Нэг л удаа харсан бол санаанаас огт гарамгүй 11 хачирхалтай барилга байгууламж

0

Гэрийнхээ нэг буланд дэр, бүтээлэг овоолж майхан барьдаг эсвэл мод, чулуугаар жижигхэн байшин барьж тоглодог байсан хүүхдүүд бүгд бага насныхаа мөрөөдлийг эзэнгүй орхиогүй юм шүү. Тэдний зарим нь архитекорч болж байшингаа усны гүнд, усан дээр, зэрлэг онгон байгальд, цас мөсний оронд босгохын зэрэгцээ өндөгний хэлбэртэй, аварга том биетээр ч босгож байна. Харин зарим нэг нь байшингийнхаа дээвэр дээр аварга том махчин загас авчраад босгочихож, жишээ нь британийн иргэн Биллл Хайны байшинг сонирхоорой.

Эдгээр хачин сонин барилгууд үнэхээр дэлхий дээр байгаа шүү! Явж очоод өөрийн нүдээр хараарай. Нийтлэлийн төгсгөлд уламжлал ёсоороо таныг бонус хүлээж буй: таны аялах юмсан гэсэн мөрөөдлийн газрыг санал болгоно.

1. Норвегийн усан доорх ресторан

© Juergen Pollak / Under / Facebook, © Under / Facebook, © Under / Facebook

Under (орчуулбал “Доор” гэж бууна) нэртэй усан доорх дэлхийн хамгийн том ресторан нь Норвегийн өмнөд хэсэгт байрлах бөгөөд жилийн өмнө л үүд хаалгаа нээсэн юм. “Мишлен”-ийн од авсан гэхээр үнэхээр очиж үзэх ёстой газрын тоонд зүй ёсоор орох нь. Бетоноор хийсэн параллелепипед барилгын тал нь усны гүн рүү орсон бөгөөд цэлгэр цонх нь усны 5 метрийн гүнд очно. Энэ ресторанаар үйлчлүүлсний төлбөр ойролцоогоор 430 ам.доллар гарах хэдий ч ширээ захиалга нь хагас жилээр дүүрчээ. Under – зүгээр ч нэг ресторан бус, мөн далай тэнгисийн амьдралыг судлах шинжлэх ухаан-судалгааны бааз хэмээгддэг.

 

2. Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн паркад байрлах сүм, Чэнду, Хятад

© archexist / Instagram

Ямар ч фотошоп байхгүй шүү. Уг байгууламж нь Франц, Хятад улсуудын дипломат харилцааг сайжруулах, мөн хоёр улсын соёл урлагийг харилцан нэвтрүүлэх ажлын хүрээнд сүндэрлүүлжээ. Харилцан адилгүй өндөр, огтлолцолд байрлах энэ хөнгөн цагаан байгууламж нь нарны гэрлийн тусгалд бараг л нэвт харагддаг байна.

 

3. Тэнгэр баганадсан өндөр хүрхрээтэй байшин, Гуйян, Хятад

© AFP / East News

Хятадын Гуйян хотод байрлах 121 метрийн өндөртэй тэнгэр баганадсан барилгаас хүрхрээний усыг тавихад нутгийн оршин суугчид усны хоолойд нь гэмтэл гарлаа гэж ойлгон ийш тийшээ дуудлага өгч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдэгдэж байсан түүхтэй. Азаар санаа зовох зүйл огт байсангүй. Тус хотод дэлхий дээрх хамгийн урт хиймэл хүрхрээний нээлт болж байжээ. 108 метрийн өндрөөс унах хүрхрээг зөвхөн онцгой үйл явдлын үеэр л харах аз тохионо, арга ч үгүй биз, 1 цаг хүрхрээг ажиллуулахад 100 ам.доллар зарцуулдаг байна.

 

4. Шувууны өндөгний хэлбэртэй зочид буудал, Лайкипи, Кени

© naypalad / Instagram

Африкийн зэрлэг онгон байгалийн үзэсгэлэнт газарт сүндэрлэн боссон энэ зочид буудлын цонхоор дөрвөн зүг, найман зовхистийг тольдож болно: нутгийн зэрлэг ан амьтад – тахиас авахуулаад арслан, барыг хүртэл. Тав тухтай ор, ариун цэврийн өрөө, халуун устай шүршүүр гэх мэт зүйлсийг цогцлоосон “Үүр” нь орчин үеийн тав тухыг бүрдүүлж чаджээ. Цахилгааны эх үүсвэр нь нарны зай хураагуур, харин аварга том шувууны үүрний мөчрүүдийг орон нутгийн иргэд барилгачдад нийлүүлж туслалцаа үзүүлжээ.

 

5. Хүний биеийн музей, Угстгест, Нидерланд

© CORPUS ‘reis door de mens’ / Facebook

Нидерландад байрлах хүний биеийн музей нь 35 метрийн хүний биеийн галбираар хийгджээ. 7 давхар байшингийн хажуу бөөрөнд боссон музей юм. Үйлчлүүлэгчид аварга том хүний бие махбодоор аялж байгаа юм шиг мэдрэмж төрнө. Хүний бүх эрхтнүүдээр зочлох үйлчлүүлэгчид эрхтэн болгоны үйл ажиллагаатай танилцах ажээ. Яагаад бид найтаалгадаг, яагаад унтах ёстой, бэртэл гэмтэл авах эсвэл зогьсохоор юу болдог гээд бүхий л зүйлсийг тайлбарлаж өгдөг гэнэ. Мөн бяслагтай талх гэдсэнд ороод юу болдгийг ч энд харж болох юм.

 

6. Frying Pan Tower зочид буудал, Хойд Каролин, АНУ

© fptower.org, © Frying Pan Tower / Facebook

2010 онд инженер-программист Ричард Нилтель дуудлага худалдаагаар Хойд Каролины эрэг дагуу байрлах эрэг хамгаалах хуучирсан станцыг худалдан авчээ. Хэдхэн жилийн дотор Frying Pan Tower зочид буудал болгон өөрчилж чадсан юм. Өнөөдөр уг зочид буудал дэлхийн хамгийн аюултай зочид буудалд тооцогдоно. Эргэн тойронд нь өлсгөлөн махчин загаснууд сэлж, зогсоо зайгүй далайн шуурган дунд байх ажээ. Зочид буудлын анхны зочид хийлдэг гудсан дээр задгай агаарт одод ширтсэн шигээ унтаж байсан гэдэг, харин одоо 8 өрөөтэй зочид буудал болжээ. Өрөөнүүдийн зохион байгуулалт маш энгийн, 2 угаалгын өрөөтэй. Ундны цэвэр усаа борооны үеэр цуглуулна, харин цахилгааны эх үүсвэр нь нарны зай хураагуур. Зочид буудалд завиар эсвэл нисдэг тэргээр л ирдэг. Цагийг зугаатай өнгөрүүлэх үйлчилгээнүүд ч их: дайвинг, загасчлал, бильярд, байгальд задардаг бөмбөлгийг агаарт буудах. Мөн гольфийн жижгэвтэр талбай ч бий, харин бөмбөгийг нь загасны хоолоор хийжээ. Жуулчдын энд ирдэг гол шалтгаан нь нар мандаж, жаргаж байгаа нь үлгэрийн мэт, зах хязгааргүй Атлантын далайн шөнийн тэнгэр.

 

7. Өндөгний хэлбэртэй саун, Кируна, Швед

© Sofie Hedenstierna / Wikipedia

5 метрийн өндөртэй алтан өндгийг санагдуулам этгээд хачин сауныг модоор зангидаж, төмөр хавтангаар хийжээ. 8 хүний багтаамжтай сауны дотор мод түлэх зуух бий. “Өндөг”-ийг  амархан хурааж өөр газарт нүүлгэж болно, жишээ нь Парист очоод үзсэн байгаа юм. Үндсэн байрлал нь Кируна хот бөгөөд хотынхоо арт объект хэмээгддэг тул гаднын жуулчдыг ихэд татах болжээ.

 

8. Сарк арал дээрх шорон, Их Британи

© saffpots / Instagram

Авсаархан, бараг л авдар шиг харагдах энэ барилгыг 1856 онд барьжээ. Дэлхий дээрх хамгийн жижигхэн шорон бөгөөд одоо ч зориулалтаар нь ашиглаж байгаа юм. 2 камертай, бараг цонхгүй, тав тухын хувьд гэвэл 2 нарийхан ор бий. 1990 онд цөмийн физикч Андре Гард долоо хоног хоригдож байсан түүхтэй. Тэрээр уг арал дээр зэвсэглэн ирж өөрийгөө Саркийн эзэн гэж зарлаад удалгүй баригдаж байжээ. Энэ түүхээр “Арал хулгайлахыг завдсан этгээд” гэдэг киног сэдэвлэн хийсэн байдаг. Тоглоом шиг харагдах шоронг заримдаа “эрүүлжүүлэх” байр болгон ашиглах тохиолдол гардаг ажээ. Заримдаа хямдхан үнэтэй зочид буудал ч болгон ашиглана.

 

9. Шатахуун түгээх станц, Зилла, Вашингтон муж, АНУ

© Iflorea / Wikipedia

Анхнаасаа л шатахуун түгээх газар байсан энэ өхөөрдөм барилга үнэндээ өнгөрсөн зууны 20-иод оны үед багагүй шуугианыг санагдуулна. Тэр үеийн америкийн нэгэн сенат ямар нэгэн урьдчилсан гэрээ хэлэлцээр хийлгүйгээр газрын тосны компанид эрх олгосныхоо төлөө авилга авсан хэрэгт буруутгагджээ. Газрын тосны тэр компани Teapot Dome (Teapot — цайны гүц) гэдэг нэртэй, ингээд л ийм хэлбэртэй шатахуун түгээх станц бий болсон юм. “Цайны гүц” шатахуун түгээх станц 2006 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд одоо бол хотынхоо дурсгалт газар болжээ.

 

10. “Итгэнэ үү байна уу, өөрсдөө мэд” музей, Атлантик-сити, АНУ

© W. Reichmann / Wikipedia

Сурвалжлагч, аялагч Роберт Рипли дэлхийн 198 орноор аялсан нэгэн, тэрээр дэлхийн хачин жигтэй зүйлсийн цуглуулга ихтэй хүн. Музей-д ёстой нөгөө л хүний нүднээс бусад нь байна гэдэг шиг: Мона Лизагийн хөрөг зураг, цагаан талхны 65 төрөл эсвэл дэлхийн 26 улс оронд хэрэглэгдэж байгаа 1 долларын дэвсгэртээр хийсэн Мэрилин Монрогийн баримал. Атлантик-сити дэх музей зөвхөн сонирхолтой үзвэрээрээ жуулчдыг татахгүй, мөн гаднаасаа ч сонирхол татахуйц шийдэлтэй хийгджээ. Хэзээ мөдгүй нурах гэж байгаа мэт боловч үйлчлүүлэгчдийн аюулгүй байдалд огт нөлөөлөхгүй юм.

 

11. Махчин загастай байшин, Оксфорд, Их Британи

© Henry Flower / Wikipedia

Нагасакид цөмийн бөмбөг хаясны 41 жилийн ой дээр буюу 1986 онд Оксфордын оршин суугч Билл Хайне өөрийн байшингийн дээвэр дээр 7 метрийн өндөртэй шилэн хөвөнгөөр хийсэн акулын хөшөө байрлуулжээ. Хажуугаар явж байгаа хүмүүст аюул учруулна гэдэг үүднээс нутгийн удирдлага уг хөшөөг буулгахыг шаардсан боловч Хайне өөрийнхөөрөө зүтгэж: “Энэ махчин загас бол цөмийн зэвсгийг илэрхийлсэн бэлгэ тэмдэг болж байгаа юм, байрандаа л байг” гэжээ. Зөрүүд эртэй нутгийн захиргаа 5 жилийн турш тэмцээд дийлсэнгүй, арт-объект байрнаасаа ч хөдлөөгүй юм. Энэ олон жилийн хугацаанд нутгийн ард иргэд хөшөөнд дурлаад зогссонгүй хотынд дурсгалт газар болж жуулчид үзэхээр цуварна.

 

Бонус: Бруклин дахь усан онгоц хийдэг хаягдсан үйлдвэрийг дотроо жинхэнэ ногоон байгууламжтай оффис болгон хувиргажээ

© mndpc_ny / Instagram

Хэрвээ танд илүү гарсан хэдэн сая төгрөг байвал та ямар барилга байгууламж сүндэрлүүлэх вэ?

29
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Pro ScaNvenger

    Pro ScaNvenger

    2020/11/11 at 21:42

    Lõsô end chi buudlaa ch

  2. Graphite Mongolia

    Graphite Mongolia

    2020/11/12 at 09:48

    ЭНХСАРАН гээд бур аймаар Монголд бн гээд бнлээ наадуул чинь

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *