Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай 10 гар утас

1

Энэ жагсаалтанд ганц ч Android утас байхгүйд та гайхаж магадгүй.

Орчин үеийн ухаалаг утасны боломжийг таван жилийн өмнө, хоёр жилийн өмнө бидний хэрэглэж байсан, шагшин гайхаж байсан утастай зүйрлүүлэх аргагүй. Гэхдээ одоогийн тэдгээр ухаалаг утаснууд энэ жагсаалтанд орсон утастай адил хэмжээгээр алдаршиж, худалдаалагдаж чадахгүй биз ээ. Ингээд Android Authority-ийн гаргасан жагсаалттай танилцъя.

10. Motorola Razr V3

  • Үйлдвэрлэсэн он : 2004
  • Зарагдсан тоо хэмжээ : 130 саяас илүү

Motorola-гийн топ утас болох энэ загварын гол онцлог нь гоёмсог дизайн юм. Чухамхүү үүнийхээ ачаар тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг утаснуудын нэг болсон юм.

 

9. Nokia 2600

  • Үйлдвэрлэсэн он : 2004
  • Зарагдсан тоо хэмжээ : 135 сая

Бат бөх их бие, 1,5 инчийн жижиг дэлгэцтэй энэ энгийн утсанд камер болон Bluetooth зэрэг янз бүрийн нэмэлт функц байсангүй. Гэхдээ энэ утас цэнэгээ удаан барьдаг, хямд үнэтэй зэргээрээ маш их алдаршсан байна.

 

8. Samsung E1100

  • Үйлдвэрлэсэн он : 2009
  • Зарагдсан тоо хэмжээ : 150 сая

Samsung E1100 нь Nokia 2600-тай адил бат бөх чанар, цэнэгээ удаан барьдгаараа алдартай бөгөөд дүүрэн цэнэгтэй үедээ хүлээх горимд 13 хоног болдог байж. Утас маань 1,52 инчийн дэлгэцтэй, 1 Mb санах ойтой, гэрэл гаргах боломжтой байж.

 

7. Nokia 5230

  • Үйлдвэрлэсэн он : 2009
  • Зарагдсан тоо хэмжээ : 150 сая

Энэ утас нь тухайн цаг үеийн хамгийн анхны гажет байв. Мэдрэгч дэлгэцтэй, фото аппараттай, Bluetooth болон GPS-тэй байж. Энэ нь Nokia-г цаашдын ирээдүйд аваачих утас байсан боловч түүний замд жинхэнэ үйлдлийн ситем бүхий агуу iPhone 4 саад болсон гэдэг.

 

6. Nokia 6600

  • Үйлдвэрлэсэн он : 2003
  • Зарагдсан тоо хэмжээ : 150 сая

Энэ утасны дизайн олон хүний гайхлыг төрүүлсэн байдаг. Гэхдээ зарагдсан тоог нь харахаар олон хүнд таалагдсан бололтой. Тэр тусмаа энэ утас зарагдаж эхлэх үедээ 600 еврогийн үнэтэй байсан гэхээр бүр ч гайхалтай.

 

5. Nokia 1200

  • Үйлдвэрлэгдсэн он : 2007
  • Зарагдсан тоо хэмжээ : 150 сая

Nokia 1200 утасны хамгийн том давуу тал нь цэнэгээ удаан барих явдал байсан бөгөөд 7 цагийн турш тасралтгүй ярих, 390 цаг хүлээлгийн горимд байх боломжтой байв. Мөн гар чийдэн орлох боломжтой бөгөөд үүнийгээ ганцхан товч дараад л ажиллуулна. Нэг ёсондоо сүйд болох юм юу ч үгүй ч тухайн үеднн маш их дэлгэрсэн утас билээ. Мэдээж хамгийн чухал нэг зүйл нь үнэ хямд байсан явдал юм.

 

4. Nokia 3210

  • Үйлдвэрлэгдсэн он : 1999
  • Зарагдсан тоо хэмжээ : 160 сая

Nokia 3210 нь хамгийн анхны дотроо антенттай утасны нэг юм. Үүнээс өмнө орооцолдож тээглэмээр айхтар том антенн бүхий утас барьдаг байсан бөгөөд зарим нь ярихын тулд тэр антенийг сунгах шаардлагатай байлаа. Энэ утсанд бүхэл бүтэн 3 тоглоом байсан бөгөөд ийм олон мундаг давуу талтай утас амжилттай зарагдаж байсанд гайхах зүйл үгүй биз ээ.

 

3. iPhone 6 болон 6 Plus

  • Үйлдвэрлэгдсэн он : 2014
  • Зарагдсан тоо хэмжээ : 220 сая

iPhone 6 болон 6 Plus нь энэ жагсаалт доторх хамгийн сүүлийн үеийн утас юм. Эдгээр утсыг одоогийн топ утастай харьцуулж болохгүй ч өөрийн цаг үедээ хувьсгал хийсэн бүтээгдэхүүн байлаа. Амжилтын гол шалтгааны нэг нь шинэчлэгдсэн дэлгэц бөгөөд түүний хэмжээ нь өмнөх загваруудаасаа үлэмж илүү болсон явдал юм.

 

2. Nokia 1110

  • Үйлдвэрлэгдсэн он : 2005
  • Зарагдсан тоо хэмжээ : 250 сая

Энэ бол зөвхөн утсаар ярьж, СМС илгээх, “Могой” тоглох хүнд маш сайн тохирох утас байв. 2000 оны эхээр зарагдсан тоо хэмжээ нь бестселлер болоход хангалттай юм.

 

1. Nokia 1100

  • Үйлдвэрлэсэн он : 2003
  • Зарагдсан тоо хэмжээ : 250 сая

Бүх л цаг үеийн хамгийн их зарагдсан утас бол Nokia 1100 юм. Энгийн боловч сайхан дизайнтай, цэнэг маш сайн барьдаг, гар чийдэнтэй байж. Хямдхан үнэ, Nokia-гийн маш үр дүнтэй дэлхийгээр тархсан дистрибьюторын сүлжээгээр дамжуулан хүн болгон энэ утсыг авах боломжтой байсан бөгөөд худалдан авагчийн худалдан авах чадвар, амьдарч байгаа орчин бараг нөлөөгүй байжээ.

Орчин үеийн утаснаас чухам ямар утас энэ жагсаалтыг үргэлжлүүлж чадах бол? Та энэ талаар бодлоо хуваалцаарай.

25
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Дорж Сүх

    Дорж Сүх

    2018/08/08 at 10:05

    Nokia тэгвэл цөм хийсэн байна. Их идсэний маргааш өнж гэдэг шиг их амжилтын хэсэг амрах хэрэгтэй болсон байна.

  2. Munkhbayr Zulaa

    Munkhbayr Zulaa

    2018/08/08 at 12:22

    Yg vnen shvv.barijl ywlaa xaxaxa

  3. Ө. Батцэнгэл

    Ө. Батцэнгэл

    2018/08/08 at 19:32

    Сар цэнэгээ барьдаг
    Саран дээр сүлжээ барьдаг
    Самуунтай үед зэвсэг болдог НОКИА гэж…

  4. Зулаа

    2018/09/04 at 19:47

    Nokia 3310 яагаад байхгүй байнаа? Байх ёстой доо!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *