Үр дүнтэй, зөв хэрэглэж чадаагүйгээс болж мөнгөө салхинд хийсгэж байгаагаас огт ялгаагүй байдалд хүргэх арьс арчилгааны 9 алдаа

0

Хүмүүс арьсандаа анхаарал тавьдаг: цэвэрлэнэ, чийгшүүлнэ, нарнаас хамгаалах тос түрхэнэ, хөгшрөлтийн шинж тэмдэг, батгатай тэмцэнэ. Гэхдээ арьс арчилгааны зарим нэг чухал дүрмийг сонсоо ч үгүй байх нь харамсалтай. Эдгээр дүрмийг мэдээгүй тохиолдолд арьсыг арчилж өнгө засах биш харин ч бүр дордуулж байгааг анхаарах хэрэгтэй.

Мэргэжлийн гоо сайханд ч гаргаж болох арьс арчилгааны 9 алдааг танд танилцуулж байна.

Дусаагуурыг арьсандаа хүргэх

© Depositphotos.com

Интернетээр охид, бүсгүйчүүд арьсаа хэрхэн зөв арчлах талаар их бичлэг оруулдаг. Гэхдээ серумыг ихэнх тохиолдолд буруу түрхдэг буюу дусаагуурыг нүүрэндээ хүргээд байдаг. Үүнээс болоод шилэн саванд арьсны ширхэг ордог ажээ.

Дусаагуурыг нүүрэндээ аль болох хүргэхгүй байхыг хичээх хэрэгтэй: серумыг хурууны өндөг дээр эсвэл нүүрний арьсандаа шууд дусааж болно.

 

Арьсны нүхийг угаалгын сойзоор цэвэрлэх

Нүүр угаах сойзыг хүн болгон бас өдөр болгон ашиглаж болно гэсэн ойлголт олны дунд нэгэнт түгжээ. Уг хэрэгсэл арьсны нүхийг үнэхээр цэвэрлэж гуужуулдаг байна. Гэхдээ хэтэрхий их хэрэглээ нь арьсны өөрийгөө хамгаалах давхаргыг гэмтээж хуурайшихад хүргэдэг.

Сойзыг байнга идэвхтэй хэрэглээд байхаар меланины ялгаруулалт идэвхжиж, үүний үр дагаварт арьсны пигментийн толбо үүсэхэд нөлөөлж болзошгүй. Тийм учраас арьс арчилгаанд уг хэрэгслийг маш анхаарал болгоомжтой хэрэглэж занших хэрэгтэй.

 

Конняку спонжийг сонгохдоо өнгөнд анхаарал хандуулдаггүй

Конняку спонжийг аморфофаллус гэх нэртэй ургамлын үндсээр  хийдэг. Спонж нь төрөл бүрийн өнгөтэй ба үүнийг зөвхөн маркетингийн арга барилтай холбон ойлгож болохгүй юм: өнгө болгон үйлдвэрлэгчийн бараанд ашигласан тодорхой идэвхт бодисыг илэрхийлнэ. Жишээ хэлэхэд, саарал өнгийн спонж нь модны нүүрс, ногоон – цай, харин улаан нь – шаврын орцтой байдаг.

Тиймээс спонж сонгохдоо өнгийг нь анхаараарай. Өөрийн арьсны онцлогт тохирох өнгийн спонж сонгож байж арьсандаа зөв арчилгаа хийж чадна.

 

Шавран маскыг нүүрэндээ тэр чигт нь тавьдаг

© Depositphotos.com

Шавран маск нь арьсны тослогийн ялгаруулалтыг идэвхжүүлдэг, нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Охид, бүсгүйчүүд уг маскыг тавих дуртай ч гэлээ хэрхэн зөв тавихыг тэр болгон мэддэггүй.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Яагаад гэвэл бидний нүүрний бүх хэсэгт шавран маск тохирдоггүй, харин ч сөргөөр нөлөөлдөг. Шавран маскыг нүүрний Т-хэсэгт түрхэх нь хамгийн зөв арчилгаа болно. Учир нь арьсны бусад хэсэгт өөр төрлийн арчилгаа шаардлагатай юм. Энэ л шалтгааны улмаас шавран маскыг нүүрний зөв хэсэгт тавьж заншаарай.

 

Нарнаас хамгаалах тосыг халбагаар хэмжих

Арьсны эмч нар нарнаас хамгаалах тосыг 1кв.см арьсанд 2 мг нарны тос байхаар тооцоолж түрхэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Энэ хэмжээг баримжаагаар тааруулахын тулд ихэнх бүсгүйчүүд цайны халбага ашигладаг: нүүрний арьсанд бол ойролцоогоор тал халбага тос байхад хангалттай гэж үзнэ.

Буруудаад байх зүйлгүй ч гэлээ, хүмүүсийн хувьд тал цайны халбага гэдэг харилцан адилгүй ойлголт. Тиймээс тосны хэмжээгээр баримжаа авахаас гадна тосоо жигд түрхэх тал дээр анхаарах хэрэгтэй ажээ.

 

SPF-тэй тональ тос байхад хангалттай гэж үздэг

Ихэнх тональ тос болон пудр SPF-ийн агууламжтай байдаг. Энэ тохиолдолд нарнаас хамгаалах тос түрхэх хэрэггүй гэж олон охид, бүсгүйчүүд андуурдаг юм. Нүүрний тос нарнаас хамгаалах үйлчилгээтэй ч гэлээ зохих түвшинд хамгаалалт болж чадахгүйг мэргэжлийн арьсны эмч нар анхааруулж байна.

Тональ тосны нарнаас хамгаалах үйлчилгээг бүрэн авахыг хүсэж байгаа бол түрхэж заншсан хэмжээнээсээ даруй 7 дахин их тос түрхэх ёстой болно. Мэдээж хэн ч ийм их хэмжээний тос нүүрэндээ нялахгүй нь ойлгомжтой.

 

Гоо сайхны бүтээгдэхүүнийг угаалгын өрөөнд эсвэл нар тусах газар ил хадгалах

Гоо сайхны бүтээгдэхүүнийг шууд нар тусдаг цонхны тавцан дээр тавьж хадгалах нь маш буруу. Хэтэрхий халуун эсвэл хүйтэн хэм нь уг бүтээгдэхүүний үйлчилгээг бууруулах магадлалтай. Хамгийн том алдаа нь – тос, эссенцийг угаалгын өрөөнд ил тавиур дээр хадгалах.

Халуун усны уур нь идэвхтэй бодисыг гэмтээдэг, харин чийгтэй орчин нь мөөгөнцөр, нян үржих таатай нөхцлийг бүрдүүлнэ. Гоо сайхны бүтээгдэхүүнийг битүү шүүгээнд хадгалах нь хамгийн зөв арга, унтлагын өрөө – хамгийн тохиромжтой газар.

 

Авто шарлагын дараа SPF түрхэхгүй байх

© Dennis Brown / Wikimedia Commons, © David Chancey / Wikimedia Commons

Авто шарлагын дараа нарнаас хамгаалах тос түрхэх шаардлагагүй гэж ихэнх хүмүүс боддог. Энэ бол буруу ойлголт: шарлагын тос нь нарнаас хамгаалах үйлчилгээ үзүүлдэггүй. Тиймээс бусад жирийн үе шигээ нарнаас хамгаалах тос заавал түрхэж байх ёстой.

 

Өдөр болгон xүчил ашиглах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хүмүүс арьсаа нэг бол байнга эсвэл бүр хэтэрхий цөөхөн гуужуулдаг гэж мэргэжлийн гоо сайханчид ярьдаг. Арьсыг байнга гуужуулаад байвал батга гарах нөхцлийг бүрдүүлнэ. Пилингийг буруу ашиглаад зогсохгүй xүчлийг дараа нь өдөрт хэд хэдэн удаа түрхэх нь арьсыг гэмтээхэд хүргэх ажээ.

Хэрвээ таны арьс тослог ихтэй биш л бол долоо хоногтоо 1-2 удаа л гуужуулахад хангалттай. Мэргэжлийн гоо сайханчид хандах нь хамгийн зөв арга – таны арьсанд тохирох арчилгааг мэргэжлийн түвшинд хийж өгнө шүү дээ.

Та ямар алдаа гаргаж байснаа үнэнээр нь хэлээрэй? Таны арьс яаж хариу урвал үзүүлсэн бэ?

3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *