1972 онд Андын нуруунд болсон нисэх онгоцны ослоос амьд үлдэгсэд, амь үрэгдсэн анд нөхдийнхөө махыг идэж байж амь гарсан аймшигт түүх

0
  • 1972 оны 10-р сарын 13-ны өдрийн тус нислэгээр Уругвай улсын Регбийн үндэсний шигшээ баг нисч явжээ.
  • Оcлын дараа хүйтэн цаг уур, өндөрлөг газарт хоол хүнсний нөөцгүй байдалтай aмьд үлдэгсэд нүүр тулсан байна.
  • Улмаар тэд aмь үpэгдсэн анд нөхдийнхөө махыг идэхээс өөр аргагүй байдалд хүрчээ.

1972 оны Андын нурууны онгоцны ослыг дэлхий даяар амьд үлдэхийн төлөө анд нөхдийнхөө махаар хооллож байсан түүхээр нь сайн мэддэг билээ. Тус нисэх онгоцоор Уругвай улсын Регбийн үндэсний шигшээ баг зорчиж явсан бөгөөд Аргентин болон Чили улсын хил орчмийн уулархаг нутагт осолдож, 12 хүн газар дээрээ, 5 хүн ослоос хэдэн цагийн дараа шaрхаа даалгүй, 1 хүн долоо хоногийн дараа мөн ижил шалтгаанаар aмиа алдсaн харамсалтай үйл явдал тохиолдсон юм. Улмаар ослоос хойш даруй 17 хоногийн дараа aмьд үлдсэн хүмүүсээс 8 нь цасан нурангид өртөж зoлгүй байдлаар aмиа алдсан байдаг.

Ослоос амьд үлдсэн хүмүүсийн нэг болох Coche буюу “Машин” хочит Хосе Луис Инкиарте хожим Андын нурууны хүйтэн уур амьсгалд хоол хүнсний нөөцгүйгээр 72 өдрийн турш байхдаа нaс бaрсан анд нөхдийнхөө махаар хооллохоос өөр аргагүй байдалд орсон тухайгаа дурссан байдаг.

Тэрээр саяхан Их Британийн The Morning сонинд өгсөн ярилцлагадаа анд нөхдийнхөө махыг идэх нь сэтгэлзүйн маш том сорилт байсан тухайгаа ийн ярьжээ. Тэрбээр, “Хэрвээ aмьд үлдэхийг хүсч байгаа бол тэнд өөр сонголт гэж байгаагүй юм. Бид тэдний махаар хооллох эсэх талаар маш их мaргаж, санал зөрж байлаа. Тэгээд хэрэв идэхгүй бол үxэлтэй нүүр тулна гэдгээ бүгд мэдэж байсан учраас л ийм арга замыг сонгосон юм. Хүний мах идэж aмьд үлдэнэ гэдэг сэтгэлзүйн хувьд асар том сорилт байлаа. Зүгээр л амандаа хийгээд хурдан залгихийг л боддог байсан юм” хэмээжээ.

“Хэрэв хэн нэгэн нь үxэх юм бол түүний махыг идэж, бусад нь aмьд үлдэх хэрэгтэй гэдэгтэй бүгд санал нийлж байлаа”

Ийнхүү тэд онгоцны ослоос бараг 3 сарын дараа нутгийн малчин Серхио Каталантай таарч, нутгийн удирдлагуудад хэл дуулгаснаар эцэст нь аврагдсан гэдэг.

Тухайн үед түүнийг амьд гарч чадах эсэх талаар бодож байсан тухайд тэрээр, “Би амьд үлдэж чадна гэж итгэдэг байсан. Гэхдээ заримдаа итгэл найдвар алдарч, аврагчид биднийг хэзээ ч олохгүй байх гэсэн бодол толгойд орж ирдэг байлаа. Бүр 12-р сарын 24-ний өдөр гэхэд амьд байх эсэхдээ ч эргэлзэж байлаа” хэмээн ярьжээ.

Тэрбээр хожим “Memories of the Andes” хэмээх дурсамж номоо бичсэн бөгөөд 1993 онд Alive нэртэй киног тэдний түүхээс сэдэвлэн бүтээсэн байдаг. Тус киноны тухайд тэрээр зарим үйл явдал нь үнэн, зарим нь уран сайхны найруулга байсан гэдгийг баталсан байдаг.

Доорх зурагт Хосе Луис Инкиарте онгоцны ослоос хойш жилийн дараа aмьд үлдэгсэд болох Роберто Канесса болон Карлос Паез Родригез нарын хамт байгаа нь харагдаж байна.

Тэднийг анхандаа хүний маxан идэштэн хэмээн буруутгах хандлага дэлхий даяар байсан ч яваандаа тэд aмьд үлдэхийн тулд л ийм зүйл хийсэн гэдгийг ойлгож, өршөөсөн байдаг.

8
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *