хамт тоглож байжээ. Гэтэл гудамжинд гэнэт л бyyдалцаад эхэлсэн бөгөөд хэн нэгнийг онилсон сyм хүүгийн цээжинд туссан байна. Хүүг ид шид л аврах байлаа, тэрхүү ид шид нь ч болж өнгөрсөн юм.

i.dailymail.co.uk

Хүү цээжээр өвдөж байгаагаа мэдрээд хөл дор нь сум байгааг олж харжээ. Төрөл төрөгсөд нь түүнийг тэр дор нь эмнэлэгт хүргэхэд азаар өнгөцхөн шарх байгааг эмч нар хэлсэн байна. Хүүгийн амь насанд ямар ч аюyл байхгүй. Тицианог ч тэр дор нь эмнэлгээс гэрт нь гаргасан юм.

i.dailymail.co.uk

Гэртээ эргэж ирснийхээ дараа аавынх нь бэлэглэсэн сахиус газар унасан байгааг олж харжээ. Сахиусны голд сyм туссан гэмээр нүх гарсан байв. Энэ үед л Тициано болон түүний эцэг, эх нь юу болсныг ойлгоцгоожээ: сyм сахиусыг онож хүүгийн амийг аварсан байна. Тэнэсэн сyм хүүд шалбархай төдийхөн үүсгээд шүргээд өнгөрчээ.

i.dailymail.co.uk

Хүүгийн ээж Алехандра үүнийг ид шид гэж үзэж байгаа бөгөөд хүүгээ Бурхнаар адислагдсан гэж итгэх болжээ.

i.dailymail.co.uk

“Бидний хувьд энэ бол гайхамшиг. Тэр бидэнтэй Бурхны ивээлээр цуг байгаа. Бид сүмд очиж мөргөсөн, хүү ч ламтай ярилцсан. Ламын хэлснээр тэр Бурхнаар адислагдсан. Түүнд минь аймшигтай зүйл тохиолдож болох байлаа, гэхдээ Бурхан түүнийг аварсан” гэж Алехандра ярьжээ.

i.dailymail.co.uk

Ласа Талитасын цaгдаагийн газар болсон үйл явдлыг мөрдөж байгаа бөгөөд хүү рүү хэн бyyдсан болон угтаа хэнийг бyyдахаар завдсаныг тогтоохоор ажиллаж байна. Хүүгийн биеийн байдал хэвийн байгааг ч цaгдаа нар батлан хэлсэн. “Хүүг хүүхдийн эмнэлгийн эмч нар 48 минутын турш үзсэн, хүүг эрүүл гэж тэд баталсан” хэмээн орон нутгийн цaгдаа мэдэгдсэн байна.

35
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
7
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Munkhtsatsral Naidangombo

    Munkhtsatsral Naidangombo

    2021/01/20 at 12:34

    👏👏👏❤️❤️❤️💜💜💜🔥🔥🔥✅✅✅💯💯💯

  2. Narantsetseg

    Narantsetseg

    2021/01/20 at 23:22

    Estoi l sahius n blson bndaa😳

  3. М. Мөнхзул

    М. Мөнхзул

    2021/01/21 at 01:07

    🙏

  4. Хүслэнгийн Аав

    Хүслэнгийн Аав

    2021/01/21 at 16:28

    Tenesen sum temdegend gdg chini enedee

  5. Ganbold Dagvadorj

    Ganbold Dagvadorj

    2021/01/21 at 18:38

    Sahius bol sahij hamgaalana gesen ug shudee…kkkk.

  6. Mygmar Urgamal

    Mygmar Urgamal

    2021/01/21 at 21:27

    азтай.хүүхэд.байна

  7. Muugii Muugii

    Muugii Muugii

    2021/01/21 at 22:39

    Загалмай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *